Бид “MNSEC 2023” Кибер аюулгүй байдлын арга хэмжээнд амжилттай оролцлоо.
MNCERT/CC байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MNSEC-2023” цахим аюулгүй байдлын арга хэмжээ 10-р сарын 05-нд Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Энэ жилийн MNSEC 2023 арга хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын 400 гаруй мэргэжилтнүүд цуглаж, кибер халдлагын өнөөгийн чиг хандлага, аюул занал, түүнээс хэрхэн хамгаалах талаар салбарын тэргүүлэгч экспертүүдээс илтгэл сонсож, шинэлэг мэдээллүүдтэй танилцсан юм.
10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Вертексмон компани мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компани болох Израйл улсын Сheck Point -той хамтран MNSeC 2023 эвентийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож олон нийт болон салбарын мэргэжилтнүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдэл болон төхөөрөмжүүдээ дэлгэрэнгүй танилцууллаа.
Бид энэ удаагийн арга хэмжээнд дараах шийдлүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан байна. Үүнд:
- Бүх төрлийн Firewall -уудад шугаман өргөтгөл хийж гарцын урсгалыг 52 дахин нэмэгдүүлэх боломжтой Check Point Quantum Maestro шийдэл
- Check Point Threat Intelligence -ийн тусламжтай ransomware, malware, phishing, хортой линк зэрэг бүхий л кибер халдлагуудаас хэрэглэгчдийн төхөөрөмж болон хандалтыг хамгаалах цахим аюулгүй байдлын цогц шийдэл Check Point Harmony.
- ThreatCloud хиймэл оюун ухаанд суурилан ирээдүйд учирч болзошгүй халдлагуудыг идэвхтэй хянах, илрүүлэх, судлах, хариу арга хэмжээ авах, арилгах, хамгаалалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх боломжийг олгох XDR, MDR болон Event менежментийн шийдэл бүхий Check Point Horizon зэрэг шийдлүүдийг олон нийтэд дэлгэрэнгүй танилцууллаа.
Вертексмон компани нь Монгол улсын мэдээллийн технологи болон мэдээллийн аюулгүй байдлын салбарт сүүлийн 12 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн шилдэг вендор компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн кибер халдлага, түүнээс сэргийлэх 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, шийдлийг өөрсдийн шилдэг инженерүүдээр дамжуулан хувийн болон төрийн хэвшлийн бүхий л төрлийн байгууллагуудад амжилттай нэвтрүүлсээр байна.
Та дээрх дурдагдсан болон мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бусад шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.