Check Point компани шинэчлэгдсэн Quantum Spark 2500 Series-ийг танилцууллаа

Дэлхийн аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч Check Point Software Technologies компани жижиг, дунд бизнес болон Managed Service Provider (MSP) байгууллагуудад зориулсан хамгийн сүүлийн үеийн Quantum Spark 2500 Series firewall-уудыг албан ёсоор танилцууллаа.
Шинэ үеийн Firewall Quantum Spark нь 10 Гбит/с хүртэлх хурдаар болон 50 гаруй AI хөдөлгүүрийн тусламжтай malware, zero day болон phishing халдлагаас 99.9% амжилттай хамгаалж байна.

Энтерпрайз түвшний аюулгүй байдлын технологийн цогц шийдэл
- Quantum Spark 2500 series нь Check Point Software Technologies компанийн олон жилийн турш хөгжүүлсэн, салбартаа тэргүүлэгч аюулгүй байдлын технологиудыг нэгтгэсэнд оршино.
- Next-Generation Firewall (NGFW): Порт, протоколд суурилсан уламжлалт firewall-аас давж, аппликэйшн, хэрэглэгч, контентын түвшинд хяналт тавьдаг. Жишээлбэл, "Facebook ашиглахыг зөвшөөрөх, гэхдээ Facebook Messenger болон Facebook Games-ийг хориглох" гэх мэт нарийвчилсан дүрмийг тохируулах боломжтой.
- Intrusion Prevention System (IPS): Сүлжээнд нэвтрэхийг оролдож буй танигдсан халдлагын сигнатур, хэв маяг, эксплойтын оролдлогуудыг бодит цаг хугацаанд илрүүлж, автоматаар блоклодог. Check Point-ийн ThreatCloud AI-аас тасралтгүй шинэчлэгддэг тул хамгийн сүүлийн үеийн аюул заналын эсрэг хамгаалалттай.
- Application Control & URL Filtering: 8,000-аас дээш аппликэйшн, 100 сая гаруй вэб сайтын ангилалд суурилан хэрэглэгчдийн интернэт хандалтыг удирдах боломжийг олгоно. Ингэснээр бүтээмжийг нэмэгдүүлэх, зүй бус контенттой сайтуудаас хамгаалахад чухал үүрэгтэй.
- Anti-Virus & Anti-Bot: Сүлжээгээр дамжиж буй файлуудыг сканнердаж, танигдсан вирус, worm, трояны зэргийг устгана. Мөн байгууллагын сүлжээнд нэгэнт нэвтэрсэн хортой код (bot)-уудыг илрүүлж, тэдгээрийн удирдлагын сервер руу (Command & Control Center) нэвтрэхийг зогсооно.
- IPsec & SSL VPN: Сайт хоорондын (Site-to-Site) болон хэрэглэгчийн (Client-to-Site) VPN холболтыг өндөр нууцлалтайгаар дэмжинэ.
- SandBlast Zero-Day Protection (Threat Emulation & Threat Extraction): Check Point-ийн хамгийн гол, бусад компаниудаас давуу талыг бий болгодог технологи бөгөөд үүнд:
- Threat Emulation (Аюул заналын симуляци): Урьд өмнө танигдаагүй, шинээр гарч ирж буй "Тэг-өдрийн халдлага" (Zero-Day Attack)-аас хамгаалах зорилготой. Сүлжээгээр орж ирсэн сэжигтэй файл (PDF, Office-ийн файлууд, гүйцэтгэгдэх файлууд)-ыг клауд дээрх тусгаарлагдсан орчинд (sandbox) ажиллуулж, түүний үйлдлийг нарийвчлан шинжилдэг. Хэрэв файл хортой үйлдэл хийхийг оролдвол тэр даруй блоклож, тухайн мэдээллийг дэлхий даяарх бүх Check Point төхөөрөмжид түгээнэ.
- Threat Extraction (Аюул заналын элементүүдийг салгах): Хэрэглэгчийг хүлээлгэхгүйн тулд файлыг sandbox-д шинжилж байх хооронд тухайн файлаас идэвхтэй контент (макро, скрипт, hyperlink гэх мэт)-ыг салган авч, аюулгүй, цэвэрлэсэн хувилбарыг нь хэрэглэгчид шууд хүргэж аюулгүй байдлыг хангадаг ухаалаг шийдэл юм.

Highest Performance Threat Prevention
Quantum Spark 2500 Series нь Check Point-ийн ThreatCloud AI хамгаалалтыг ашигладаг. ThreatCloud нь дэлхий даяар илэрч буй халдлагын мэдээллийг бодит цаг дээр боловсруулж, шинэ төрлийн халдлагыг ч урьдчилан таньж зогсоох чадвартай.
Туршилтын үр дүнгээр ThreatCloud AI нь 99.9%-ийн халдлагыг амжилттай илрүүлж, зогсоож чадсан нь хамгаалалтын түвшинг илтгэж байна. Үүнд malware, ransomware, phishing, zero-day exploit гэх мэт бүх гол халдлагын төрлүүд багтана.
Quantum Spark Management
Тус шинэ цуврал нь менежментээ маш ойлгомжтой, хялбар болгосон. Cloud-д суурилсан Quantum Spark Management системээр хэрэглэгч хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөр (компьютер, таблет, утас) firewall-аа хянаж, тохируулах боломжтой.
Мөн олон салбар, олон хэрэглэгчийн удирдлагыг нэг дор төвлөрүүлдэг тул MSP болон олон салбартай бизнесүүдийн хувьд цаг, зардал үлэмж хэмнэгдэнэ. Zero-touch provisioning-ийн тусламжтай төхөөрөмжийг газар дээр нь гараар тохируулах шаардлагагүй, шууд үүлэн хяналтаар алсаас идэвхжүүлж болно.


Сүлжээний холболт (Networking):
- Асаах/Унтраах товч
- 8 ширхэг 1 Гбит/с хурдтай RJ45 зэс LAN порт
- 1 Гбит/с хурдтай зэс WAN порт
- 1 Гбит/с хурдтай шилэн кабелийн DMZ порт
- 2 ширхэг 10 Гбит/с хурдтай шилэн кабелийн LAN/WAN порт
- USB 3.0 Type-A порт
- USB Type-C консол порт
- Хос тэжээлийн холболт (Redundant Power Supply Units - PSU)
- Wi-Fi антенн
Хамгийн Өндөр Гүйцэтгэл
R82 аюулгүй байдлын болон удирдлагын технологи бүхий Spark 2500 серийн төхөөрөмж нь дотоод сүлжээний гүйцэтгэлд нөлөөлөхгүйгээр шифрлэгдсэн траффикийг шалгаж, илрүүлэхэд бэрх, evasive халдлагуудыг ч таслан зогсоох боломжтой.
Threat prevention throughput нь 3.2 Гбит/с, харин firewall throughput нь 17.5 Гбит/с-д хүрнэ.

Quantum Spark 2500 Series нь өмнөх загваруудаас дараах байдлаар сайжирсан:
- Wi-Fi 7 болон 5G-ийн дэмжлэг, холболтын хурд, найдвартай байдал мэдэгдэхүйц сайжирсан
- SD-WAN технологи нэвтэрч, сүлжээний урсгалыг хамгийн хурдан, найдвартай замаар автоматаар чиглүүлэх боломжтой болсон
- ThreatCloud AI хамгаалалт нэмж, халдлага илрүүлэх чадварыг шинэ түвшинд гаргасан
- Zero-touch provisioning болон cloud удирдлагын функцууд нэмэгдсэн
- High-availability шийдлүүд (Dual power, Dual ISP, clustering) дэмждэг болсон
Quantum SD-WAN ба Сүлжээний дэвшилтэт боломжууд
Quantum Spark 2500 нь зөвхөн firewall төхөөрөмж биш, харин Secure SD-WAN Gateway юм. SD-WAN нь байгууллагын WAN (Wide Area Network) сүлжээг ухаалгаар удирдах технологитой бөгөөд дараах давуу талуудыг олгоно:
- Олон интернэт холболтыг удирдах (Multi-WAN): Хоёр ба түүнээс дээш интернэт үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ийн холболтыг нэгэн зэрэг ашиглаж, ачааллыг тэнцвэржүүлэх (load balancing) эсвэл нэг нь тасарсан тохиолдолд нөгөө рүү автоматаар шилжих (failover) боломжтой.
- Аппликэйшнд суурилсан чиглүүлэлт (Application-based Routing): Сүлжээний урсгалыг аппликэйшнээр нь ялгаж, хамгийн оновчтой замаар чиглүүлдэг. Жишээлбэл, Microsoft 365, Salesforce зэрэг клауд үйлчилгээний урсгалыг шууд, хамгийн бага сааталтай замаар интернэт рүү гаргах, харин дотоод систем рүү хандах урсгалыг VPN туннелээр дамжуулах гэх мэт.
- Холболтын чанарын хяналт: Холболтын саатал (latency), алдагдал (packet loss) зэргийг тасралтгүй хянаж, дуудлага, видео хурал зэрэгт хамгийн сайн чанартай холболтыг сонгоно.
Өндөр гүйцэтгэл, SandBlast "тэг-өдрийн халдлагаас" хамгаалах технологи, ухаалаг SD-WAN чадамж, хялбаршуулсан төвлөрсөн удирдлага зэргийг хослуулснаар Quantum Spark 2500 нь орчин үеийн дижитал орчинд бизнесийн тань тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, кибер эрсдэлийг үр дүнтэй удирдах зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт билээ. Та байгууллагынхаа аюулгүй байдлыг дараагийн түвшинд гаргахыг хүсэж байвал Check Point Quantum Spark Firewall шийдэл болон бусад мэдээллийг бидэнтэй холбогдож аваарай.
Check Point Quantum шийдлээр хүртсэн шагналууд
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
.png)
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.

