Mandiant Threat Intelligence-ийн үндсэн чадавх
Mandiant Threat Intelligence шийдэл нь халдлага, кибер халдагчдын зан байдал, тэдний сэдэл, дайралтын тактикийн талаар гүн гүнзгий ойлголт өгөх зорилгоор төрөл бүрийн эх сурвалжаас цуглуулан, дүн шинжилгээ хийж байгууллагуудад аюул заналын цогц мэдээллийг өгдөг. Threat Intelligence нь мэдээллийн аюулгүй байдлын шийдвэр гаргагчдад чухал ач холбогдолтой аюул заналхийлэлд анхаарлаа төвлөрүүлж, шинээр гарч ирж буй халдлагуудыг илрүүлэх, одоо байгаа байгууллагын аюулын эрсдэлийг бууруулах боломжийг олгодог. Threat Intelligence-ийг технологи хэлбэрээр хүргэх, танай багтай зэрэгцэн ажиллуулах эсвэл Mandiant-ийн мэргэжилтнүүд бүрэн удирдах зэрэг сонголттойгоор ажиллуулах боломжтойгоороо давуу талтай юм.

.