card

The Forrester Wave™: Zero Trust Platforms шийдлээр Check Point компани тэргүүлэгчээр шалгарлаа

 

Олон улсын технологийн судалгааны байгууллага Forrester Wave -ээс эрхлэн гаргадаг "Enterprise Zero Trust Platform" -ийн 2025 оны 3 улирлын тайланд мэдээллийн аюулгүй байдлаар дэлхийд тэргүүлэгч Check Point компани тэргүүлэгчээр шалгарлаа

 

The Forrester Wave™: Zero Trust Platforms, Q3 2025

 

Тус тайланд Check Point компани 6 ангилалд хамгийн өндөр оноо авж тэргүүлэгчээр тодорсон гол гол үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулж байна. Үүнд:

  • Centralized Management and Usability – Нэгдсэн удирдлага, хялбар хэрэглээ: Бүх аюулгүй байдлын бодлого, хяналт, хариу арга хэмжээг нэг интерфейсээс удирдах боломжтой. Ингэснээр мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, багийн ажлыг хялбаршуулна.
  • Least-Privileged Access Enforcement – Хамгийн бага эрхийн хэрэгжилт: Хэрэглэгч зөвхөн өөрт шаардлагатай дата-д хандах эрхтэй. Эрх нь хэрэглэгчийн албан тушаал, бодит цагийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтоогдоно.
  • Segmentation and Control – Сегментчилэл ба хяналт: Хэрэглэгч, дата өгөгдөл, ажлын ачааллыг тусад нь ангилж хамгаална. Ингэснээр халдлага тархах эрсдэлийг бууруулна.
  • Deployment – Нэвтрүүлэлтийн уян хатан байдал: Клауд, он-премис зэрэг ямар ч орчинд Zero Trust-ийг шат дараатай хурдан нэвтрүүлж боломжтой. 
  • Roadmap –  Төлөвлөгөө: AI болон автоматжуулалтад суурилсан хамгаалалтын шийдлүүдийг хөгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй. Ингэснээр Zero Trust-ийг том хэмжээний байгууллагуудад үр дүнтэй хэрэгжүүлнэ.
  • Supporting Services and Offering : Zero Trust хэрэгжилтийн зөвлөх үйлчилгээ, сургалт, техникийн дэмжлэг үзүүлдэг. Үнийн хувьд өрсөлдөх чадвартай, уян хатан сонголтуудтай.

 

Check Point Zero Trust платформыг танилцуулж байна

Zero Trust нь “Хэнд ч бүрэн итгэхгүй, бүхнийг баталгаажуул” гэсэн зарчимд суурилсан аюулгүй байдлын хандлага юм. Check Point-ийн Zero Trust платформ нь энэ зарчмыг бүх түвшинд хэрэгжүүлдэг.

 

 

Zero Trust платформын үндсэн бүрэлдэхүүн:

  • Хамгийн бага эрхийн зарчим (Least Privilege) – Хэрэглэгч бүр зөвхөн өөрт шаардлагатай нөөцөд хандах эрхтэй байх.
  • Динамик сегментчилэл – Хэрэглэгч, өгөгдөл, сүлжээний урсгал бүрийг салгаж, дотоод халдлага тархахаас сэргийлэх.
  • Нэгдсэн бодлого хэрэгжилт – Сүлжээ, клауд орчин, төгсгөлийн төхөөрөмжид жигд хяналт, удирдлага хэрэгжүүлэх.
  • Эрсдэлд суурилсан баталгаажуулалт – Хандалтын шийдвэрийг бодит цагийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргах.

 

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.