card


    Цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтэн, инженер, судлаачдын чуулдаг “MNSEC-2022” цахим аюулгүй байдлын арга хэмжээ 10-р сарын 06-нд Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд амжилттай болж өнгөрлөө. 

   Энэ жилийн MNSEC 2022 арга хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын 400 гаруй мэргэжилтнүүд цуглаж, кибер халдлагын өнөөгийн чиг хандлага, аюул занал, түүнээс хэрхэн хамгаалах шинэлэг мэдээллийг танилцуулсан сонирхолтой илтгэл тавьж, харилцан туршлага судаллаа.

 



Жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нийлүүлэгч Вертексмон компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож мэдээллийн аюулгүй байдлын тэргүүлэх брэндүүд болох бүх төрлийн Firewall-удад шугаман өргөтгөл хийж гарцын урсгалын хамгаалалтыг 52 дахин нэмэгдүүлэх боломжтой Сүлжээний аюулгүй байдлын шийдэл Check Point Maestro Hyperscale, Radware компанийн WAF, DDoS хамгаалалтын шийдэл болон Cososys компанийн Төгсгөлийн цэгийн дата хамгаалах шийдлүүдийг олон нийтэд дэлгэрэнгүй танилцууллаа.
 

    Мөн бид шилдэг 3 харилцагч байгууллагууддаа зориулан Вертексмон компанийн зүгээс 3500$ бүхий Check Point сургалтын эрх болон Вьетнам улс руу аялах эрх зэрэг шагналуудыг гардуулахын зэрэгцээ 400 гаруй оролцогч дунд сугалаа зохион байгуулж шалгарсан нэг оролцогчид аяллын эрхээр шагналаа.

 



Монгол улсын мэдээллийн технологийн мэдээллийн аюулгүй байдлын салбарт бид сүүлийн 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн шилдэг 20 гаруй вендор компаниудтай хамтын ажиллагаа өргөжүүлэн кибер халдлага, аюулгүй байдлаас сэргийлэх 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, шийдлийг өөрсдийн шилдэг инженерүүдээр дамжуулан хувийн болон төрийн хэвшлийн бүхий л төрлийн байгууллагуудад амжилттай нэвтрүүлсээр байна.  

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.