
Өнөөгийн дижитал эрин үед байгууллагууд ransomware ,zero-day халдлага, Advanced Persistent Threats (APT) буюу нарийн зохион байгуулалттай, тасралтгүй үргэлжилэх халдлагуудтай өдөр бүр нүүр тулж байна. Эдгээр халдлагуудаас хамгаалахад уламжлалт аюулгүй байдлын шийдлүүд дангаараа хангалтгүй болсон энэ үед сүлжээний урсгалыг бодит цаг хугацаанд хянаж, хортой үйлдлийг таньж, таслан зогсоодог Халдлагаас Урьдчилан Сэргийлэх Систем (IPS) нь зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг.