Олон улсын мэдээллийн корпорац нь /IDC/ олон улсын зах зээл дээр мэдээллийн технологи, харилцаа холбоо, зөвлөгөө үйлчилгээний үйл явдлын ерөнхий хандлага, зах зээлд эзэлж буй хувийг судалгааны үндсэн дээр тодорхойлон гаргадаг. IDC нь олон улсын хэмжээнд 1,100 гаруй судлаач, шинжээчидтэй, 110 гаруй улсад тархалттай ажилладаг. Шинжээч судлаачид нь дэлхийн, бүс нутгийн, орон нутгийн, техник технологийн үйл ажиллагаанд судалгаа хийн гаргаж ирдэг. IDC -ын судалгаа шинжилгээ нь МТ-ийн мэргэжилтэн, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргах, цаашдын бизнесийн төлөвлөгөөгөө тодорхойлоход тусалдаг.
Вертексмон ХХК – ийн ерөнхий захирал Батмөнх Кибер аюулгүй байдал хамгаалалтын ирээдүй – CheckPoint шийдлээр илтгэл тавина.
Сэдэв:
- Бүх зүйлс холбоотой
- Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ
- Ирээдүйн хамгаалалт
- Таны аюулгүй байдлын нэгдсэн платформ
- Аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
IDC Day цуврал арга хэмжээнүүд маань Мэдээлэл Технологийн компаниудын удирдлагуудад олон улсын эдгээр чиг хандлагын заримыг ойлгох ба улмаар өөрсдийн стратегийг боловсруулахад нь туслах зорилготой. Энэхүү арга хэмжээ нь IDC компаний шинжээчид, зах зээлийн тэргүүлэх тоглогчид болон тоон мэдээлэлд өөрсдөө шилжих үсрэнгүй эхлэлийг тавьсан Мэдээлэл Технологийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шинэ санаа, шилдэг туршлага солилцох, мэдлэгээ хуваалцах боломжийг олгоно.
БИЗНЕСИЙН ИРЭЭДҮЙГ ЦОГЦЛОН БҮТЭЭХ ЧИГ ХАНДЛАГУУД
Хөдөлгөөнт байдал, дүн шинжилгээ, дата төвүүд болон үүлэн технологийг идэвхжүүлснээр тоон хувиргалт нь хэрэглэгчдийнхээ туршлагыг дахин тодорхойлж, компанийхаа бүтээмжийг шинэ түвшинд хүргэх боломжийг байгууллагуудад олгоно. Аюулгүй байдлын асуудлууд нь Тоон хувиргалтын сэдэв тус бүрт гардаг нийтлэг хэлхээг илэрхийлнэ.
Хаяг: Кемпински Хаан Палас зочид буудал
Огноо: 2017/04/12-нд
Хугацаа: 09:00 – 18:00