Орчин үед мэдээлэл, өгөгдөл нь аливаа бизнесийн гол үнэт зүйл болоод байна. Байгууллага, хувь хүмүүс өдөр тутамдаа олон GB, зарим тохиолдолд терабайт хэмжээнд өгөгдөл үүсгэж, хадгалж байна. Энэ их хэмжээний мэдээллийг зөв зохион байгуулах, найдвартай хадгалах, хялбархан хуваалцах, аюулгүй хамгаалах хэрэгцээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа билээ.
Энэ хэрэгцээг хангахад хамгийн түгээмэл, үр ашигтай шийдлүүдийн нэг бол NAS төхөөрөмж бөгөөд түүний дундаас Synology NAS төхөөрөмж нь таны хувийн болон бизнесийн мэдээллийг сүлжээний орчинд их хэмжээний мэдээлэл хадгалах, гаднын халдлагаас бүрэн сэргийлэх, хамгаалах, багуудын хамтын ажиллагаа, мэдээллийн зөв зохистой хэрэглээг зохицуулах, мэдээллийг төвлөрсөн нэг цэгээс хаанаас ч, хэзээ ч удирдах боломжийг олгоно.
Synology NAS гэж юу вэ?
NAS гэдэг нь "Network Attached Storage" буюу "Сүлжээнд холбогдсон хадгалах төхөөрөмж" гэсэн үгний товчлол юм. Synology NAS бол өгөгдлийг хадгалах, удирдах, хамгаалах, хуваалцах зориулалттай, сүлжээнд шууд холбогдож ажилладаг ухаалаг төхөөрөмж юм.
Үндсэндээ Synology NAS нь жирийн зөөврийн хатуу дискээс ялгаатай нь дан ганц хадгалах зориулалттай бус, өөрийн гэсэн үйлдлийн систем (DSM - DiskStation Manager)-тэй, олон төрлийн серверийн үүрэг гүйцэтгэж чаддаг. Жишээлбэл:
- Файлын сервер
- Backup буюу нөөцлөх сервер
- Cloud буюу хувийн клауд сервер
- Видео хяналтын сервер
- Веб сервер
- И-мэйл сервер
- Media стриминг сервер гэх мэт
Synology NAS-ийн гол давуу талууд
1. Аюулгүй байдал (Security)
Synology NAS нь өндөр түвшний мэдээллийн хамгаалалттай. AES 256-bit encryption, RAID тохиргоо, 2FA буюу хоёр шатлалт нэвтрэлт, firewall зэрэг хамгаалалтын дэвшилтэт шийдлүүдтэй. Мөн DSM дээр суурилсан Security Advisor, Auto Block зэрэг функцүүд нь сүлжээний халдлагыг эрт илрүүлж блоклох боломжтой.
2. Backup ба Restore систем
Өгөгдөл бол хэзээ ч алдагдаж болох хамгийн эмзэг зүйл. Synology нь нөөцлөлтийн хүчирхэг программуудтай бөгөөд PC, Mac, VM, Cloud, Microsoft 365 зэрэг бүхий л төрлийн өгөгдлийг төвөггүй backup хийх, сэргээх боломжтой. Та өгөгдлийг хүссэн хугацаанд бүрэн, incremental буюу нэмэлт байдлаар хадгалж, ямар ч үед буцаан сэргээж болно.
3. Файлын удирдлага ба хуваалцах
Synology нь File Station гэсэн график интерфейстэй бөгөөд үүгээр та файлаа интернэтийн аль ч цэгээс хялбархан удирдаж, бусадтай хуваалцах боломжтой. Мөн давхар хэрэглэгчийн эрхийн зохицуулалт, файлын шифрлэлтээр хамгаалагдсан байдаг.
4. Хувийн Cloud үүсгэх
Google Drive, Dropbox зэрэг cloud үйлчилгээг ашиглахад сар бүрийн төлбөр, хадгалах багтаамжийн хязгаарлалт үүсдэг. Харин Synology NAS ашигласнаар өөрийн хувийн Cloud үүсгэж, хүссэн үедээ хаанаас ч өгөгдөлд хандах боломжтой болно.
5. Виртуалчлал (Virtualization)
Synology нь Virtual Machine Manager ашиглан виртуал сервер ажиллуулах бүрэн боломжтой. Энэ нь танд сервер, систем турших, жижиг хэмжээний IT орчин үүсгэхэд тохиромжтой.
Active Backup for Microsoft 365
Synology NAS-ийн хамгийн чухал, байгууллагуудад зориулсан хэрэгцээтэй программуудын нэг бол Active Backup for Microsoft 365 юм.
Microsoft 365 хэрэглэгчид Exchange, SharePoint, OneDrive, Teams зэрэг олон төрлийн өгөгдөл үүсгэдэг ч Microsoft таны өгөгдлийг бүрэн хамгаалж, backup хийх үүрэг хүлээдэггүй гэдгийг та мэдэх үү?
Иймээс олон байгууллагууд өөрсдөө backup хийх шаардлагатай болдог бөгөөд Active Backup for Microsoft 365 нь энэхүү хэрэгцээг бүрэн хангадаг.
Гол боломжууд:
- Microsoft 365 бүрэн нөөцлөлт: Exchange Online, SharePoint Online, OneDrive for Business, Microsoft Teams-ийн өгөгдлийг бүрэн backup хийх.
- Хязгааргүй нөөцлөлт: Synology NAS-ийн багтаамжаас хамаарч хязгааргүй хэмжээгээр backup хийнэ.
- Төвлөрсөн удирдлага: Хэрэглэгч бүрийн Microsoft 365 аккаунт болон файлын backup-ийг нэг дор төвлөрүүлж, хянах.
- File-level restore: Тодорхой файл, имэйл, эсвэл бүрэн mail account-ийг хүссэн хугацаанаас нь сэргээх.
- Автоматчил: Backup-ийн хуваарь гаргаж, автоматаар ажиллуулах.
Энэхүү шийдэл нь Microsoft 365 хэрэглэдэг байгууллагуудын хамгийн их ашигладаг backup шийдлийн нэг болоод байна. Мөн та Synology NAS-тай л бол ямар нэгэн лицензийн нэмэлт зардалгүйгээр шууд ашиглах боломжтой.
Synology NAS нь бизнес болон хувь хүний аль алинд нь тохиромжтой, найдвартай, уян хатан өгөгдөл хадгалах, хамгаалах, удирдах систем юм. Хэрэв танай байгууллага Microsoft 365 ашигладаг бол Active Backup for Microsoft 365 ашигласнаар байгууллагынхаа чухал өгөгдлийг бүрэн хамгаалж чадна.
Synology NAS ашиглаж дата өгөгдлөө аюулгүй хадгалж, хүссэн үедээ, хүссэн газраасаа хялбархан хандаарай.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.