card

Rockwell Automation Workshop-ийг амжилттай зохион байгууллаа

  

 

Вертексмон компани нь харилцагч байгууллагууддаа зориулан Rockwell Automation Workshop сургалт, семинарыг амжилттай зохион байгуулж уул уурхай, автоматжуулалт, мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг 40 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцлоо. 

Rockwell Automation нь АНУ-д төвтэй үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр ашгийг оновчтой болгох дэвшилтэт технологийн шийдлүүдийг санал болгож, дижитал хувьсгал, үйлдвэрлэлийн автоматжуулалтаараа  салбартаа тэргүүлэгч компани юм.

 

 

Энэхүү арга хэмжээнд Rockwell Automation компанийн мэргэшсэн экспертүүд хүрэлцэн ирж үйлдвэрлэлийн автоматжуулалт, дижитал хувиргалтаараа Дэлхийд тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч Rockwell Automation компанийн Үйлдвэрийн Автоматжуулалт, Эрчим хүчний хяналтын ухаалаг шийдэл, Allen Bradley Удирдлагын контроллёр, Уул уурхай, Баяжуулах үйлдвэрийн дижитал шилжилт зэрэг шийдлүүдийг харилцагч байгууллагууддаа танилцуулан автоматжуулалтын техник хангамж, программ хангамж, үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, технологийн талаар үнэ цэнтэй ойлголт, практик мэдлэг олголоо.

 

 

Бид уул уурхай, баяжуулах болон хүнд үйлдвэр, цахилгаан станц, дамжуулах сүлжээ, хүнсний болон хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэр, олон шат дамжлага бүхий үйлдвэрлэл, аливаа боловсруулах үйлдвэр гэхчлэн үйлдвэрлэлийн бүх чиглэл, салбарын үйлдвэрлэлийн хэрэглээний түвшинд бүрэн ашиглагдах боломжтой аж үйлдвэрийн автоматжуулалтын системийн шийдлүүдийг танай байгууллагад санал болгож байна.

 

 

Мөн бид 2024 оны 10-р сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Mining Week & MinePro 2024" Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад оролцож байгаа бөгөөд та бүхнийг Indoor Booth 516-аар зочлон Rockwell Automation компанийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй биечлэн танилцахыг урьж байна

 

Вертексмон компани нь Rockwell Automation брэндийн Монгол дахь албан ёсны партнераар ажилладаг ба тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг бид өөрсдийн мэргэшсэн техник, технологийн инженер, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монгол улсад нэвтрүүлж буй бөгөөд харилцагч, хэрэглэгч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад тохирсон автоматжуулалт, дижитал хувьсгалын шийдлүүдийг хүргэж байна. 

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.