Вертексмон компани нь мэдээллийн аюулгүй байдлын салбартаа дэлхийд тэргүүлэгч Израйль улсын Check Point болон Radware компаниудтай хамтран CYBERSECURITY EXPERIENCE 2023 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын мэдээлэл технологи болон мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал, менежер, инженер, мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий 140 гаруй хүн оролцож салбарын өнөөгийн байдал, компаниудын оролцоо, ирээдүйн чиг хандлага, дараа үеийн технологийн шийдэл, төхөөрөмжүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Энэ удаагын арга хэмжээнд Gartner сүлжээний аюулгүй байдлын тайланд тасралтгүй 22 жил тэргүүлэгчээр шалгарч буй Check Point Software Technologies компани Next Generation Firewall, Endpoint Security, Check Point Horizon XDR, SD-WAN зэрэг шийдлүүдийг танилцуулж харин Radware компани DDos Defense Pro, WAF хамгаалалтуудаа танилцууллаа.
"Check Point" компанийн Зүүн Азийг хариуцсан ерөнхий менежер Stone Chen
“Radware” компанийн бүс хариуцсан бизнес хөгжлийн захирал, Kevin Xie
Энэхүү арга хэмжээний үеэр салбар салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд байгууллагын дижитал шилжилтийн үйл явцад кибер аюулгүй байдлын компаниудын байр суурийг тодорхойлох үүрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Mөн бид харилцагч байгууллагууддаа тус 2 компанийн нэрэмжит шагналыг гардуулж нийт арга хэмжээнд оролцогч дунд сугалаа явуулан азтай нэг оролцогчыг Хайнань арал руу аялах эрхээр шагнав.
Технологи хөгжихийн хэрээр кибер халдлага, вирус болон үнэ цэнэтэй дата алдагдах эрсдэл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Вертексмон компани дэлхийн шилдэг компаниудын мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, түүнд тохирсон техникийн болон программ хангамжийн үйлчилгээг цогцоор нь санал болгож байна.