Вертексмон компани нь Trellix компанийн 2024 оны шилдэг түншээр шалгарлаа
Мэдээллийн аюулгүй байдлын цогц үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Trellix компани 2025 оны 6 сарын 11-13 ний өдрүүдэд "2025 Asia Partner Better Together" арга хэмжээг Вьетнам улсын Хо Ши Мин хотод зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүсийн 150 гаруй төлөөлөгчид оролцож мэдээллийн аюулгүй байдлын дэлхийн чиг хандлага, шинэ технологи, шийдэл зэрэг олон сэдвүүдээр санал солилцлоо. Мөн арга хэмжээний үеэр Вертексмон компанийн амжилттай хэрэгжүүлсэн төслүүд, хэрэглэгчдийн сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтийг үнэлэн Trellix компаниас 2024 оны “Trellix Security Operations – Partner of the Year” гэх нэр хүндтэй өргөмжлөлөөр шагнагдлаа.
Вертексмон ХХК нь 2012 оноос мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй брэндүүдтэй албан ёсны түншлэлийн хүрээнд ажилладаг. 2022 оноос эхлэн Trellix компанийн албан ёсны түнш болж, Монголын зах зээлд түүний шийдлүүдийг амжилттай нэвтрүүлж ирсэн юм.
Trellix компани нь McAfee болон FireEye мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтын фирмүүдийн нэгдлийн үр дүнд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 40,000 гаруй хэрэглэгчидтэй, түүний дотор Fortune 500 компаниудын 80% нь Trellix-д аюулгүй байдлаа даатгаж байна.
Trellix шийдлийн онцлог, давуу тал
Trellix-ийн гол зорилго бол динамик хамгаалалт бүхий XDR платформоор дамжуулан байгууллагуудын аюулгүй байдлын чадамжийг шинэ түвшинд гаргах юм. Trellix-ийн бүтээгдэхүүн, шийдлүүдээс танилцуулахад:
1. Trellix XDR (Extended Detection and Response)
- Endpoint, Network, Email, Cloud зэрэг эх үүсвэрээс мэдээлэл цуглуулан, нэгтгэсэн хяналт тавьдаг
- Ухаалаг AI болон ML загвар ашиглан автомат илрүүлэлт, хариу арга хэмжээг гүйцэтгэдэг
- Бодит цагийн орчинд учирч болох эрсдэл, халдлагыг урьдчилан сэргийлэх боломжтой
2. Endpoint Security
- Windows, Linux, MacOS гэх мэт үйлдлийн системийн бүх төрлийг дэмждэг
- Хэрэглэгчийн зан төлөвийг ажиглах (Behavioral Analysis) замаар урьдчилан сэргийлэх
- Олон давхар хамгаалалтын бүтэцтэй (anti-malware, EDR, exploit prevention гэх мэт)
3. Cloud Security
- Microsoft 365, AWS, Azure зэрэг олон төрлийн клауд орчныг хамгаалах
- API болон Cloud-native хамгаалалт ашиглан клауд доторх хөдөлгөөнийг хянах
- DevSecOps, container-based орчны хамгаалалтыг дэмжих
4. Data Loss Prevention (DLP)
- Байгууллагын чухал өгөгдөл, нууцлалтай мэдээллийг алдах эрсдэлээс сэргийлдэг
- Илгээж буй имэйл, файл, cloud storage зэрэг орчныг хянах
- Хэрэглэгчийн үйлдэл дээр үндэслэн бодит цагийн хамгаалалт үзүүлдэг
“Trellix Security Operations – Partner of the Year 2024” шагнал нь Вертексмон компанийн мэдээллийн аюулгүй байдлын салбар дахь тууштай хөдөлмөр, үр дүнтэй үйл ажиллагааг олон улсын түвшинд үнэлсэн явдал байлаа. Бид цаашид ч харилцагчдынхаа итгэлийг алдалгүй, дэлхийн жишигт нийцсэн хамгаалалтын системийг Монголын байгууллагуудад хүргэх зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байх болно.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.