card

Check Point "Cloud Delivered Security" Workshop-ийг амжилттай зохион байгууллаа

  

 

Вертексмон компани нь харилцагч байгууллагууддаа зориулан Cloud Delivered Security сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр бид мэдээллийн аюулгүй байдлын Дэлхийд тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч Check Point компанийн MSSP, Harmony Email Security зэрэг шийдлүүдийг харилцагч байгууллагууддаа танилцуулан AI болон клауд аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, технологийн талаар үнэ цэнтэй ойлголт, практик мэдлэг олголоо.

 

 

Check Point компанийн Азийг хариуцсан мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Nathan Yang хүрэлцэн ирж сонирхолтой илтгэлүүдийг танилцуулан Check Point -н Managed Security Service Provider (MSSP) зэрэг цоо шинэ бүтээгдэхүүний үйлчилгээг танилцууллаа. Мөн Вертексмон ХХК-ийн Интерпрайз Шийдлийн Албаны захирал Ж.Гомборагчаа GenAI хиймэл оюун ухаанд суурилсан халдлага болон хамгаалалтын тухай илтгэл, танилцуулга хийсэн юм.  Check Point MSSP үйлчилгээ нь Check Point-ийн IT багийн мэргэжилтнүүд болон хиймэл оюун ухааны тэргүүлэгч технологиор дамжуулан танай байгууллагын хэрэгцээ шаардлагыг судалж хамгаалалтыг зохион байгуулан байгууллага руу чиглэсэн халдлагаас урьдчилан сэргийлэх, хянах, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авах зорилгоор 24/7 цагийн турш байгууллагын тань өмнөөс хянаж, халдлагыг зогсоодог үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн боллоо. 

 

 

Вертексмон компани нь Check Point брэндийн Монгол дахь анхны цор ганц албан ёсны 4 Star партнер бөгөөд бид Check Point брэндийн мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, технологийн шийдлийг нарийн стандартын дагуу боловсруулах, нийлүүлэн суурилуулах болон борлуулалтын дараах үйлчилгээг Check Point сертификаттай мэргэжлийн инженерийн баг хэрэглэгчдэдээ үйлчилж байна.

 

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.