VMC группийн ажилчдын дунд E-Sport тэмцээнийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

A- A A+
VMC группийн ажилчдын дунд E-Sport тэмцээнийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

VMC групп үүсгэн байгуулагдсаны 10-н жилийн ойн хүрээнд Вертексмон компанийн "Бүтээмжийн Зөвлөл" -өөс санаачлан нийт группийн ажилчдын дунд E-Sport -ын АВАРГА шалгаруулах тэмцээнийг 4 төрлөөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд нийт 31 багын давхардсан тоогоор 130 гаруй залуучууд оролцсон бөгөөд цахим спорт гэдэг утгаараа орон зайг үл хамааран орон нутаг болон бусад компаниуд дээр суурилуулалтын ажилтай байгаа инженер, техникийн ажилчид оролцсон гэдгээрээ онцлог байлаа.

Tэмцээний шагналт байрууд:

1. DOTA 2
I байр Вертексмон ХХК "Lilbot" team
II байр Тапатрип ХХК "Tapakill" team

2. COUNTER STIKE 1.6
1-р байр Тапатрип ХХК "Gaz" баг
2-р байр Вертексмон ХХК "VnV" баг

3. PUBG
1-р байр Вертексмон ХХК "ОТ" баг
2-р байр Тапатрип ХХК "Chick Shikaris" баг

4. LUDO WORLD
1-р байр Вертексмон ХХК "Tengis" баг
2-р байр Тапатрип ХХК "UE" баг
 

Тэмцээний "Шилжин явах цом"-ын эзэн компаниар нийт 4 төрлийн нийлбэр оноогоор тэргүүлсэн Вертексмон ХХК шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон мөн шагналт байр эзэлсэн бүх баг, тамирчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.



#Технологиор_баялаг_бүтээнэ. 
Бүтээмжийн Зөвлөл Вертексмон