card

Darktrace Cyber Security Executive Workshop-ийг амжилттай зохион байгууллаа

Вертексмон компани нь харилцагч байгууллагууддаа зориулан Darktrace компанитай хамтран "Cyber Security Executive" сургалт, семинарыг амжилттай зохион байгуулж, мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг 30 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын Дэлхийд тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч Darktrace компанийн мэргэшсэн экспертүүд хүрэлцэн ирж Active AI Security Platform, Network Security, Email Security зэрэг шийдлүүдийг харилцагч байгууллагууддаа танилцуулан AI, сүлжээний аюулгүй байдал, клауд аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, технологийн талаар үнэ цэнтэй ойлголт, практик мэдлэг хуваалцсан юм.

Darktrace-аас танилцуулсан шийдлүүдээс дурдвал:

  • Active AI Security Platform - Байгууллагын дотоод болон гадаад халдлагыг AI технологиор автоматаар илрүүлж, урьдчилан сэргийлэх шийдэл.
  • Darktrace Network Security - Байгууллагын сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хамгаалж, халдлагын төрөл бүрийг хянах шийдэл.
  • Darktrace Email Security - Цахим шуудангийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл алдагдахаас сэргийлэх шийдэл.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид өдрийн зоог барин, Darktrace компанийн экспертүүдтэй өөрийн туршлага, мэдлэг, санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж, AI, сүлжээний аюулгүй байдал, клауд аюулгүй байдлын ирээдүйн чиг хандлагын талаар ярилцлаа.

Вертексмон компани нь Darktrace брэндийн мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүдийг нарийн стандартын дагуу боловсруулах, нийлүүлж суурилуулах, борлуулалтын дараах цогц үйлчилгээг мэргэжлийн инженерийн багаар дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.