Alibabа клауд All-In-One үйлчилгээг санал болгож байна

A- A A+
Alibabа клауд All-In-One үйлчилгээг санал болгож байна

    Аливаа бизнесийн цар хүрээ глобалчлагдаж буй өнөө цаг үед аж ахуй нэгжүүд илүү нээлттэй, бүтээмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулах хэрэгцээ, шаардлагатай тулгарсаар байна. Энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд бидэнд тодорхой хэмжээгээр мэдээллийн технологийн дэвшилтэд шийдлийг ашиглах хэрэгцээ бий болдог. Үүнд мэдээж албан ёсны домайн хаяг, бизнес э-мэйл, дотуур холбоо, сервер, тоног төхөөрөмж, нэмэлт програм хангамж болон кибер аюулгүй байдлын шийдлүүдийг зайлшгүй багтаасан байх шаардлагатай байдаг.

        Харин Enterprise системүүд шинээр бий болж байгаагаас үүдэн байгууллагууд хэрэгцээндээ, тааруулж олон тооны дотоод системүүд ашиглаж эхэлсэн. Тухайн системүүдтэй зохицон ажиллаж чадах өндөр хүчин чадалтай сервер, платформ болон програм хангамжуудыг ашиглах шаардлага тулгарснаар мэдээлэл технологийн хэрэгцээний зардал дагаад ихэсдэг. Уламжлалт физик сервер худалдан авах нь маш өндөр зардалтай байдгаас гадна суурилуулсны дараа ч үүсэж болох хэд хэдэн томоохон эрсдэлүүд байдаг. Үүнд цахилгааны саатал, интернет тасралт, серверийн хэт ачааллаас үүдэн сервер унаж хэвийн ажиллагаа доголдох, эвдрэл гэмтэл үүсэх зэрэг эрсдэлүүд багтдаг. Нөгөөтээгүүр сервер дээр байрласан дата мэдээллийг гадны кибер халдлага, вирусээс найдвартай хамгаалахын тулд хамгаалалтын төхөөрөмж (Firewall) суурилуулсан байх шаардлагатай байдаг. Гэсэн хэдий ч эдгээр нь багагүй үнэтэй байдаг тул байгууллагууд серверээ хамгаалалтгүй үлдээснээс үүдэн кибер халдлагад өртөж ихээхэн хохирол амссаар байна.

 

Харин энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх гарц бол Клауд серверийн үйлчилгээ юм

   

      Та үнэтэй сервэр, төхөөрөмж авахаас зайлсхийж, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц хүчин чадалтай клауд сервер түрээслэн ашиглах нь таны бизнесыг санхүүгийн өндөр дарамтнаас салгах, мөн серверийг хянаж ажиллууллах боловсон хүчний зардлыг хэмнэж өөрийн үндсэн бизнестээ анхаарал хандуулан ажиллах боломжыг олгож буйгаараа давуу талтай юм.

 

Харин бид танд Дэлхийн шилдэг шийдэл Alibaba Cloud-ыг танилцуулж байна

 

    Алибаба клауд нь Дэлхийн топ клауд серверийн үйлчилгээ үзүүлэгч компанийн нэг бөгөөд дэлхийн 21 улсад өөрийн дата төвийг байгуулан ажиллаж байна. Та өөрийн байгууллагын хэрэгцээнд тохирсон шаардлагатай физик орчныг Алибаба клаудын сервер дээр байршуулан удирдах боломжтой.

Хямд үнэ, найдвартай ажиллагаа

Мөн Алибаба клауд нь бусад клауд серверийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас хамгийн хямд байдгаараа ялгарч чаддаг бөгөөд та бизнесийнхээ онцлогт тохируулан сар бүр шаардлагатай хурд үзүүлэлтээр ашиглан төлбөрөө тоцоолуулах эсвэл тогтмол байдлаар ч ашиглах боломжтой.

Хамгийн олон дата төв

Ази тивд хамгийн олон дата төвтэй учир бүх төрлийн үйлдлийн системүүд болон аппликэйшнуудыг ажиллуулахад илүү хурдан найдвартай холболтоор хандан ажиллаж чадна.

Нэгдсэн удирдлага

Алибаба клаудын ашиглахад хялбар, олон төрлийн нэмэлт интерфэйстэй тул өөрийн сервер дээр ажиллах нэмэлт хөгжүүлэлт хийж өргөтгөхөд хамгийн хялбар энгийн зохион байгуулалттай байдаг.

Найдвартай аюулгүй байдал

Алибаба Клауд нь үйлчлүүлэгчдийнхээ дата мэдээллийг хамгаалах аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллахыг чухалчлан үздэг  бөгөөд аюулгүй байдлын агентлагуудаар баталгаажсан байдаг. Алибаба клауд нь Checkpoint, Radware зэрэг дэлхийн топ аюулгүй байдлын хамгаалалтын компаниудтай хамтран ажилладаг тул таны дата мэдээлэл кибер халдлагаас бүрэн хамгаалагдахаас гадна давхар back up хийгдэж байдаг тул мэдээлэл алдагдах, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байдаг.

Та Алибаба клаудын үндсэн хуудсанд шилжиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.