ICT MALL МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЦОГЦ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

A- A A+
ICT MALL МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЦОГЦ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ICTMALLL / хуучнаар CISCO MALL / – ICT EXPO 2016
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэн уламжлалт ёсоор 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

ICT MALL / хуучнаар Cisco Mall / уламжлал ёсоор 4 дахь жилдээ оролцож хэрэглэгчиддээ дэвшилтэд технологийн сүүлийн үеийн цогц шийдлүүдийг танилцуулж байна. Та бүхэн манай бүүтээр зочилон Мэдээллийн аюулгүй байдлын цогц шийдэл, Харилцаа холбооны цогц шийдэл, Сүлжээ дэд бүтцийн цогц шийдэл, Мэдээлэл хадгалах нөөцлөх цогц шийдэл –тэй тус тус танилцаж дэвшилтэд технологийн шинэ бараа бүтээгдэхүүнийг ирж сонирхох боломжтой юм. Бид та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц шийдлийг танилцуулж, техникийн зөвлөгөө өгөх болно.

Мэдээллийн аюулгүй байдлын цогц шийдэл
Мэдээлэл технологийн аюулгүй байдал, анх 1945 онд мэдээлэл технологийн салбарт вирус илэрч байжээ. Тухайн үед өдөрт дунджаар 45 ширхэг байсан байна, гэтэл өнөөдрийн байдлаар өдөрт 22000 вирусийн халдалттай байна. Олон улсын хэмжээнд тэргүүлэгч судалгааны GARTNER компаний судалгааг 20 дахь жилдээ тэргүүлж буй CHECKPOINT брэндийн мэдээллийн аюулгүй байдлын бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлийг таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цогц шийдэл боловсруулан Expert түвшний инженерүүд зөвөлгөө сургалт хийж байна. Монгол улсад 2016 он гарсаар мэдээлэл хулгайд алдах, гадны кибер халдлага дайралтад өртөх, их хэмжээний мөнгө хакердуулах зэрэг байдал урьд жилүүдээс 5 дахин илүү болоод байгаа. Тиймээс байгууллага бүр энэ үйлдлийн нэг хохирогч болохгүйн тулд мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулах зайлшгүй шаардлагатай юм.
• Нэгдсэн мэдээллийн төв, 5000-с дээш ажилчидтай албан байгууллага
• Үүрэн телефон, харилцаа холбоо
• Групп компани
• Жижиг дунд бизнес эрхлэгчид
• Хувиараа бизнес эрхлэгчид гэх мэт бүх төрлийн хэрэглэгчдэд зориулагдсан мэдээллийн аюулгүй байдал хамгаалалтын төхөөрөмж бий.
Та мэдээллийн аюулгүй байдлаа хангаснаар мэдээлэл алдагдах, гадны халдлагаас бүрэн хамгаалах, интернэт орчний вирусын хамгаалалт, дотоод сүлжээний хамгаалалт гэх мэт зүйлсд санаа амар байж болно. Мөн та ажилчдаа ажлын цагаар хянах боломжтой, интернэтийн хязгаарлалт, тухайн мэдээлэлд нэвтрэх эрхийг хязгаарлаж болно

Харилцаа холбооны цогц шийдэл
Монгол улсад харилцаа холбоо анх үүссэнээс хойш хэдийн 95 жил болжээ. Өнөөдөр бид бүхэн дэлхийн хэмжээний бүх техник технологийг хэрэглэгчиддээ нийлүүлж, түгээж чадаж байна. АНУ-д үйлдвэрлэгддэг харилцаа холбооны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч GRANDSTREAM брэндийн бүтээгдэхүүн шийдлийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. Grandstream бүтээгдэхүүнүүд нь
• Дотуур холбоо, Телефон утасны систем
• Видёо дүрст хурлын систем
• Алсын зай, онлайн сургалтын систем
• IP PBX, Gateway
• IP, аналоги утас
• Чихэвч, дагалдах хэрэгсэл
• Callcenter иж бүрэн систем гэх мэт төрлүүд байдаг.
Видёо, дүрст хурлын системээр бид юу шийдэж чадах вэ?
1. Групп компани, олон салбар нэгжтэй байгууллагууд цаг зардлаа хэмнэх хүссэн цагтаа байршил хамаарахгүй хурал, уулзалтуудаа зохион байгуулах
2. Эрүүл мэндийн салбарт эмч өвчтөн онлайнаар холбогдож үзлэг оношилгоо зөвлөгөө шинжилгээний үр дүнг танилцуулах, харуулах үйлчилгээ хийх
3. Телевиз Медиа салбарт онлайнаар байгаа газраасаа мэдээллээ дамжуулах, зочид төлөөлөгчидтэйгээ алсын зайнаас холбогдож ярилцлага хийх, нэвтрүүлэгт оролцуулах боломжийг хангах
4. Хөдөө орон нутагт засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, баг, сумын засаг дарга нар нэг газраас нөгөө газарлуу цаг алдан явах шаардлаггүй болох боломжтой.
5. Төрийн байгууллага – олон ажилчидтай нэгдсэн дотуур холбоогоор холбогдох нь илүү хялбар ба цаг хэмнэх болно.

Сүлжээ дэд бүтцийн цогц шийдэл
Сүлжээ дэд бүтцийн шийдлээр дэлхийд тэргүүлэгч CISCO брэндийн албан ёсны бүтээгдэхүүн үйлчилгээг бид хэрэглэгчиддээ мэргэжлийн инженерүүдийн зөвлөгөө, сургалттайгаар хүргэдэг. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчид, албан байгууллагуудад зориулан Linksys брэндийн бүтээгдэхүүн шийдлийг мөн санал болгож байгаа. Үүнд
• Утастай утасгүй сүлжээний шийдэл
• Дата төв, дэд бүтцийн шийдэл
• Сүлжээний тоног төхөөрөмжийн сургалт зөвөлгөө

 

Мэдээлэл хадгалах нөөцлөх цогц шийдэл
• Мэдээлэл нөөцлөх хадгалах гэдэг хүн болгонд тохиолддог асуудал. Байгууллага бүр өндөр үнэтэй сервер сторэйдж төхөөрөмж худалдан авах боломжгүй байдаг. Тиймээс яг одоо та чухал дата мэдээллээ хадгалах бусадтайгаа хуваалцахад санаа зовох асуудалгүй боллоо. Synology брэндийн дэвшилтэд технологийг хэрэглэчиддээ танилцуулж байна. Энэхүү мэдээлэл хадгалах нөөцлөх зориулалттай бүтээгдэхүүн нь маш олон давуу талтай
• Баг хамт олон нэгэн зэрэг мэдээлэл датагаа хоорондоо шэйрлэх
• Шэйрлэсэн мэдээллээ гар утас, Компьютер, зөөврийн бүх төрлийн төхөөрөмжүүдээс хандах, синк хийх
• Алба хэлтэс, төслийн нэгж бүрт тодорхой хэмжээний багтаамжтай зай хуваарилах

үүнээс дурьдвал камерын холболт – та камертай холбон дүрс бичлэгээ хадгалж явах боломжтой, ICloud –тай учир та хаанаас ч хандалт хийх боломжтой, мөн 5 минут тутамд шинэ мэдээ мэдээллийг шалгаж хадгалж байдаг.
Хэрэглээ:
• Нэгдсэн мэдээллийн төв
• Мэдээллийн лавлах
• Төрийн байгууллага
• Телевиз, радио медиа салбар
• Хувь хүн
• Албан байгууллага
• Жижиг дунд бизнес эрхлэгчид
Телевизийн нэвтрүүлгийг нөхөж үзэж болдог болсон үүнтэй холбогдуулан мэдээлэл хадгалах нөөцлөх менежмент маш их асуудалтай болжээ. Та энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр дээрх зүйлс асуудалгүй шийдэгдэх болно.