
2025 оны 4-р сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “MONGOLIA MINING 2025” олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын хамгийн чухал, нэр хүндтэй арга хэмжээний нэг болж өнгөрлөө. Уламжлал болсон энэ томоохон арга хэмжээнд дэлхийн 20 гаруй улс орноос 250 гаруй уул уурхай, ханган нийлүүлэлтийн байгууллагууд оролцож, өөрсдийн хамгийн сүүлийн үеийн шийдэл, технологи, тоног төхөөрөмжүүдээ танилцуулсан юм.
Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн уул уурхайн техник, технологийн хөгжилд анхаарахаас гадна, биет аюулгүй байдал, хамгаалалтын шийдлүүдийг онцолж, уул уурхайн ирээдүйн хөгжилд чухал нөлөө үзүүлж буй чиг хандлагыг тодотгосон онцлогтой байлаа.
Вертексмон – Дэлхийн тэргүүлэгч Hikvision брэндийн шийдлийг олон нийтэд танилцууллаа
Монголын мэдээллийн технологи болон биет аюулгүй байдлын салбарт 13 жилийн турш тасралтгүй, амжилттай ажиллаж буй Вертексмон ХХК нь энэ удаад дэлхийн тэргүүлэгч Hikvision брэндийн ухаалаг хамгаалалтын цогц шийдлүүдийг олон нийтэд амжилттай танилцууллаа.
Вертексмон компанийн танилцуулсан бүтээгдэхүүн, шийдлүүд нь уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээ, онцлогт бүрэн нийцсэн, Монголын хатуу ширүүн орчны нөхцөлд тогтвортой ажиллах чадвартай, ухаалаг, дэвшилтэт хамгаалалтын технологиуд байсан нь үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байв.


Уг арга хэмжээнд танилцуулагдсан HIkvision шийдлүүдээс дурдвал:
Вертексмон компани үзэсгэлэнд дараах Hikvision брэндийн цогц шийдлүүдийг онцлон танилцуулсан юм:
Hikvision – Брэндийн Монгол дахь албан ёсны партнер Vertexmon LLC
Манай компани 2016 оноос хойш албан ёсоор Hikvision компанийн хамтрагч болж тэдгээр чанарын өндөр түвшний бүтээгдэхүүнүүдийг монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол улсад нийт 5,000 гаруй төсөл, хөтөлбөр, компани, хувь хүмүүстэй амжилттай хамтран ажиллаж ирсэн байна. Түүнээс дурдвал: NCD Group, Garden Villa, River Garden, Steppe Arena, UG Arena.
Манай мэргэшсэн инженер техникийн баг танай барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, онцлогт тааруулан нэвтрэх хяналтын систем, камержуулалтын шийдлийг боловсруулж, төхөөрөмжийн тохиргоо, суурилуулалт болон түүний дараах засвар үйлчилгээг цогцоор хийж гүйцэтгэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.