Check Point MSSP Үйлчилгээг танилцуулж байна
Check Point компанийн MSSP үйлчилгээ нь Check Point-ийн судалгааны багийн шинжээчид болон AI технологиор дамжуулан танай байгууллагын хэрэгцээ шаардлагыг судалж, байгууллага руу чиглэсэн халдлагаас урьдчилан сэргийлэх, хянах, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авах зорилгоор 24/7 цагийн турш байгууллагын тань өмнөөс хянаж, халдлагын эсрэг хариу арга хэмжээ авдаг.
Танай байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийн өртгийг хамгийн бага зардлаар шийдэж, мэргэжлийн боловсон хүчний ажлыг хөнгөвчилөх шаардлагатай үед Check Point MSSP үйлчилгээ нь хамгийн тохиромжтой юм.
Check Point цогц үйлчилгээг MSSP дамжуулан хүргэх нь:
Check Point компанийн Quantum, CloudGuard, Harmony зэрэг цогц үйлчилгээ нь MSSP гүйцэтгэлийг сайжруулж, байгууллагын кибер аюулгүй байдлын эрсдлийг багасгахад шаардлагатай шийдлүүдээр хангаж өгдөг.
MSSP Давуу талууд:
1. Кибер халдлагаас хамгаалах дэвшилтэт хамгаалалт:
MSSP нь үйлчлүүлэгчдэд шинэ үеийн Firewall, халдлагаас урьдчилан сэргийлэх систем (IPS), салбартаа тэргүүлэх төхөөрөмж, програм хангамж, шийдэл, технологийг ашиглах боломжийг олгодог.
2. 24/7 Хяналт ба менежмент:
MSSP нь кибер аюулгүй байдлын орчныг тасралтгүй хянаж, удирдаж, аюулыг цаг алдалгүй илрүүлж, байгууллагын тань кибер аюулгүй байдлын бодлогыг тууштай хэрэгжүүлэх боломжийг олгодог.
3. Өргөтгөх чадвар:
MSSP загвар нь бизнесүүдэд аюулгүй байдлын дэд бүтцээ аливаа шаардлага гарсан үед хүссэнээрээ хялбар байдлаар өргөтгөх боломжийг олгодог. Энэ нь дахин шинээр тоног төхөөөрөмж, програм хангамж, лиценз авах зэрэг гарч болох томоохон зардлуудаас сэргийлнэ.
4. Мэргэшсэн байдал ба Суппорт:
Танай байгууллага кибер аюулгүй байдлын аливаа асуудалд Check Point компанийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн тусламжийг цаг алдалгүй авах боломжтой.
5. Хүний нөөцийн зардлыг хэмнэх
MSSP-ийг ашигласнаар байгууллагууд өөрийн дотоодын аюулгүй байдлын ажилтнуудыг өндөр цалингаар ажилд авах, сургах мөн тухайн ажилтныг урт хугацаанд хадгалж үлдэх зэрэг төвөгтэй асуудлыг хялбар байдлаар шийдэх боломжтой болно. Үндсэндээ Check Point таны өмнөөс эдгээр асуудлыг тань хариуцна.
6. Нийцэл ба тайлан:
MSSP нь тухайн байгууллага, ажиллаж буй салбарын онцлогоос хамаарсан янз бүрийн дүрэм журам, зохицуулалттай холбоотой онцгой шаардлагыг хангах уян хатан, олон төрлийн шийдлийг санал болгдог. Мөн тухайн салбарын стандартад нийцсан аюулгүй байдлын маш дэлгэрэнгүй тайлан гаргах боломжийг бий болгоддог.
Check Point MDR үйлчилгээ
Infinity MDR/MPR нь халдлагаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авахад Check Point мэргэжилтнүүд болон дэвшилтэт хиймэл оюун ухааныг ашигладаг. MDR үйлчилгээ нь сүлжээ, төхөөрөмж, имэйл, клауд, гар утас, IoT зэрэг аюулгүй байдлын системийг бүхэлд нь 24/7 хянаж, байгууллагын тань аюулгүй байдлыг хангана.
MSSP-ийн Танай байгууллагад өгөх үнэ цэнэ
Check Point нь хамгийн анхны Firewall хөгжүүлсэн тэр цагаас эхлээд салбартаа тэргүүлэх хамгийн хүчирхэг мэдээллийн аюулгүй байдлын цогц үйлчилгээг хөгжүүлэн хэрэглэгчиддээ хүргэсээр ирлээ. Check Point нэгдсэн удирдлагын платформ болох Infinity болон AI тусламжтайгаар клауд, remote workforce, сүлжээний аюулгүй байдал, төгсгөлийн цэгийн төхөөрөмж зэрэг халдлагын бүхий л векторын аюулгүй байдлыг хангадаг.
Танай байгууллагыг аюулгүй байдлыг клаудаар хангах Check Point MSSP Үйлчилгээний талаарх мэдээллийг эндээс болон бидэнтэй утсаар холбогдож аваарай.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.