card


    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохион байгуулагдлаа. Tус үзэсгэлэнд  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд салбарын техник, технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдгаараа онцлогтой.  Уг арга хэмжээнд Вертексмон компани нь мэдээллийн аюулгүй байдлыг тань бүрэн хангах дэлхийд тэргүүлэгч Trellix брэндээр оролцож технологийн шинэ шийдлүүдээ амжилттай танилцууллаа.


   
 

Trellix - Мэдээллийн Аюулгүй байдлын цогц шийдэл

 

 

 

 

  • Trellix Endpoint Security

Trellix брэндийн "Endpoint security" буюу төгсгөлийн цэгийн хамгаалалтын шийдэл нь вирусийн эсрэг хамгаалалт, серверийн firewall, халдлагын хамгаалалт, сүлжээний хамгаалалт хиймэл оюун ухаан (AI) болон machine learning технологийг ашиглан Zero day халдлагаас хамгаалах, хортой код, сэжигтэй үйлдэл бүрийг илрүүлэх чадамж бүхий цогц хамгаалалтын шийдлийг танай байгууллагад олгоно.

 

 

 

 

 

  • Trellix Intrusion Prevention System (IPS)  

"Trellix Intrusion Prevention System (IPS)" нь сүлжээн дэх нарийн төвөгтэй хортой програмыг илрүүлж, блоклодог дараа үеийн (IDPS) бүхий цогц шийдэл юм.

 

 

 

 

  • Trellix Security Information Event Manager (SIEM)

Trellix "SIEM" шийдэл нь байгууллагын тань үйл ажиллагааны тайлан бүртгэлийг бодит цагаар үүсгэж, SOC-ийн өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн хангана 

 

 

 

 

 

 

              Технологи хөгжихийн хэрээр кибер халдлага, вирус болон үнэ цэнтэй дата алдагдах эрсдэл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Вертексмон компани нь дэлхийн шилдэг компаниудын мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, түүнд тохирсон техникийн болон программ хангамжийн үйлчилгээг цогцоор нь санал болгож байна. Та доорх формыг бөглөж бидэнтэй холбогдоорой.