КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭНИЙ УЛСЫН X ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭНИЙ УЛСЫН X ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     2022 оны 04 сарын 23-26 -нд Улсын Сүлжээний X Олимпиадыг МУИС -ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерийн Сургууль болон МУИС-ХШУИС -ийн дэргэдэх Сиско Академи хамтран зохион байгууллаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр ВЕРТЕКСМОН болон ЮНИТЕЛ компаниуд оролцон суралцаж буй оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний бүтээлч чадварыг нийгэмд таниулахыг дэмжин ажиллаа. 

Олимпиадад МУИС, ШУТИС, ТөУИС, МУБИС, ИЗОУИС, ҮБХИС, Глобал удирдагч их сургууль, Шинэ монгол технологийн дээд сургууль, MIU-ийн нийт 165 оюутан оролцсоноос мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хурд шаардсан даалгавруудыг гүйцэтгэж II шатанд 9 сургуулийн 33 оюутан шалгарсан.  


Шагналт байр: 

1-р байр – МУИС-ийн оюутан Б.Энхсайхан (Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, VERTEXMON компаниас МАБ-ын ОУ-ын сургалтад суух эрх, гарын бэлэг, ивээн тэтгэгч компаниудын ажлын байрны санал)  

2-р байр – ШУТИС-ийн оюутан Д.Гантулга (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг, ивээн тэтгэгч компаниудын ажлын байрны санал) 

3-р байр – ШУТИС-ийн оюутан М.Пунцагдорж (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг, ивээн тэтгэгч компаниудын ажлын байрны санал) 

Тусгай байр – МУИС-ийн оюутан Э.Эрдэнэдалай, А.Мэндбаяр (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг, ивээн тэтгэгч компаниудын ажлын байрны санал) нар эзэлжээ.  

Ивээн тэтгэгчийн шагналаар: 

ШМТДС-ийн оюутан Н.Түвшинбилэг (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг) 

МУБИС-ийн оюутан Б.Энхцэнгүүн (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг) 

ИЗОУИС-ийн оюутан У.Мэндбаяр (Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг) нар тус тус шагнагдлаа. 
 

Энэ удаагийн олимпиадын ивээн тэтгэгч VERTEXMON компани болон МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Компьютерийн сүлжээ хөтөлбөрт Мэдээллийн аюулгүй байдлын лабораторийг 50 гаруй сая төгрөгийн санхүүжилттэйгээр байгуулах болсон.  


 

ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН БОЛОН БАЙР ЭЗЭЛСЭН НИЙТ ОЮУТАН ЗАЛУУСТАА ЦААШДЫН СУРЛАГА, ХӨДӨЛМӨРТ НЬ ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ.