АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛТЫН “X GENERATION SECURITY” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛТЫН “X GENERATION SECURITY” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэдээллийн аюулгүй байдлаар өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад Монгол улс 5 дугаарт эрэмбэлэгддэг. Сүүлийн гурван сарын хугацаанд Монголчууд “Gamarue”, “Sality”, “Bancos” зэрэг нэр бүхий халдлагын шинж чанартай кибер дайралтад хамгийн их өртсөн.

TrendMicro болон Вертексмон ХХК -ийн зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн үеэр хамгийн сүүлийн үед гарч ирж буй аюулгүй байдал хамгаалалтын шилдэг технологи танилцуулсан байна.

Нийт 80 гаруй албан байгууллагын удирдах албан тушаалтан, мэдээллийн технологийн инженер, хувь болон төрийн байгууллагын 100 гаруй хэрэглэгчид оролцож, мэдээлэл солилцлоо.

TrendMicro компани нь 28 жилийн түүхтэй тус компани нь дэлхийн 50 гаруй улсад салбартай, 5500 орчим ажилтантай бөгөөд TrendMicro компанийн EndPoint Security системийг 160 гаруй сая хүн ашигладаг тоон судалгаатай байдаг.