SentinelOne | Vertexmon
Вертексмон компани Gartner -ийн хавтгайн Endpoint төрөлд тэргүүлэгч дэлхийн шилдэг SentinelOne компанийн албан ёсны партнер боллоо. Ингэснээр бид Монгол улсад албан ёсны эрхтэйгээр SentinelOne компанийн дараа үеийн EDR хиймэл оюун ухаанд суурилсан шийдлийг ашиглах боломжтой болж байна.
SentinelOne компани нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын салбарт machine learning болон хиймэл оюун ухаанд суурилсан технологийг түлхүү ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийснээр өнөөгийн байдлаар 970 гаруй ажилчидтай, 5400 орчим байгууллагын хэрэглэгчидтэй, 2021 оны борлуулалтын орлого өмнөх жилээс 128%-иар өсөж 56 сая ам.долларт хүрсэн бөгөөд компанийн нийт үнэлгээ 12 тэрбум долларт хүрч салбартаа дэлхийд тэргүүлсэн томоохон компани болж өргөжсөн байна.
Харин бид тус компанийн EPP+EDR хосолсон Singularity XDR шийдлийг санал болгож байна. Энэхүү шийдэл нь нэгдсэн нэг платформоос ахисан түвшний бүхий л халдлагуудыг бодит цаг хугацаанд илрүүлэн төгсгөлийн төхөөрөмжийг найдвартай хамгаалах боломжийг олгодог.