AI-д суурилсан аюулгүй байдлын удирдлага болох Quantum Smart-1 management

Кибер халдлагын бай болдог гол хэрэгсэл нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон ухаалаг гар утас болж байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд ухаалаг гар утсаар дамжин ирэх халдлагууд улам боловсронгуй болж, хуурамч мессеж, аппликэйшн, линк ашиглан иргэд болон байгууллагуудыг хохироож байна. Мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компани Check Point Software Technologies нь байгууллага болон хувь хэрэглэгчдэд зориулсан Мобайл төхөөрөмжийн хамгаалалт болох Harmony Mobile болон ZoneAlarm цогц шийдлүүдийг санал болгож байна.
Монгол улсад гар утас руу чиглэсэн халдлага ихэссээр байна
2024 оны байдлаар Монгол Улсад нийт 4.1 сая ухаалаг гар утас хэрэглэгчид бүртгэгдсэн байна. Үүний 2.6 сая нь Android, 1.4 сая нь iOS үйлдлийн системтэй байна. Энэхүү тоон үзүүлэлт нь хүн амын дийлэнх нь гар утас, таблет зэрэг мобайл төхөөрөмж ашиглаж байгааг харуулж байна. Мобайл төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр кибер халдлагын эрсдэл төдий чинээ мөн нэмэгдэж байна. Үүнд:
1. SMS phishing буюу smishing халдлага
Иргэдийн утсанд болон сошиал хаяганд "Та шагнал хожлоо", "Таны данс хаагдлаа" "Сайт дээр таны зураг байна" гэх мэт агуулгатай хуурамч мессеж ирж, хавсаргасан холбоосоор орсон тохиолдолд вирус суулгаж, банкны мэдээлэл болон хувийн нууцлал алдагдах тохиолдол бүртгэгдэж байна.Мөн телеграм сувгаар дамжуулан дараах төрлийн халдлагууд ихээр ирэх болсон:
- Хуурамч холбоос, фишинг халдлага
- Хортой программ тараах
- Хувийн мэдээлэл хулгайлах
- Хуурамч мэдээлэл, спам түгээх
2. App Store/Play Store-оос татаж суулгасан хортой аппликейшнүүд
- Хуурамч VPN, батерей хэмнэгч гэх мэт апп-уудыг суулгаснаар хэрэглэгчийн мэдээллийг цуглуулдаг вирус суулгагддаг.
- Монголд “loan” буюу хурдан зээл олгодог гэх аппликейшнүүд нэрийн дор хуурамч программ олон иргэний утсанд суусан.
3. Wi-Fi sniffing / public Wi-Fi халдлага
- Худалдааны төв, кафены free Wi-Fi-д холбогдсон үед өгөгдөл дамжуулалтад халдах оролдлого нэмэгдэж байна.
Harmony Mobile – Байгууллагын мобайл төхөөрөмжийн хамгаалалт
Check Point-ийн Harmony Mobile шийдэл нь байгууллагын хэрэглээний гар утас, таблет зэрэг мобайл төхөөрөмжүүдийг кибер халдлага, хортой программ, мэдээлэл алдагдахаас хамгаалах зориулалттай Enterprise Mobile Threat Defense шийдэл юм. Harmony платформ нь Android болон iOS төхөөрөмжүүд дээр ажиллах боломжтой бөгөөд байгууллагын BYOD (Bring Your Own Device) болон COPE (Corporate-Owned, Personally Enabled) бодлоготой зохицон ажилладаг.
Байгууллагын ажилтнуудын дийлэнх нь гар утас, таблет ашиглан и-мэйл шалгах, файлаа хуваалцах, системд холбогдох зэргээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Гэвч эдгээр мобайл төхөөрөмжүүд нь хамгаалалтгүй байвал хортой програм, phishing линк зэрэг аюулаар дамжин халдагчдад байгууллагын сүлжээнд нэвтрэх үүд хаалга болж өгдөг.
Жишээлбэл:
- 2024 онд хийсэн судалгаагаар мобайл төхөөрөмжүүдийг чиглэсэн халдлага өмнөх онтой харьцуулахад 35%-иар өссөн байна.
- 5 байгууллага тутмын 1 нь ажилтны мобайл төхөөрөмжөөр дамжин халдлагад өртсөн гэсэн судалгаа бий.
Check Point Harmony Mobile Гол онцлогууд
1. Хорт программ болон зальтай аппликейшн илрүүлэлт
- Harmony Mobile нь deep learning, machine learning дээр суурилсан технологи ашиглан төхөөрөмж дээрх аппликейшнүүдэд дүн шинжилгээ хийж, хорт программ, adware, spyware, banking trojan зэрэг аюулыг автоматаар илрүүлдэг.
- App reputation үйлчилгээ ашиглан тухайн апп-д хэдийнээ сэжигтэй түүхтэй эсэхийг шалгадаг.
2. Network Protection (Сүлжээний хамгаалалт)
- Harmony Mobile нь хэрэглэгчийн холбогдож буй Wi-Fi болон мобайл сүлжээнүүдийг хянаж, MITM (Man-in-the-Middle), Rogue Hotspot, SSL Stripping зэрэг халдлагыг илрүүлж зогсоодог.
- Хамгийн сүүлийн үеийн VPN-less (Zero-trust) хамгаалалтыг ашиглан cloud firewall-ээр дамжуулж, цахим аюулгүй байдлыг хангадаг.
3. Phishing болон Social Engineering халдлагаас сэргийлэх
- Хэрэглэгчид SMS, WhatsApp, Telegram, Social media, и-мэйл гээд бүх сувгаар ирсэн линкийг шалгаж, фишинг болон хуурамч веб хуудсыг автоматаар блоклодог.
- Real-time URL inspection үйлчилгээгээр дамжуулан Zero-day фишинг халдлага ч илрүүлдэг.
4. Jailbreak, Root зэрэг төхөөрөмжийн эрсдэлийг илрүүлэх
- Төхөөрөмжийг jailbreak эсвэл root хийсэн эсэхийг тогтоож, админд мэдэгдэл өгдөг.
- Мөн хэрэглэгчийн үйлдлийн систем, аюулгүй байдлын тохиргоо стандартын дагуу байна уу гэдгийг хянадаг.
5. MDM/UEM системтэй уялдаатай ажиллах
- Harmony Mobile нь Microsoft Intune, VMware Workspace ONE, MobileIron зэрэг мобайл төхөөрөмжийн удирдлагын системүүдтэй хялбар уялдаж ажилладаг.
- Удирдлагын төвөөс бүх төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хянах, бодлого (policy) хэрэгжүүлэх боломжтой.