card

Rockwell Automation - Үйлдвэрийн Автоматжуулалтын Кибер Аюулгүй Байдлын чиг хандлага

 

Тэртээ 1903 онд АНУ-д Compression Rheostat Launch Company нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан Rockwell Automation нь өнөөдрийн байдлаар 29,000 гаруй ажилтантай, өөрсдийн салбар болон хамтран ажиллагч байгууллагуудаараа дамжуулан дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдэд хүрсэн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр ашгийг оновчтой болгох,  дижитал хувьсгал, үйлдвэрлэлийн автоматжуулалтаараа салбартаа тэргүүлэгч үндэстэн дамнасан корпорацын нэг болж чадсан байна.

Энэхүү томоохон компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Вертексмон компани өөрсдийн мэргэшсэн техник, технологийн инженер, мэргэжилтнүүдтэй бөгөөд үйлдвэрлэлийн автоматжуулалтаар таны хэрэгцээ шаардлагад тохирсон дэвшилтэт технологи, орчин үеийн шийдлүүдийг санал болгож байна.

 

Rockwell Automation нь үйлдвэрлэлийн техник хангамж болон програм хангамжийн цогц экосистемийг санал болгодог:

%

Ухаалаг аж үйлдвэрлэлийг туршилтын журмаар нэвтрүүлж байна.

%

Аж үйлдвэрүүд ирэх таван жилд AI/ML, Gen AI болон Causal AI-д хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Кибер аюулгүй байдлын эрсдэл нь аж үйлдвэрийн салбарын хувьд хоёр дахь том гадаад эрсдэл болж, жил бүр хурдтай өсч байна.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГОЛ ЧИГ ХАНДЛАГУУД:

Кибер халдлага нь үйлдвэрлэлийн салбарынхны хувьд зөвхөн IT-ийн асуудал байхаа больж, бизнесийн стратегийн өсөлтөд саад учруулах томоохон хүчин зүйл болж хувирлаа. Rockwell Automation-ийн гаргасан "Ухаалаг үйлдвэрлэлийн төлөв байдал" (10th State of Smart Manufacturing) тайлангаас үзэхэд, судалгаанд оролцогчдын гуравны нэгээс илүү хувь нь ирэх таван жилд IT (Мэдээллийн технологи) болон OT (Үйлдвэрлэлийн технологи) бүтцээ бэхжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Технологи хөгжихийн хэрээр зайнаас ажиллах, клауд технологи, хиймэл оюун ухаан зэрэг нь үйлдвэрлэлийн процессыг хөнгөвчилж байгаа хэдий ч энэ нь эргээд халдлагад өртөх сувгуудыг нэмэгдүүлсээр байна. Rockwell Automation компаниас гаргасан 2026 онд үйлдвэрлэлийн технологийн аюулгүй байдлыг дахин тодорхойлох 5 чиг хандлагыг онцолж байна.

Тайлан татах

Чиг хандлага 1: Хосолсон ажлын хэлбэр ба эрсдэлийн хүрээ тэлэлт

Хайбрид ажлын хэв маяг руу шилжсэн нь уян хатан байдлыг авчирсан ч, OT орчинд урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын цоорхойг үүсгэв. Өмнө нь үйлдвэрийн сүлжээ "Air-gapped" буюу гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байдаг байсан бол одоо VPN, алсын зайн хандалт (Remote Access), болон BYOD (Bring Your Own Device) бодлогын улмаас халдлагын гадаргуу эрс тэлсэн.

SANS 2024 ICS/OT Cybersecurity тайланд дурдсанаар, байгууллагуудын 64% нь сүлжээний хяналтын (network monitoring) хангалтгүй системтэй хэвээр байгаа нь ноцтой цоорхой үлдээж байна. OT-д суурилсан салбарын хувьд нэг л сул холбоос сүйрлийн үр дагаварт хүргэж болно. Үйлдвэрлэлийн шугам зогсох нь зөвхөн өгөгдөл алдах бус, санхүүгийн болон дэд бүтцийн ноцтой хохирол учруулдаг. Тиймээс байгууллагууд "Төхөөрөмжөө авчрах" (BYOD) бодлогыг чангатгаж, олон шатлалт баталгаажуулалт (MFA) нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч эхэлжээ.

 

Чиг хандлага 2: IT/OT технологийн хурдацтай нэгдэл (Accelerated IT/OT Convergence)

Үйлдвэрлэлийн компаниуд үр ашиг, өгөгдлийн чанарыг нэмэгдүүлэхийн тулд Мэдээллийн технологи (IT) болон Үйлдвэрлэлийн технологи (OT) нэгдлийг эрчимжүүлж байгаа ч энэ нь шинэ төрлийн эрсдэлүүдийг бий болгож байна. IT-гийн сул тал OT-д нэвтэрч болзошгүй бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн шугам зогсохоос эхлээд аюулгүй ажиллагааны эрсдэлүүдийг үүсгэж болзошгүй.

Тус асуудлыг шийдэхийн тулд байгууллагууд сүлжээний сегментчилэл хийх болон IT/OT дундын Аюулгүй байдлын удирдлагын төв (SOC) байгуулах хандлагатай байна. Ингэснээр хоёр системийн уялдаа холбоог сайжруулж, эрсдэлийг эрт үед нь илрүүлэх боломж бүрддэг.

 

Чиг хандлага 3: Аюул илрүүлэлтэд Хиймэл Оюун Ухаан (AI) ба Автоматжуулалт

Natalie Kalinowski-ийн тэмдэглэснээр AI нь ажиллах хүчний хомсдолыг нөхөх боломжтой ч одоогоор ICS/OT орчны дөнгөж 10% нь AI хэрэгслийг ашиглаж байна.

  • Давуу тал: AI нь сүлжээний хэвийн бус урсгалыг (anomaly detection) хүний нүднээс хэд дахин хурдан илрүүлж, эмзэг байдал халдлага болохоос хэд хоногийн өмнө сэрэмжлүүлэх чадвартай.
  • Бэрхшээл: AI-ийг буруу тохируулбал "хуурамч дохио" (false positives)-гоор багийг дарж, жинхэнэ аюулыг анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй. 1 минут зогсолт хийхэд сая доллар алддаг үйлдвэрт AI-д бүрэн найдах нь хараахан эрт байна.

2026 он гэхэд AI нь хүний нөөцийн дутагдлыг нөхөх, хариу арга хэмжээг хурдасгах гол хэрэгсэл болох төлөвтэй байна.

 

Чиг хандлага 4: Мэргэшсэн хүний нөөцийн хомсдол ба Шийдлүүд

Кибер аюулгүй байдлын салбарт, тэр дундаа үйлдвэрлэлийн систем (ICS)-ийг мэддэг мэргэжилтнүүдийн хомсдол хамгийн том бэрхшээл хэвээр байна. Одоо ажиллаж буй мэргэжилтнүүдийн талаас илүү хувь нь 5-аас доош жилийн туршлагатай байдаг нь салбарын туршлага дутмаг байгааг харуулж байна.

Компаниуд их дээд сургуулиудтай хамтрах, дотоод сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна. Мөн туршлагатай ажилтнуудыг тогтоон барихын тулд цалин хөлс, карьерын өсөлтөд анхаарах нь 2026 оны чухал стратеги байх болно.

 

Чиг хандлага 5: Клауд технологид хандах болгоомжлол

"Клауд технологийг OT-д нэвтрүүлж байгаа ч маш болгоомжтой хандаж байна." — Tyler Bergman.

Клауд технологи нь өгөгдлийн дүн шинжилгээ, гамшгийн үеийн сэргээн босголт зэрэгт давуу талтай ч үйлдвэрлэлийн салбарынхан үүнд болгоомжтой хандсаар байна. Гол шалтгаан нь аюулгүй байдал болон зохицуулалтын тодорхойгүй байдал юм.

Эрчим хүч зэрэг чухал дэд бүтцийн салбарын хувьд гуравдагч этгээдийн орчинд эмзэг өгөгдлийг байршуулах нь эрсдэлтэй санагддаг. Гэсэн хэдий ч "Zero Trust" зарчим болон илүү тодорхой зохицуулалтууд бий болсноор үүлэн технологийг ашиглах хандлага нэмэгдэж, уламжлалт системтэй хослуулан ашиглах нь ирээдүйн чиг хандлага болж байна.

 

Rockwell Automation төхөөрөмж, шийдлүүд:

 

2026 онд үйлдвэрлэлийн кибер аюулгүй байдал нь зөвхөн технологийн шинэчлэл бус, байгууллагын соёл, стратегийн асуудал болон хувирч байна. Байгууллагууд дэлхийн жишигт нийцсэн стандартыг мөрдөж, IT болон OT багуудын хамтын ажиллагааг сайжруулах, мөн хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг ухаалгаар нэвтрүүлэх шаардлагатай тулгарч байна. Эдгээр сорилтыг даван туулах, үйлдвэрлэлийн процессыг илүү ухаалаг, аюулгүй болгоход Rockwell Automation компани дэлхийд тэргүүлж байна.

Бид Rockwell Automation компанийн дэлхийд тэргүүлэгч автоматжуулалт болон кибер аюулгүй байдлын цогц шийдлүүдийг Монголын үйлдвэрлэгчид, уул уурхай, дэд бүтцийн салбарынхандаа албан ёсны эрхтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байна.Та өөрийн үйлдвэрлэлийн системийн найдвартай байдлыг хангах, кибер халдлагаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн шийдлийг нэвтрүүлэхийг зорьж буй бол Вертексмон ХХК-тай холбогдож, дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон ХХК

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.