card

Check Point Harmony | Цахим аюулгүй байдлын цогц шийдэл

 

Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн шинэ амьдралын хэв маягт дэлхий дахин бага багаар дасан зохицон амьдарч байна. Бизнесийн байгууллагуудын ажлын хэв маяг үүнийг дагаад маш ихээр өөрчлөгдсөн төдийгүй энэхүү өөрчлөлт манай улсад  маш ихээр бий болсон. Албан  байгууллагууд алсын зайнаас клауд орчинд хэрхэн үр бүтээлтэй ажиллах тал дээр ихээхэн анхаарч өөрсдийн дотоод сервер, дата мэдээллийг клаудад байршуулах, хурал зөвлөгөөн, уулзалтыг цахимаар хийх зэрэгт илүү эрмэлзэх болсон. Цахим ертөнцөд болж буй энэ бүх харилцаа холбоо, маш их дата өгөгдөл дамжуулах үйл ажиллагаа нь нөгөө талаараа кибер халдлагын гол бай болж байна. Тиймээс бид энэхүү Нью нормал ажлын хэв маягт гайхалтай зохицож ажиллах, байгууллага болон хувь хүний дата мэдээллийг найдвартай хамгаалах Цахим аюулгүй байдлын дэлхийн шилдэг ЦОГЦ шийдэл CHECK POINT HARMONY -г бид танилцуулж байна.

 
 

 

 
1. CHECKPOINT QUANTUM SPARK /NEXT GENERATION FIREWALL/ СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан Quantum Spark Next Generation Firewall нь халдлагаас хамгаалах хамгийн хүчтэй хамгаалалт бөгөөд суурьлуулж, удирдахад хялбар, харилцаа холбоо болон аюулгүй байдал зэргийг "бүгдийг нэг дор" багтаасан цахим аюулгүй байдлын шийдэл юм. Quantum Spark цахим аюулгүй байдлын Firewall нь 1 - 500 хүртэлх ажилтантай бизнесийг хамгаалах боломжийг олгодог бөгөөд вэб портал болон мобайл програмаас хялбархан удирдах боломжтой.

 
 

 

 
2. АЖИЛТАНГУУДЫН КОМПЬЮТЕР, НӨҮТБҮҮКИЙГ ЦАХИМ ХАЛДЛАГАД ӨРТӨХӨӨС ХАМГААЛАХ CHECKPOINT HARMONY ENDPOINT

 

Checkpoint Harmony Endpoint нь хэрэглэгчийн суурин болон зөөврийн компьютерийг өнөөгийн аюул заналхийллээс хамгаалах зорилгоор бүтээгдсэн эцсийн цэг /Endpoint /-ийн цахим аюулгүй байдлын бүрэн шийдэл бөгөөд Ransomware, фишинг, хортой програм зэрэг танд хамгийн ойр учирч болохуйц аюулаас бүрэн хамгаалах хамгаалалт юм.

 
 

 

 
3. ГАР УТАС, ТАБЛЕТИЙГ ЦАХИМ ХАЛДЛАГАТ ӨРТӨХӨӨС ХАМГААЛАХ CHECKPOINT HARMONY MOBILE  
 

Нью нормал хэв маягт ажилчид ухаалаг гар утаснаасаа компанийн мэдээлэлд хандах нь нэмэгдсээр байгаа нь танай бизнес урьд өмнөхөөсөө илүү халдлагад өртөх магадлалыг өндөр болгож байдаг. Мөн Check Point HARMONY MOBILE нь ажилчдын гар утсан дээр байрлах хувийн мэдээллийг ч давхар хамгаалах юм. 

 

 
4. АЖИЛТНУУДЫН ЦАХИМ ШУУДАНГ (О365, G-SUITE) ФИШИНГ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ CHECKPOINT HARMONY E-MAIL & OFFICE 


Хакерууд байгууллагын гадаад болон дотоод мэйл харилцааг онилдог бөгөөд хэрэглэгчдийн мэйл хаягруу дэвшилтэт фишинг халдлага буюу хортой файл, линк илгээх замаар зорьсон халдлагаа үйлддэг. IBM ээс гаргасан судалгаагаар 2021 онд байгууллагаруу чиглсэн Фишинг халдлагын хохиролыг $4.65 million болохыг мэдэгдсэн.

Office 365 болон G Suite-ийн бүрэн хамгаалалт

  • Нарийвчилсан фишинг халдлагыг блоклох
  • Бүтээмжид нөлөөлөхгүйгээр хортой програмыг блоклох
  • Бизнесийн нууц мэдээллийг хамгаалах (DLP)
  • Хэрэглэгчийн акаунтыг алдагдахаас урьдчилан сэргийлэх

Фишинг цахим шуудан нь өдөр ирэх тусам улам боловсронгуй болж, байгууллагуудыг асар их хэмжээний хөрөнгө мөнгөө алдахад хүргэж байна. Harmony Email & Office нь фишинг халдлага хэрэглэгчдэд хүрэхээс өмнө Real-time (бодит цаг хугацаанд) илрүүлж, блоклодог.

 

 

Check Point компанийн Монгол дахь албан ёсны партнер Вертексмон ХХК.