card

“MONGOLIA MINING 2024” Уул уурхайн олон улсын үзэсгэлэнд Вертексмон компани амжилттай оролцлоо

 

"Mongolia Mining 2024" олон улсын уул уурхайн үзэсгэлэн арга хэмжээ 10-р сарын 8-10 хооронд Буянт-Ухаа спорт цогцолборт 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Уг үзэсгэлэн арга хэмжээнд уул уурхай, ханган нийлүүлэлтийн нийт 20 гаруй орны 250 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ Уул уурхайн салбарт Монголын болон Гаднын тэргүүлэгч экспертүүд олон сонирхолтой илтгэлүүдээ танилцуулсан шинэлэг мэдээллээр дүүрэн 3 хоног өнгөрлөө.

 

Вертексмон компани биет аюулгүй байдлын шийдэл, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Hikvision брэндээр оролцон олон нийт цаашлаад уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдэл болон төхөөрөмжүүдээ дэлгэрэнгүй танилцууллаа.

Уг арга хэмжээнд танилцуулагдсан HIkvision шийдлүүдээс дурдвал: 

  1. Камер ба бичлэг хураагч зэрэг видео технологиуд: Уул уурхайн хүнд хэцүү нөхцөлд тохиромжтой IP камер, дулаан мэдрэгчтэй камер, PTZ (Pan-tilt-zoom) камер, 360 градусын камер, уламжлалт CCTV системд ашиглах аналог камер, NVRs (Сүлжээний видео бичигч), DVR (дижитал видео бичигч), Видео удирдлагын програм хангамжийн шийдэл.
  2. Нэвтрэх систем, тоног төхөөрөмжүүд: Hikvision нь карт уншигч, биометрийн систем, хаалга хянагч зэрэг хандалтын хяналтын нэгдсэн шийдэл.
  3. Домофон холбооны систем: Гэр дотроосоо хотхоны хяналтын камерыг хянах, цахилгаан шат дуудах СӨХ-той холбогдох дуут шуудан хүлээн авах, СӨХ-ын мэдэгдэл авах боломжтой шийдэл.
  4. HikCentral нэгдсэн платформ: Хэрэглэгчдэд видео хангамжийг удирдах, камерын тохиргоог тохируулах, бичлэгт дүн шинжилгээ хийх, нэвтрэх системийг хянах, тохируулах, домофон холбоо дохиоллыг удирдах, зохион байгуулах боломжийг олгодог програм хангамжийн шийдлийг танилцууллаа.

 

 

Вертексмон компани нь мэдээллийн технологи болон биет аюулгүй байдлын салбарт 12 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай мэргэшсэн инженер техникийн баг танай барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, онцлогт тааруулан нэвтрэх хяналтын систем, камержуулалтын шийдлийг боловсруулж, төхөөрөмжийн тохиргоо, суурилуулалт болон түүний дараах засвар үйлчилгээг цогцоор хийж гүйцэтгэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.  

 

Биет аюулгүй байдлын Шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.