Сүүлийн үед Монгол Улсад бүртгэгдсэн кибер халдлагын тоо нэмэгдэж, уг халдлагуудын ихэнх нь мэдээллийн системүүдийн эмзэг байдлыг ашиглаж, байгууллагуудын мэдээлэлд халдах, мөнгө угаах болон хууран мэхлэх хэлбэрээр илэрч байгаа юм. Байгууллагууд халдлагад өртөх магадлалыг бууруулахын тулд халдлагад өртөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал бөгөөд бид танд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах 6 зөвлөмжийг хүргэж байна.
Кибер аюулгүй байдлын үндсэн зөвлөмжүүд:
- Олон шатлалт баталгаажуулалт (MFA)-ыг идэвхжүүлэх
Хэрэглэгчийн нэвтрэх үйлдлийг баталгаажуулах нэмэлт давхарга бий болгосноор MFA нь халдагчдын нэвтрэх боломжийг хязгаарлана. Энэ нь фишинг болон нууц үг хулгайлах халдлагын эрсдэлийг ихээхэн бууруулдаг. - Хуваалцах эрхийг хязгаарлах
Байгууллагын түвшинд мэдээллийг олон нийтэд түгээхээс зайлсхийж, зөвхөн шаардлагатай ажилтнуудад файлуудыг хуваалцах. Үүний үр дүнд мэдээлэл алдагдах магадлал багасдаг. - Сэжигтэй холбоос, үл таних илгээгчдээс болгоомжил
Фишинг болон нийгмийн инженерчлэл нь кибер халдлагын нийтлэг аргуудын нэг хэвээр байна. Танихгүй илгээгчээс ирсэн холбоос, захидлуудад маш болгоомжтой хандаж, байгууллагынхаа аюулгүй байдлын багт мэдээллээрэй. - Нууц үг удирдах хэрэгсэл ашиглах
Нууц үг удирдлагын систем нь баталгаатай, нарийн нууц үг үүсгэж, хэрэглэгчдэд тэдгээрийг аюулгүй хадгалахад тусална. Энэ нь олон платформ дээр өөр өөр, бат бөх нууц үг ашиглахыг дэмждэг. - Гуравдагч талын програмуудын эрхийг хянах
Гуравдагч талын програм хангамжид хэтэрхий их эрх өгөхөөс сэргийлж, зөвхөн шаардлагатай хэрэглээнд хандалтын эрх олгох. - Системээ тогтмол шинэчлэх
Программ хангамжийн алдаанууд халдлагад өртөх үндэс болдог тул систем, төхөөрөмжөө шинэчилж, хамгаалалтыг бэхжүүлээрэй.
Мөн дээр дурдсан аргуудаас гадна найдвартай технологийн шийдлийг ашигладаг компанид өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг даатгах нь хамгийн зөв сонголт юм. Кибер аюулгүй байдлын орчинд байгууллагууд зөвхөн халдлагаас хамгаалаад зогсохгүй, урьдчилан сэргийлэх болон хурдан хариу үйлдэл үзүүлэх стратегитай байх шаардлагатай нүүр тулаад байна. Trellix брэндийн ухаалаг шийдлүүд нь байгууллагын тань кибер аюулгүй байдлыг бүх талаар хангах цогц системийг танд санал болгож байна.
Trellix-ийн шийдлүүд нь уламжлалт хамгаалалтаас давж, хиймэл оюун ухаан (AI) болон машин сургалтын технологийг (ML) ашиглан халдлагыг урьдчилан таамаглаж, халдлагад өртөхөөс өмнө мэдээллийг хамгаалах боломжийг бүрдүүлдэг. Trellix компани дараах бүтээгдэхүүн, шийдлүүдийг танай байгууллагад санал болгож байна. Үүнд:
- Trellix Endpoint Security - Хэрэглэгчийн төхөөрөмж дээрх халдлагыг илрүүлэх, зогсоох шийдэл.
- Trellix XDR - Олон сувгаар дамжуулан халдлагыг илрүүлэх болон хариу арга хэмжээ авах боломжийг хангадаг уялдаа холбоотой систем.
- Threat Intelligence - Аюулын мэдээллийг шинжлэх, урьдчилан сэргийлэх шийдлүүд.
- Data Loss Prevention (DLP) - Байгууллагын чухал мэдээллийг алдагдахаас хамгаална.
Trellix компанийн шийдлүүдийг сонгосноор та мэдээллийн аюулгүй байдлын найдвартай хамгаалалтыг байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх болно. Хэрэв мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаа сайжруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Trellix компанийн албан ёсны түнш Вертексмон компанитай холбогдоорой.
Халдлагаас урьтаж хамгаалалтаа сайжруулъя!
Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани