

KuppingerCole Analysts-ийн 2026 оны Leadership Compass for Privileged Access Management тайланд BeyondTrust компанийн PAM шийдэл Overall, Product, Innovation, Market гэсэн дөрвөн ангилалд бүгдэд нь тэргүүлэгчээр үнэлэгдлээ.
Тус тайланд PAM зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 36 үйлдвэрлэгчийн шийдлийг бүтээгдэхүүний чадавх, инновац, зах зээлийн байр суурь болон нийт гүйцэтгэлээр нь харьцуулан үнэлсэн байна.
Үнэлгээ нь зөвхөн нууц үгийн сан буюу vault, password rotation, administrator session recording зэрэг уламжлалт PAM боломжуудаар хязгаарлагдаагүй. Just-in-Time хандалт, secrets болон key management, Endpoint Privilege Management, cloud-native ба DevOps орчны дэмжлэг, identity visibility, policy-driven access, AI/ML туслалцаа зэрэг орчин үеийн шаардлагуудыг хамруулсан нь тайлангийн гол онцлог юм.

KuppingerCole-ийн Figure 3 болон Figure 4 нь BeyondTrust зөвхөн ерөнхий үнэлгээнд төдийгүй инновац болон зах зээлийн байр суурийн хувьд ч хүчтэй тоглогч болохыг илүү тодорхой харуулж байна. Эдгээр хоёр зураг нь PAM зах зээл хаашаа өөрчлөгдөж буй, мөн аль үйлдвэрлэгчид бодит зах зээлийн нөлөө болон технологийн шинэчлэлээр тэргүүлж байгааг харьцуулсан чухал үзүүлэлт юм.
Product Leadership нь шийдлийн үйл ажиллагааны цар хүрээ, боломжуудын бүрэн байдал, өргөтгөх чадвар болон бусад системтэй интеграц хийх түвшнийг үнэлдэг.
BeyondTrust нь дараах үндсэн боломжуудыг нэг платформд нэгтгэдэг:
Энэ нь байгууллагын олон төрлийн давуу эрхтэй хандалтыг төвлөрсөн байдлаар удирдах боломжийг бүрдүүлдэг.


Innovation Leadership үнэлгээнд BeyondTrust нь PAM зах зээлийн шинэ үеийн чиг хандлагыг тодорхойлж буй тэргүүлэгчдийн нэгээр үнэлэгдсэн.
PAM зах зээл уламжлалт нууц үг болон credential-д төвлөрсөн хамгаалалтаас клауд орчинд нийцсэн, автоматжуулсан, бодлогод суурилсан хандалтын удирдлага руу шилжиж байна.
BeyondTrust нь ажилтан, администратор, service account, workload, автоматжуулсан систем болон AI agent зэрэг хүний болон хүний бус identity-ийн өндөр эрсдэлтэй хандалтыг цогцоор нь удирдах боломжийг хөгжүүлж буйгаараа онцлог юм.
KuppingerCole-ийн тайланд BeyondTrust Pathfinder-ийг PAM, Identity Threat Detection and Response (ITDR), Cloud Infrastructure Entitlement Management (CIEM) болон identity governance-ийн боломжуудыг нэгтгэсэн платформ гэж тодорхойлсон. Тус платформ нь уламжлалт өндөр эрхтэй аккаунтыг хамгаалахаас гадна Microsoft Active Directory, Entra ID, cloud, SaaS, endpoint, service account, машин identity болон AI агентуудын хооронд үүсэх “privilege path”-ийг илрүүлэхэд чиглэдэг.
BeyondTrust PAM Платформ
Уламжлалт Давуу Эрхт Хандалтын Удирдлага (PAM)-ын шийдлүүд нь ихэвчлэн дотоод сүлжээнд (on-premise) байрлах МТ-ийн системүүдийн хандалтын хэрэгцээг хангах зорилготой байсан. Гэвч өнөөгийн байгууллагын МТ-ийн орчин нь distributed байдалтай болж, клауд тооцоолол болон олон төрлийн платформ нэвтэрснээр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Байгууллагууд одоо олон арван, заримдаа хэдэн зуун өөр аппликейшн, үүрэг , болон эрхүүдийг удирдах шаардлага тулгарч байна. PAM шийдэл нь зөвхөн уламжлалт сервер, төхөөрөмжөөс гадна, клауд орчин дахь бүх төрлийн давуу эрхт аккаунтуудыг хамруулсан нэгдсэн, цогц удирдлагыг хангаж, дан on-premise бус клауд орчны өсөн нэмэгдэж буй шаардлагыг нэгэн зэрэг хангаж чаддаг байх нь чухал юм.
BeyondTrust PAM-ийн үндсэн цөм нь дараах дөрвөн шийдлээс бүрддэг:

Эрсдэлтэй Identity болон Давуу эрхүүдийг тасралтгүй хянана
Identity-ийн эрсдэлийн оноог өгөгдлийн эмзэг байдалтай уялдуулах замаар IAM(identity and access management) аюулыг илүү үр дүнтэй илрүүлж, эрэмбэлэх боломжтой. Эрсдэлийг бууруулах тодорхой удирдамж, хэрэгжүүлж болохуйц стратегиудыг (жишээ нь: хандалтыг даруй цуцлах эсвэл статик загвараас just-in-time хандалт руу шилжих) хүлээн авна.


Хялбаршуулсан Just-in-Time хандалт
Ажилчид, гэрээт гүйцэтгэгчид болон админуудад зөвхөн шаардлагатай үед нь түр хугацааны хандалт олгох замаар байнгын давуу эрхүүдийг (persistent privileges) хална. Self-service буюу өөртөө үйлчлэх хүсэлт, зөвшөөрөл, автоматжуулсан эрх олголтоор дамжуулан хандалтыг хурдасгана. Ms teams болон slack-ийн интеграц, хандалт сунгах мэдэгдэл, олон-эрхийн багц зэрэг хэрэглэгчид ээлтэй боломжуудаар ашиглалтыг нэмэгдүүлнэ.
Хэзээ ч, хаанаас ч нэвтрэх аюулгүй алсын хандалт
Vpn эсвэл дундын нууц үг (shared credentials) ашиглах шаардлагагүйгээр, саадгүй, аюулгүй зайнаас хандах боломжийг олгоно. Нарийвчилсан, JIT хандалтаар дамжуулан least privilege зарчмыг мөрдүүлэхийн зэрэгцээ ажилтан болон нийлүүлэгч (vendor) талын хандалтыг хялбарчилна. Mfa, passwordless нэвтрэлт, SAML баталгаажуулалтаар системээ хамгаалж, хэрэглээнд нэвтрүүлэхэд хялбар болгоно.

BeyondTrust Modern PAM нь байгууллагын бүхий л түвшний "эрх"-ийг хянаж, Least Privilege зарчмыг хэрэгжүүлж, гадна болон дотнын аюулаас хамгаалах цогц экосистем юм. Таны байгууллага кибер эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлын түвшнээ дараагийн шатанд гаргахыг зорьж байгаа бол BeyondTrust компанийн PAM шийдэл болон бусад мэдээллийг бидэнтэй холбогдож аваарай.
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
.png)
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно. Баярлалаа.