
.jpg)
Дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч, хиймэл оюунд суурилсан кибер хамгаалалтын Darktrace болон клауд технологи, дэд бүтцийн шийдлээр дэлхийд танигдсан Nutanix компаниуд хамтран "Cyber Security workshop & HCI platform and move" сэдэвт мэргэжлийн сургалт, семинарыг Вертексмон компани амжилттай зохион байгуулж, мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг 70 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд Darktrace болон Nutanix компанийн олон улсын экспертүүд хүрэлцэн ирж, кибер аюулгүй байдлын чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологи, шийдлүүдээ Монголын зах зээлд танилцууллаа. Арга хэмжээний үеэр танилцуулсан шийдлүүдээс дурдвал:
Darktrace: Хиймэл оюунд суурилсан кибер хамгаалалтын ирээдүй
Арга хэмжээг кибер хамгаалалтын салбарт хувьсгал хийж буй Darktrace компани эхлүүлэв. Darktrace компани өөрсдийн "Autonomous Response" буюу хүний оролцоогүйгээр аюул заналыг таньж, хариу арга хэмжээ авдаг технологийн давуу талыг танилцуулсан юм. Тус Workshop үеэр дараах сэдвүүдээр илтгэл тавьсан бөгөөд үүнд.


Nutanix: Уян хатан, үр ашигтай дэд бүтцийн шийдэл
Кофе завсарлагын дараа үргэлжилсэн хоёрдугаар хэсэгт Nutanix компани өөрсдийн Hyper-Converged Infrastructure (HCI) платформ болон Nutanix MOVE шийдлээ танилцуулав. Энэхүү шийдлүүд нь байгууллагын дэд бүтцийг хялбарчлах, өргөтгөх, удирдах үйл ажиллагааг сайжруулахад чиглэж байв.


Арга хэмжээний төгсгөлд оролцогчид чөлөөт уулзалт, оройн зоогийн үеэр Darktrace болон Nutanix-ийн экспертүүдтэй илүү ойр дотно ярилцаж, өөрсдийн байгууллагад тулгамдаж буй асуудлуудын талаар зөвлөгөө авах, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх боломжийг олгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Вертексмон компани нь Darktrace болон Nutanix брэндийн мэдээллийн аюулгүй байдлын цогц шийдлүүдийг Монголын зах зээлд албан ёсоор нийлүүлэн, байгууллагын онцлогт нийцүүлэн нутагшуулах, суурилуулах, сургалт болон борлуулалтын дараах мэргэжлийн үйлчилгээг олон улсын сертификаттай инженерийн багаар дамжуулан харилцагчдадаа хүргэж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани