Вертексмон компани нь мэдээллийн технологийн шийдлээрээ Дэлхийд тэргүүлэх брэндүүдтэй хамтран ажиллаж, Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэ цэн бүтээхийг зорин үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Уг зорилгынхоо хүрээнд олон улсад Hybrid cloud үйлчилгээг санал болгогч HPE компанийн албан ёсны хамтрагчаар ажилласаар байгаагаа дуулгахад таатай байна.
Тэгвэл HPE GreenLake гэж юу вэ?
HPE GreenLake нь танай байгууллагын мэдээлэл технологид бүхий л Клауд үйлчилгээг санал болгодог ба Hybrid cloud-ийг дэмжиж ажилладгаараа онцлог юм. Мөн байгууллагуудад асар их хэмжээний өгөгдлийг хадгалах, удирдахад тусалдгаас гадна үйл ажиллагааг илүү хялбаршуулдаг хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүхий хадгалалтын менежментийн ухаалаг программ хангамж юм.
HPE GreenLake-ийн бизнест өгөх үр өгөөж:
- Үйл ажиллагааны үр ашиг - Дэд бүтцийн менежмент, системийн сайжруулалт, шинэчлэлт зэрэг өдөр тутмын ажлуудыг багасгаж, үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлдэг.
- Тайлагнал ба хяналт - HPE GreenLake нь бодит цагийн тайлагнал, мониторинг хийж, системийн нөөцийн хэрэгцээ, ачааллыг хялбар хянах боломжтой.
- Аюулгүй байдал - Байгууллагын эмзэг мэдээллийг аюулгүй байдлын бодлого, журамдаа тохируулан хадгалах байршлыг сонгох боломжтой бөгөөд, дүрэм журмын нийцлийг ханган ажиллах боломжийг бүрдүүлдэг.
- Үйлчилгээний төлбөрийн загвар - Байгууллагууд зөвхөн ашигласан нөөцийнхөө төлбөрийг төлж, зардлаа хянах боломжтой болдог.
- Уян хатан байдал - Байгууллагууд хэрэгцээ гармагц нөөцөө нэмэх, багасгах боломжтой тул зардлаа оновчтой болгож, хэрэглээгээ уян хатан удирдах мөн өөрийн дата төвийн дэд бүтцийг клауд платформтой адил удирдан зохион байгуулах боломжтой.
HPE GreenLake Flex шийдэл нь клауд болон дотоод системийг хиймэл оюун ухаанд суурилсан удирдлагын төвөөр дамжуулан хянах боломжийг олгохын зэрэгцээ байгууллагын тань аюулгүй байдлын дэд бүтцийн үйл ажиллагааг нэгтгэж, ослын хариу үйлдлийг автоматжуулах боломжийг олгодог.
Өнгөрсөн хугацаанд HPE GreenLake-ийн хэрэглэгчид өөрсдийн технологийн шинэчлэл, менежментийг хялбаршуулснаар үйл ажиллагааны зардлын хэмнэлтээ 65%, мэдээллийн технологийн нөөцийн үр ашгийг 60%-иар нэмэгдүүлсэн байна.
HPE GreenLake нь хэрэглэгчдэд энгийн, өөртөө үйлчлэх платформын тусламжтайгаар туршлагаа сайжруулах, зардал болоод эрсдэлийг бууруулах, бизнесээ илүү сайн явуулах, өгөгдлийн хяналтыг хурдан бөгөөд хялбар олж авахад тусалдаг.
Сонирхолтой баримт дурдвал:
- HPE болон NASA хамтран сансрын хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлэж, Олон Улсын Сансрын Станц (ОУСС) дээр найдвартай тооцоолол хийх боломжтой эсэхийг шалгахаар ажилладаг бөгөөд 2017 онд сансар луу Spaceborne Computer-ийг илгээсэн ба үүнээс 2 хоногийн дараа уг төхөөрөмж нь сансрын дохиололтой холбогдсон байна. HPE Spaceborne Computer нь манай гаригаас 254 миль зайд 17,500 миль/цаг хурдтай явахдаа терафлоп хурдаар захын тооцоолол хийдэг хатуу ширүүн орчинд зориулсан HPE-ийн шагналт шийдэл юм. Мөн 2024 оны 1-р сарын 30-нд HPE Spaceborne Computer-ийн гурав дахь хувилбар нь Northrup Grumman-ийн 20 дахь SS Patricia Robinson хөлөг онгоцоор Олон улсын сансрын станц руу илгээгдсэн байна.
- Gartner Magic Quadrant тайланд Primary Storage төрлөөр HPE компани 15 дахь удаа тэргүүлэгчээр шалгарсан
Вертексмон компани нь HPE брэндийн Монгол дахь албан ёсны хамтрагчаар ажилладаг бөгөөд тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг бид өөрсдийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани