card

HPE Aruba Networking "Aruba Enterprise Solution" Workshop-ийг амжилттай зохион байгууллаа

Вертексмон компани нь харилцагч байгууллагууддаа зориулан Muk Group болон HPE Aruba Networking компаниудтай хамтран "Aruba Enterprise Solution" сургалт, семинарыг амжилттай зохион байгуулж, мэдээлэл технологи, сүлжээний чиглэлээр ажилладаг 30 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцлоо.

 

Энэхүү арга хэмжээнд MUK группийн HPE шийдлийн инженер Б.Цэвэл болон Вертексмон ХХК-ийн Интерпрайз Шийдлийн Албаны захирал Ц.Баасанжаргал, Бизнес хөгжлийн менежер Б.Саран Aruba Networking Central, Central Cloud Management, Unified SASE, EdgeConnect SD-WAN, Zero Trust Security шийдлийн тухай илтгэл, танилцуулга хийж харилцагч байгууллагууддаа танилцуулан сүлжээний аюулгүй байдал, өргөтгөх чадвар болон хяналт удирдлагын тал дээр тулгарч буй асуудлуудыг хөндөж, Aruba-ийн шийдлүүд хэрхэн үр дүнтэйгээр эдгээр сорилтыг шийдвэрлэх талаар ил тод, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Арга хэмжээний үеэр ​​​​​​ танилцуулсан шийдлүүдээс дурдвал:

  • Aruba Central — Нэгдсэн удирдлагын платформ - Aruba Central нь Aruba-ийн клауд технологид суурилсан нэгдсэн удирдлагын платформ бөгөөд LAN, WLAN, SD-WAN болон сүлжээний аюулгүй байдлыг төвлөрсөн байдлаар хянах, удирдах боломжийг олгож байгууллагуудад олон салбар, олон байршилтай сүлжээг нэг цэгээс хянах, асуудал шийдвэрлэх хугацааг багасгах, хариу арга хэмжээ авах хурдыг нэмэгдүүлэх боломжийг бий болгодог.
  • Zero Trust Security — Найдвартай хамгаалалтын шинэ түвшин - Zero Trust Security нь байгууллагын сүлжээнд холбогдож буй хэрэглэгч, төхөөрөмж бүрт байнга итгэлцлийг шалгах зарчимд суурилдаг. Aruba ClearPass шийдэл нь хэрэглэгчийн мэдээллийг таних, хандалтыг удирдах, дүрэм тогтоох замаар сүлжээнд гадны халдлага нэвтрэх боломжийг багасгана. Үүний зэрэгцээ Dynamic Segmentation технологи нь сүлжээг хэрэглэгчийн төрөл болон аюулгүй байдлын түвшингээр автоматаар сегментлэж, халдлага нэг төхөөрөмжөөс төв сүлжээ рүү дамжих эрсдэлийг хаадаг.
  • Wi-Fi 6 болон Wi-Fi 6E технологи - Aruba-ийн шинэ үеийн Wi-Fi төхөөрөмжүүд нь Wi-Fi 6 болон Wi-Fi 6E стандартад нийцсэн бөгөөд өндөр нягтралтай орчинд найдвартай, хурдан холболтыг бий болгож өгдөг. Энэхүү дэвшилтэт технологи нь албан байгууллагын хурлын танхим, үйлдвэрлэлийн орчин, боловсролын байгууллагууд, зочид буудал зэрэг өргөн хэрэглээнд зориулагдсан.
  • SD-Branch & SD-WAN шийдэл - Байгууллагын олон салбарыг холбох, нэгдсэн удирдлагатай, аюулгүй, хэмнэлттэй сүлжээ байгуулахад Aruba SD-WAN нь төгс шийдэл болдог. Хэрэглээний түвшинд оновчлох, ачааллыг автоматаар тэнцвэржүүлэх, төв сервер рүү чиглэсэн хөдөлгөөнийг оновчтой байлгах замаар зардал хэмнэж, хурд нэмэгдүүлдэг.

HPE болон Aruba Networking шийдлүүдийн ач холбогдол

HPE Aruba Networking нь байгууллагын сүлжээг илүү ухаалаг, аюулгүй, автоматаар удирдагдах боломжтой болгож өгдөг цогц экосистем юм. Дэлхий даяар олон сая хэрэглэгч, байгууллага Aruba-ийн сүлжээний шийдлийг ашиглан дараах давуу талуудыг хүртэж байна:

  • Цаг алдалгүй нэвтрэлт ба найдвартай холболт
  • Сүлжээний хамгаалалтын шинэ түвшин
  • AI/ML дээр суурилсан удирдлага ба автомат хариу үйлдэл
  • Нэгдсэн төвлөрсөн удирдлага ба мониторинг
  • Хэрэглэгч, төхөөрөмж бүрт тохируулсан хандалтын бодлого
  • Харилцагчийн мэдээллийг хамгаалах нарийн нууцлалтай шийдэл

 

 

Вертексмон компани нь Hewlett Packard Enterprise (HPE) компанийн Монгол дахь албан ёсны хамтрагч бөгөөд HPE болон Aruba Networking-ийн шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, мэргэжлийн түвшний зөвлөх үйлчилгээ, суурилуулалт, сургалт болон борлуулалтын дараах дэмжлэгийг харилцагчдадаа тогтмол үзүүлж байна.

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.