Зайнаас ажиллахад илүү хялбар боллоо

A- A A+
Зайнаас ажиллахад илүү хялбар боллоо

    Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд ажилтандаа алсын зайнаас ажиллах боломжийг олгож, илүү өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцаа холбооны системтэй байх хэрэгцээ шаардлага үүсcээр байна.

Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүд

  Уламжлалт файл серверт хялбар байдлаар ажилтан дотоод серверт нэвтэрч мэдээллээ бусадтайгаа хуваалцан хамтран ажиллах уян хатан боломж байдаггүй ба үүнийг бий болгоход нэмэлт төхөөрөмжөөр шийдвэрлэх хэрэгцээ үүсдэг. Нөгөө талаар Клауд технологийн шийдлүүдийг ашиглах боломж байдаг ч ажилтан бүрд лиценз ашиглалтын зардал төлөх шаардлагатай байдаг тул өндөр төлбөр шаардагддаг, ялангуяа их хэмжээний мэдээлэл хадгалдаг компаниудын хувьд ашиглалт болон хөрөнгө оруулалтын зардал өндөр байдаг.  

Шийдэл

   Synology NAS дата хадгалах төхөөрөмж нь уламжлалт биет төхөөрөмжийн дата өгөгдлийн удирдлагыг клауд үйлчилгээтэй хослуулан дата өгөгдлийг дамжуулах, мөн мэдээллийн аюулгүй байдлыг тань найдвартай хамгаалах шилдэг шийдэл юм.  Synology Drive -ийг ашигласнаар веб хөтөч, гар утасны аппликейшн ашиглан төхөөрөмж рүү хандах,  файл дамжуулах уян хатан ажиллах боломжийг олгодог. Ингэснээр хуучин шийдлүүд дээр тулгуурлан таны бизнесийг дижитал хэлбэрлүү хөтлөх болно.

Мэдээллийн технологийн дэд бүтэц, шийдлийг нэг цэгт төвлөрүүлэх

МТ-ийн аль ч орчинд тохирсон байх нэвтрүүлэлт, хөгжүүлэлтийн хялбархан  хийх боломжтой

  • Synology NAS нь  Windows AD, Azure AD, LDAP зэрэг нэгдсэн үйлчилгээнүүдийг дэмжин ажилладаг.
  • Windows Server серверийн домэйны ACL (Компьютерийн аюулгүй байдалд хандалтыг хянах зөвшөөрлийн жагсаалт) )зөвшөөрлийн хамт файлуудыг бүрэн шилжүүлэх боломжтой.
  • Хэрэглэгчийн квот тохируулах замаар хуваалцсан фолдеруудын хадгалах багтаамжийн хэрэглээг хялбархан удирдах боломжтой.

 

Нийт ашиглалтын зардал багасгах 

  • Хандах ажилтны тоо хязгааргүй /нэмэлт лицензийг төлбөргүй/
  • snapshot болон хогийн савнаас устгасан файлыг ажилчид өөрсдөө сэргээх боломжтой.
  • Системийн үйл ажиллагааг бүртгэж асуудал гарахад асуудлыг хурдан тодорхойлж, аудит хийхэд хялбар.

Төхөөрөмж ажиллагааны бүрэн байдал, хэвийн ажиллагааны мэдээлэл, өөрчлөлтийн анхааруулгын мэдээллийг гар утас нь дээрээ түргэн шуурхай авах боломжтой

Бүтээмж нэмэгдүүлэх 

  • Windows, Mac, Ubuntu-д зориулсан Synology Drive client ашиглаж чухал файлуудыг шууд компьютер дээрээ нэгэн зэрэг ажиллах синк хийснээр файлыг татаж авах боломжтой.
  • Гадаад болон дотоод хэрэглэгч нарт дата мэдээллийг нууц үгийг идэвхжүүлэн болон тодорхой хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалттайгаар түргэн хугацаанд мэдээллээ хуваалцах боломжтой.