
Кибер халдлага болоогүй ч байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ зогсох эрсдэлтэй. Сүүлийн өдрүүдэд дэлхийн томоохон технологийн компаниудын системд гарсан тасалдлууд мэдээллийн аюулгүй байдал зөвхөн халдлагаас хамгаалахаар хязгаарлагдахгүйг дахин харууллаа.
2026 оны 11 дүгээр сарын 10–17-ны хооронд Apple, Microsoft, JPMorgan Chase, United Airlines зэрэг дэлхийн томоохон байгууллагуудын системд дараалсан саатал гарч, олон сая хэрэглэгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөллөө. И-мэйл үйлчилгээ, банкны гүйлгээ, нислэгийн удирдлага, Cloud платформ зэрэг чухал системүүдийн тасалдал нь технологийн дэд бүтцийн харилцан хамаарал, найдвартай ажиллагаа болон кибер аюулгүй байдлын бэлэн байдлын талаар чухал асуудлуудыг хөндлөө.
Эдгээр тохиолдлын ихэнх нь кибер халдлагатай холбоогүй, техникийн доголдлоос үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар мэдээлэгдсэн. Гэвч байгууллагын үйл ажиллагаанд үзүүлэх үр дагаврын хувьд техникийн алдаа болон кибер халдлагаас шалтгаалсан тасалдал ижил хэмжээний эрсдэл учруулж болдгийг Check Point компани онцолж байна.
Богино хугацаанд гарсан дараах доголдлууд дэлхийн дижитал дэд бүтцийн эмзэг байдлыг ил болголоо.
Эдгээр үйл явдал нь байгууллагуудын үйл ажиллагаа SaaS, Cloud, сүлжээ болон гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчдийн найдвартай ажиллагаанаас хэр зэрэг хамааралтай болсныг харуулж байна.
Мэдээллийн аюулгүй байдлыг уламжлалт байдлаар Confidentiality, Integrity, Availability (CIA Triad) гэсэн үндсэн гурван зарчмаар тодорхойлдог.
Байгууллагууд ихэвчлэн мэдээллийн нууцлал, халдлагаас хамгаалах асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг боловч системийн хүртээмж, тасралтгүй ажиллагаа буюу Availability мөн адил чухал юм.
Жишээлбэл, сүлжээний буруу тохиргоо, программ хангамжийн шинэчлэлтийн алдаа, Cloud үйлчилгээний доголдол эсвэл ransomware халдлага нь өөр өөр шалтгаантай боловч байгууллагын үндсэн системийг ашиглах боломжгүй болгох ижил үр дагаварт хүргэж болно.
Иймээс орчин үеийн Security Posture нь зөвхөн халдлагаас урьдчилан сэргийлэхээс гадна гэнэтийн доголдлыг тэсвэрлэх, нөлөөллийг хязгаарлах, үйл ажиллагааг богино хугацаанд сэргээх чадварыг багтаах шаардлагатай.
Үүнийг Cyber Resilience буюу кибер эрсдэл, доголдлын үед үйл ажиллагааны тогтвортой байдлаа хадгалах, сэргээх чадамж гэж тодорхойлдог.
Технологийн саатал нь шууд кибер халдлагаас үүдэлтэй биш байсан ч халдагчдын ашиглах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
Системд нэвтэрч чадахгүй болсон хэрэглэгч асуудлаа яаралтай шийдвэрлэхийг эрмэлздэг бөгөөд энэ үед хуурамч тусламжийн үйлчилгээ, бүртгэл сэргээх холбоос, байгууллагын нэр барьсан и-мэйлд хууртах магадлал нэмэгддэг.
Тухайлбал, Apple-ийн хэрэглэгчид бүртгэлээсээ гарч, дахин баталгаажуулалт хийх шаардлагатай болсон нөхцөл байдлыг ашиглан халдагчид хуурамч Apple Account verification мэдэгдэл түгээх боломжтой. Үүнтэй адил банкны үйлчилгээ тасалдсан үед хуурамч customer support, account recovery холбоосоор дамжуулан хэрэглэгчийн нэвтрэх мэдээллийг хулгайлах эрсдэл үүсдэг.
Мөн байгууллагын үндсэн и-мэйл эсвэл хамтын ажиллагааны платформ ажиллахгүй үед ажилтнууд хувийн и-мэйл, зөвшөөрөгдөөгүй file-sharing үйлчилгээ болон messaging app ашиглах хандлагатай болдог. Энэ нь байгууллагын тогтоосон Security Policy-оос гадуур мэдээлэл солилцох, улмаар мэдээлэл алдагдах эрсдэлийг нэмэгдүүлнэ.
2024 онд CrowdStrike-ийн программ хангамжийн шинэчлэлтийн доголдлын дараа халдагчид хуурамч засварын файл, phishing холбоос, дуураймал домэйн ашиглаж байсныг АНУ-ын Cybersecurity and Infrastructure Security Agency (CISA) анхааруулж байсан.
Энэ нь системийн доголдол өөрөө халдлага биш байсан ч түүний дараах нөхцөл байдал шинэ кибер аюулын эхлэл болж болохыг харуулсан бодит жишээ юм.
Дижитал системүүдийн харилцан хамаарал нэмэгдэж буйтай зэрэгцэн кибер халдлагын хурд, автоматжуулалтын түвшин эрчимтэй өөрчлөгдөж байна.
Google Threat Intelligence Group (GTIG)-ийн 2026 оны 11 дүгээр сарын 16-нд нийтэлсэн AI Threat Tracker тайланд халдагчид Autonomous AI framework ашиглан software update-д дүн шинжилгээ хийх, засварлагдсан vulnerability-г тодорхойлох, түүнд тохирсон exploit боловсруулах үйл явцыг автоматжуулж байгааг онцолжээ.
Өөрөөр хэлбэл, өмнө нь хүний оролцоо, цаг хугацаа шаарддаг байсан халдлагын тодорхой үе шатууд AI-ийн тусламжтайгаар илүү хурдан хэрэгжих боломжтой болж байна.
Үйлчилгээ тасалдсан үед байгууллагын IT болон Security багууд систем сэргээхэд төвлөрч, зарим хамгаалалтын тохиргоог түр сулруулах, шинэчлэлтийг хойшлуулах шаардлагатай болдог. Ийм нөхцөлд автоматжуулсан халдлага нэмэлт эрсдэл учруулж болзошгүй.
Тиймээс уламжлалт, хүний оролцоонд тулгуурласан хамгаалалтаас гадна AI-driven Threat Prevention, Automated Detection, Threat Intelligence болон нэгдсэн хяналтын боломжууд шаардлагатай болж байна.
Check Point компанийн зүгээс байгууллагууд кибер аюулгүй байдлын стратегидаа дараах чиглэлүүдийг тэргүүлэх ач холбогдолтой авч үзэхийг зөвлөж байна.
1. Дэд бүтцийн харилцан хамаарлыг тодорхойлох
Байгууллагын үндсэн үйл ажиллагаа ямар Cloud, SaaS, Identity Provider, Network болон төлбөрийн системээс хамаарч байгааг тодорхойлох шаардлагатай. Ингэснээр аль нэг үйлчилгээ тасарсан тохиолдолд бусад системд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлэх боломжтой.
2. Business Continuity болон Disaster Recovery төлөвлөгөөг тогтмол турших
Үндсэн и-мэйл, Cloud эсвэл сүлжээний үйлчилгээ 24 цагийн хугацаанд ажиллахгүй болсон нөхцөлийг загварчилж, байгууллагын үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэхийг турших нь зүйтэй. Үүнд Tabletop Exercise, Backup Communication болон Recovery Procedure багтана.
3. Тасалдлын үеийн хамгаалалтыг сулруулахгүй байх
Үйлчилгээ доголдсон үед phishing, brand impersonation болон credential theft халдлага нэмэгдэх боломжтой тул MFA, access control, endpoint protection зэрэг үндсэн хамгаалалтыг хэвээр хадгалах шаардлагатай.
4. Change Management болон Safe Remediation хэрэгжүүлэх
Системийн шинэчлэл, security patch, network configuration өөрчлөлтийг нэвтрүүлэхээс өмнө турших, өөрчлөлтийг үе шаттай хэрэгжүүлэх, шаардлагатай үед rollback хийх боломжийг бүрдүүлэх нь техникийн доголдлоос урьдчилан сэргийлэхэд чухал.
5. Нэгдсэн хяналт, илрүүлэлтийн чадамжийг нэмэгдүүлэх
Network, Cloud, Endpoint болон Email орчны аюулгүй байдлын мэдээллийг нэгтгэн хянах нь системийн доголдол техникийн алдаанаас үүдсэн эсэх, эсвэл кибер халдлагатай холбоотой эсэхийг богино хугацаанд тодорхойлоход тусална.
Орчин үеийн кибер аюулгүй байдлын стратеги нь халдлагаас хамгаалах, эрсдэлийг бууруулах, системийн тогтвортой ажиллагааг хангах цогц хандлагад тулгуурлах шаардлагатай.
Check Point компани байгууллагын дэд бүтэц, хэрэглэгч, сүлжээ болон аюулгүй байдлын үйл ажиллагааг хамарсан дараах шийдлүүдээр Cyber Resilience-ийг бэхжүүлэх боломжийг санал болгож байна.
Workspace Security – Email, Browser, SaaS Application болон Endpoint орчныг phishing, ransomware, credential theft зэрэг аюулаас хамгаалж, системийн тасалдлын үеэр үүсэж болзошгүй нэмэлт халдлагын эрсдэлийг бууруулна.
Hybrid Mesh Network Security – On-premises, Cloud болон Remote орчинд нэгдсэн хамгаалалтын бодлого хэрэгжүүлж, Zero Trust болон SASE технологиор дамжуулан зөвшөөрөгдөөгүй хандалт, халдлагын тархалтыг хязгаарлахад чиглэнэ.
Exposure Management – Vulnerability, Misconfiguration, Exposed Asset болон Attack Path-ийг тодорхойлж, бодит эрсдэлд үндэслэн засварлах ажлуудыг эрэмбэлнэ. Мөн Safe Remediation-ийн тусламжтайгаар хамгаалалтын өөрчлөлтөөс үүдэх системийн доголдлын эрсдэлийг бууруулах боломжтой.
ThreatCloud AI – Дэлхийн хэмжээнд цуглуулсан Threat Intelligence болон AI-д суурилсан шинжилгээг ашиглан шинээр үүсэж буй аюулыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг дэмжинэ.
Эдгээр шийдэл нь байгууллагын хамгаалалтын чадамжийг сайжруулахаас гадна үйл ажиллагааны доголдлын үед аюулгүй байдлын хяналтыг хадгалах, халдлагын нөлөөллийг хязгаарлахад чиглэдэг.
Дэлхийн томоохон технологийн байгууллагуудад богино хугацаанд дараалан гарсан системийн тасалдлууд мэдээллийн аюулгүй байдлын талаарх уламжлалт ойлголтыг өргөжүүлэх шаардлагатайг харууллаа.
Кибер аюулгүй байдал гэдэг нь зөвхөн халдагчдыг системд нэвтрүүлэхгүй байх асуудал биш юм. Систем доголдсон ч чухал үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, мэдээлэл болон хэрэглэгчдээ хамгаалах, үүссэн асуудлыг хурдан тодорхойлж сэргээх чадвар нь байгууллагын аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон.
Тиймээс байгууллагуудын хувьд Cyber Resilience нь нэмэлт боломж бус, мэдээллийн аюулгүй байдлын стратегийн үндсэн шаардлага болж байна.
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно. Баярлалаа.