Хандивын аян: Галд өртсөн талийгаач Ж.Банзрагчийн гэр бүлд тусалцгаая

A- A A+
Хандивын аян: Галд өртсөн талийгаач Ж.Банзрагчийн гэр бүлд тусалцгаая

2020 оны долдугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд Норд Бенз загварын шатахуун тээвэрлэсэн ачааны автомашин осолдож зам тээврийн томоохон осол гарсан. Ослын улмаас гал гарч эсрэг урсгалд зорчиж явсан таван автомашин, нэг мотоцикль шатаж 2 хүн газар дээрээ амь насаа алдаж, 11 хүн хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ үеэр Архангай аймгийн уугуул иргэн Ж.Банзрагч гэр бүлийнхээ хамтаар нийтдээ долоон хүн галд өртөж 5 настай охин нь сумын эмнэлэгт хүргэгдсэн ч бяцхан бие нь түлэгдэлтийн шархаа дийлээгүй өөд болсон.

Ж.Банзрагч улаан гал дотроос гэр бүлийнхэнийгээ аварч, өөрөө 95 хувийн түлэгдэлттэй ГССҮТ-д эмчлүүлж байгаад энэ сарын 22-ны өдөр хорвоог орхив. Одоогоор талийгаачийн 10 настай хүү 60-85 хувийн түлэгдэлтэй хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр удаа хагалгаанд орсон ч амь нас нь дээсэн дөрөөн дээр сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

Мөн 13 настай охин, хамт зорчиж явсан 4 сартай хүүхэд, хадам ээжийнх нь түлэгдэлтийн зэрэг 30-60 хувьтай эрчимт эмчилгээ хийлгэсээр байна. Хань Цэнгэл нь дахин хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал тун хүнд байгаа юм. Энэ гэр бүл эмчилгээний зардалд нийтдээ 600 сая төгрөгийг зарцуулжээ. Иймд өөрийнхөө амийг золин байж гэр бүлийнхэнийгээ галаас аварсан талийгаач Ж.Банзрагчийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэн Вертексмон ХХК-н хамт олон нийт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг уриалж, хандивын аян эхлүүлжээ.

Хандивын данс: Гүйлгээний утга дээр хандив гэж бичнэ үү.

Вертексмон ХХК-н Хүний нөөцийн менежер А.Мөнхзул - 83111132

Хаан банк: 5114208369

Хас банк: 5003403730

Голомт банк: 3635111374