Кибер халдлагаас байгууллагаа хамгаалах 6 сургамж
КИБЕР ХАЛДЛАГААС БАЙГУУЛЛАГЫНХАА МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ОРЧНОО ХАМГААЛАХ 6 СУРГАМЖИЙГ GOT -ЫН “THE LONG NIGHT” АНГИАС ХАРЖ БОЛНО.Өнөөдөр байгууллагууд мэдээллийн аюулгүй байдалдаа ихээхэн ач холбогдол өгч байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд болсон кибер гэмт хэргүүдийг эргэн дурсвал халдлагын нөлөө нь урьд урьдынхаасаа хүчтэй болж байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад зогсохгүй нэг шөнийн дотор улс орныг ТЭГ зогсолт хийхэд хүргэсэн аймшигт түүх бидэнд байна.
Тэгвэл танд болон бидэнд ирж буй сүүлийн үеийн кибер халдлагаас урьдчилан сэргийлж, хамгаалахад хэрэг болох 6 сургамжийг Game of Thrones цувралын “The Long Night (8-р бүлгийн 3-р анги)” -аас харж болох юм.
Winterfell буюу өөрийн байгууллагаа хамгаалах 6 сургамж:
1. Winterfell -ийг хамгаалах төлөвлөгөө нь цайз руу дайсны армиуд нэвтрэн ороход саад болохуйц цайзын ойр орчмын хамгаалалтуудыг босгох байсан. Энэ нь тийм ч хангалттай төлөвлөгөө байгаагүйг бид харсан. Таны дайсан бол энгийн нэгэн бус, маш олон төрлийн тактик, стратегиудыг хөгжүүлэгч юм. Тэднийг цайзруу нэвтрүүлэхгүй байхаас илүүтэй нэвтэрсэн ТОХИОЛДОЛД яах ёстой вэ? гэдэг төлөвлөгөө чухал байсан.
2. Хэлтэс, алба, нэгжүүд хамтран ажиллах ёстой. Кибер халдлага нь зөвхөн Луун Шил болох Мэдээлэл технологийн алба, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албадын үүрэг биш болсон. Харин энэ бол байгууллагын ажилтан бүрийн хариуцлага. Бриэн Ариаг сургаж байсан шиг ажилтан бүрийг кибер аюулгүй байдлын сургалтанд хамрагдуулж, бидний дайсан хэн болох, юу хийж чадах гэх мэт суурь төвшний ойлголт, мэдлэгтэй болгох нь чухал.
3. Дайсан нэвтэрсэн тохиолдолд нэн даруй бүслэн олзолж, гарз хохирлыг аль болох багасгах нь чухал. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь ердөө эхний алхам юм. Ялан дийлэхийн тулд хамгаалалтын хэд хэдэн давхрага бүхий стратеги хэрэгтэй. Жишээлбэл эхний хамгаалалт Дофраки болон Unsullied, дараа нь галт хашаанууд, тэгээд Winterfell цайзын хана.
4. Өөрийн үнэ цэнэтэй зүйлсийг цайзын доод хонгилд түгжин нууж, хэн ч орохооргүй болгох нь сайхан санаа ч хэн дотогшоо нэвтрэх эрхтэй, хангалттай аюулгүй юу? гэдгийг тооцоолох шаардлагатай.
5. 3 нүдэт хэрээ бол Winterfell-ын хувьд дайралт хаанаас хэзээ орж ирэх, хаана төвлөрч болохыг харах хамгийн чухал хэрэгсэл байсан. Бид бүхэнд 3 нүдэт хэрээ байхгүй ч халдлагын хөдөлгөөн, хэв маяг, аргыг хянаж, илрүүлэх шийдэл, арга хэрэгсэл чухал юм. Тухайлбал бид мэдээлэл технологийн орчныхоо эмзэг байдлыг илрүүлэх цаашлаад давуу эрхт ажилтангуудын хандалт, үйлдлийг хянах шаардлагатай.
6. Бид энэ удаагийн дайнд ялсан ч өөр хэн нэгэн дайсны эсрэг дайн дахин эхэлнэ. Бодит байдал дээр сүүлчийн дайн гэж байдаггүй юм. Дайны дараа өөр нэг дайн, дайсны дараа өөр нэг дайсан ирж байдаг тул та хамгаалалтаа сулруулж үл болно.
Дүгнэлт:
Танай байгууллагад харилцагч, үйлчлүүлэгч нарын тань мэдээллийг хамгаалах Arya Stark шиг хамгаалагч байхгүй ч халдлагын эсрэг тасралтгүй тэмцэх цогц хамгаалалт болон төлөвлөгөө чухал юм.
Таны кибер аюулгүй байдлын итгэлт түнш Вертексмон.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.