Бүтэн системийн нөөцлөлт нь байгууллагын үйлдлийн систем, программ хангамж, файлууд, хавтаснуудыг нэг дор нөөцлөх замаар бүх өгөгдлийг нэгэн зэрэг хамгаалдаг.
-last.png)
Мэдээлэл бол өнөө үеийн бизнесийн үйл ажиллагааны үндэс бөгөөд аливаа компанийн амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг хамгийн чухал нөөц юм. Байгууллагууд өөрсдийн бизнесийн чухал гэсэн өгөгдөл, ажлын урсгалыг ransomware зэрэг кибер аюул, өгөгдөл устах эрсдэлээс хамгаалахын тулд найдвартай нөөцлөлт, сэргээх шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Уг шаардлагыг үндэслэн бид өнөөдрийн мэдээгээр файлын түвшний нөөцлөлт болон бүтэн системийн нөөцлөлтийн ялгааг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ.
Олон байгууллага файлын түвшний нөөцлөлтийг уян хатан, багтаамж хэмнэсэн шийдэл гэж үздэг. Учир нь энэхүү шийдэл нь зөвхөн шаардлагатай гэж үзсэн файлуудыг сонгож нөөцлөх замаар хадгалах зайг зохистой ашиглах боломжтой юм. Гэсэн хэдий ч уг арга нь бүх мэдээллийг бүрэн хамгаалж чаддаггүй бөгөөд томоохон эрсдэл үүсгэх магадлалтай байдаг. Тэгвэл ямар нөхцөлд мэдээлэл алдагддаг талаар дэлгэрэнгүй тайлбарлавал:
Мэдээлэл алдагдах үед IT админ бүр файлуудыг гар аргаар сэргээх шаардлагатай болдог бөгөөд энэ нь цаг хугацаа их шаардахаас гадна, төвөгшил ихтэй юм. Хамгийн чухал нь IT админ зөвхөн шаардлагатай гэж үзсэн файлуудыг нөөцөлдөг тул чухал файлуудыг орхигдуулан алдах эрсдэлтэй.
Файлын түвшний нөөцлөлтөд зөвхөн тодорхой хавтас, файлуудыг сонгох шаардлагатай байдаг. Жишээлбэл, IT админ зөвхөн C Drive дээрх файлуудыг нөөцөлж, D Drive дээр хадгалагдсан ажилчдын чухал баримтуудыг орхисон тохиолдолд, тухайн өгөгдөл бүр мөсөн устах магадлалтай.
Зарим программууд төхөөрөмжийн тохиргоо болон өгөгдлийн нөөцлөх боломжийг хязгаарладаг. Энэ нь цаашлаад тухайн программ бүрэн сэргээгдэхгүй байх шалтгаан болох үе бий. Түүнчлэн системийн тохиргоог тусад нь нөөцлөөгүй тохиолдолд системийг бүрэн сэргээхэд их хугацаа шаардагдах бөгөөд энэ нь байгууллагын тасралтгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
Бүтэн системийн нөөцлөлт нь байгууллагын үйлдлийн систем, программ хангамж, файлууд, хавтаснуудыг нэг дор нөөцлөх замаар бүх өгөгдлийг нэгэн зэрэг хамгаалдаг. Энэ нь дараах давуу талыг олгодог. Үүнд:
Бүтэн системийн нөөцлөлтөөр бүх өгөгдөл, программ, системийн тохиргоо анхны байдалдаа бүрэн сэргээгддэг тул мэдээлэл алдагдах эрсдэлээс сэргийлнэ.
Тогтмол нөөцлөлт хийх нь өгөгдлийн хамгийн сүүлийн хувилбаруудыг хадгалах боломжийг олгодог ба өгөгдөл болон программууд бүх орчинд нэгэн ижил байх нөхцөлийг бүрдүүлж, нийцтэй байдлын асуудлыг бууруулдаг.
Бүтэн системийн нөөцлөлт нь мэдээллийг хурдан сэргээх, өгөгдөл алдагдлыг багасгах боломжийг олгодог тул байгууллагын үйл ажиллагааны саатал бага гарах ба RPO (Өгөгдлийн алдагдлын зөвшөөрөгдөх хугацаа) болон RTO (Үйл ажиллагаа сэргээх хугацаа)-г бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Иймд дээрх дурдсан давуу талуудыг үндэслэн бид танай байгууллагын Файл болон Системийн Нөөцлөлтөд Synology брэндийн Бүтэн Системийн Нөөцлөлтийн шийдлийг санал болгож байна.
Synology нь байгууллагуудад зориулсан бүтэн системийн нөөцлөлтийн шилдэг шийдлийг санал болгодог. Энэхүү шийдэл нь бүх төхөөрөмж, системүүдийг нэг дор нөөцлөх боломжийг олгодог бөгөөд тус бүрээр нь файлуудыг сонгох шаардлагагүй болгодог юм. Мөн уг шийдлийн давуу талуудыг дурдвал:
Synology-гийн өгөгдөл шахах болон давхардсан өгөгдлийг арилгах технологи нь нөөцлөлтийн хурдыг нэмэгдүүлж, хадгалах багтаамжийг хэмнэдэг. Ингэснээр тухайн байгууллагуудын дата нөөцлөлтөд шаардлагатай зай, сүлжээний хэрэглээг оновчтой болгох юм.
Synology нь bare-metal restoration (системийн бүрэн сэргэлт), P2V (физик төхөөрөмжөөс виртуал орчинд шилжүүлэх), болон хувь хүний файлуудыг сэргээх өөртөө үйлчлэх боломж зэрэг олон уян хатан сонголтуудыг санал болгодог.
Synology-гийн бүтэн системийн нөөцлөлт нь зөвхөн өгөгдлийг хамгаалахаас гадна системийн тохиргоо, техник хангамжийн мэдээллийг хадгалдаг. Ингэснээр ослын дараа системийг бүрэн сэргээхэд шаардлагатай бүх мэдээлэл гар доор бэлэн байгаа гэсэн үг юм.
Байгууллагууд өөрсдийн мэдээллийг найдвартай хамгаалж, бизнесийн үйл ажиллагааны саадгүй байдлыг хангахын тулд бүтэн системийн нөөцлөлтийг ашиглах нь зайлшгүй шаардлагатай юм. Файлын түвшний нөөцлөлт эхэндээ илүү энгийн мэт санагдаж болох ч энэ шийдэл нь дата өгөгдлийг бүрэн хамгаалж чаддаггүй сул талтай. Харин Synology-гийн Бүтэн Системийн Нөөцлөлтийн шийдэл нь бизнесийн мэдээллийг бүрэн хамгаалж, үйл ажиллагааны саатал багатай, хурдан сэргээх нөхцөлийг бүрдүүлдэг.
Хэрэв танай байгууллага өөрийн мэдээллийн нөөцөө найдвартай хамгаалах Бүтэн Системийн Нөөцлөлтийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Synology компанийн албан ёсны хамтрагч Вертексмон компанитай холбогдоорой.