Шунхлай групп дэлхийн шилдэг INFOR ERP системийг нэвтрүүлж байна. COPY

A- A A+
Шунхлай групп дэлхийн шилдэг INFOR ERP системийг нэвтрүүлж байна. COPY

Infor компани нь Монголын зах зээлд хөл тавьснаас хойш 1 жил гаруйн хугацаанд Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүдэд Infor энтерпрайз ERP шийдлийг амжилттай нэвтрүүлэн тухайн байгууллагуудын цахим шилжилтийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

ERP систем нь тухайн байгууллага дээр одоо явагддаг бизнес процессуудыг өөрчлөх, сайжруулах, шаардлагатай шинэ дүрэм, журмыг бий болгох замаар удирдлагын болон үйл ажиллагааны менежментыг сайжруулдаг бөгөөд байгууллагын бүхий л түвшинд хүрч, ажил үүргийн хувиарлалтыг тэнцвэржүүлж, тэдгээрээс гарч буй утгуудийг нэгтгэн, үр дүнг цаг тухай бүрт хянах боломжыг олгодог. Ингэснээр байгууллагуудын бизнесийн болон үйлдвэрлэлийн бүтээмж үлэмж хэмжээгээр сайжрахын сацуу хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах зэрэг олон давуу талуудыг бий болгодог.

Харин бид энэ удаад Монгол улсын барилгын салбарт тэргүүлэгч NCD Группд Infor ERP системийг амжилттай нэвтрүүлж байна. 

“Бид илүү олон, том төслүүдийн ард амжилттай гарахын тулд бизнесийн дасан зохицох чадвар, харагдах байдал, хяналт хийх хэрэгцээг хангах илүү сайн дижитал шийдэл шаардагдаж байгаа юм. Инфорын ERP шийдлүүд нь бидний одоогийн болон ирээдүйн дижитал алсын харааг хэрэгжүүлэхэд тусална гэдэгт бид итгэлтэй байна. Энэхүү системийг амжилттай нэвтрүүлэн түгээж байгаа Вертексмон ХХК-ийн хамт олондоо цаашид хэрэгжүүлэн ажиллах үйлсэд амжилт хүсье!”

NCD Группын Төслийн Захирал Б.Наранчанга 

 

 

Бид дэлхийд тэргүүлэгч АНУ-ын INFOR компанийн on-premise болон үүлэн технологид суурилсан уул уурхай, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний компаниудад зориулан дижитал эринд цахим шилжилтийг LN-ERP системийг ашиглан 2000 төрлийн хоорондоо уялдаа холбоо бүхий нэгдсэн өгөгдлийг бүрэн хангах зорилгоор 50 гаруй дашбоард тайланг хийж бизнесийн үйл ажиллагааг нэг мэдээллийн системээр хангаж цогцоор удирдах программыг харилцагч байгууллагуудад нэвтрүүлж байгаадаа сэтгэл өндөр байна.

 

Вертексмон ХХК гүйцэтгэх захирал Д.Мэндсайхан 

 

Америкийн Нэгдсэн Улсын  Нью-Йорк хотод төвтэй дэлхийн шилдэг ERP систем хөгжүүлэгч Infor компани нь 20’000 гаруй ажилчидтай, дэлхийн 170 гаруй улсад салбартайгаар нийт 68’000 гаруй харилцагч байгууллагуудад үйл ажиллагаагаа амжилттай хүргэсээр байна.

Байгууллагын нөөц төлөвлөлт /ERP/, санхүүгийн хөрөнгийн удирдлага /EAM/, дата аналитик /BI/, бизнесийн шинжилгээний програм хангамж зэрэг системүүдийг салбар бүрийн онцлогт тохируулан хөгжүүлдэг тул тухайн салбартаа тэргүүлдэг олон улсын шилдэг компаниуд Infor ERP системийг үйл ажиллагааны процесс автоматжуулалтынхаа цөм хэсэг болгон ашигладаг.

Infor компанийн тухай -  https://vertexmon.com/infor


Үндэсний Шилдэг Бүтээн байгуулагч Номин Констракшн Девелопмент Групп нь 2002 оноос Монгол улсад олон улсын жишигт хүрсэн эрүүл аюулгүй, тав тух, тохилог орчин бүхий томоохон барилгын төслүүдийг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, хүн амыг орон сууцаар хангах ажилд хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна.

Бид одоогоор улсынхаа барилгын салбарт жишиг болохуйц Монголын №1 ногоон хотхон "Ривер Гарден, Хүүхдэд ээлтэй "Гарден сити" хотхон, өндөр зэрэглэлийн Ривер Плаза орон сууц, Итали хэв маягийн "Каса Да Винчи" хаусны хотхон, Их хотын шинэ өнгө төрх Вега Сити цогцолбор хотхон зэрэг орон сууцны иж бүрэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

NCD групп компанийн тухай - https://www.ncd.mn/mn


ВертексМон ХХК нь 2012 онд мэдээллийн технологи, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал, бизнесийн цогц шийдэл боловсруулах, мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр байгуулагдан өнөөг хүртэл хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн 1800 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, мэргэшсэн чадварлаг 200 гаруй ажилчидынхаа хамтаар Монгол улсын мэдээллийн технологийн салбарт хувь өөрсдийн нэмрээ оруулж байна.

Вертексмон компанийн тухай - https://vertexmon.com/about-us

 

Maнай Вертексмон компани нь Infor компанийн албан ёсны партнер бөгөөд Монгол улсад Infor ERP системийг амжилттай нэвтрүүлсээр байна.


/Infor ERP систем нэтрүүлэлтийн баг/