Шунхлай групп дэлхийн шилдэг INFOR ERP системийг нэвтрүүлж байна.

A- A A+
Шунхлай групп дэлхийн шилдэг INFOR ERP системийг нэвтрүүлж байна.

Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Шунхлай групп дэлхийн шилдэг Infor ERP системийг бүрэн нэвтрүүлж байна.

ERP систем нь тухайн байгууллага дээр одоо явагддаг бизнес процессуудыг өөрчлөх, сайжруулах, шаардлагатай шинэ дүрэм, журмыг бий болгох замаар удирдлагын болон үйл ажиллагааны менежментыг сайжруулдаг бөгөөд байгууллагын бүхий л түвшинд хүрч, ажил үүргийн хувиарлалтыг тэнцвэржүүлж, тэдгээрээс гарч буй утгуудийг нэгтгэн, үр дүнг цаг тухай бүрт хянах боломжыг олгодог. Ингэснээр байгууллагуудын бизнесийн болон үйлдвэрлэлийн бүтээмж үлэмж хэмжээгээр сайжрахын сацуу хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах зэрэг олон давуу талуудыг бий болгодог.

Infor компанийн тухай -  https://vertexmon.com/infor

Америкийн Нэгдсэн Улсын  Нью-Йорк хотод төвтэй дэлхийн шилдэг ERP систем хөгжүүлэгч Infor компани нь 20’000 гаруй ажилчидтай, дэлхийн 170 гаруй улсад салбартайгаар нийт 68’000 гаруй харилцагч байгууллагуудад үйл ажиллагаагаа амжилттай хүргэсээр байна.

Байгууллагын нөөц төлөвлөлт /ERP/, санхүүгийн хөрөнгийн удирдлага /EAM/, дата аналитик /BI/, бизнесийн шинжилгээний програм хангамж зэрэг системүүдийг салбар бүрийн онцлогт тохируулан хөгжүүлдэг тул тухайн салбартаа тэргүүлдэг олон улсын шилдэг компаниуд Infor ERP системийг үйл ажиллагааны процесс автоматжуулалтынхаа цөм хэсэг болгон ашигладаг.

Maнай Вертексмон компани нь Infor компанийн албан ёсны партнер бөгөөд Монгол улсад Infor ERP системийг амжилттай нэвтрүүлсээр байна.


/Infor ERP систем нэтрүүлэлтийн баг/