Бид Дэлхийн Шилдэг SAS компанийн албан ёсны партнер боллоо

A- A A+
Бид Дэлхийн Шилдэг SAS компанийн албан ёсны партнер боллоо

Манай Вертексмон компани нь их хэмжээний дата өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийн прогнозлох чадвар бүхий програмуудыг эзэмшдэг дэлхийн шилдэг SAS компанийн албан ёсны партнер боллоо. Дэлхийн 147 орны 83 мянга гаруй бизнесийн байгууллагууд хэрэглэдэг SaS програмыг та бизнес, боловсрол, үйлдвэрлэл, уул уурхай, санхүү гэх мэт бүхий л салбарт тохируулан ашиглах боломжтой бөгөөд бид танд олон улсад өргөн ашиглагддаг дата менежментийн шийдлийг, төгс гүйцэтгэлийн хамтаар санал болгож байна.

Мөн SAS нь Microsoft компанитай стратегийн түвшинд хамтарч ажилладаг тул та өөрийн дата аналитикийг клауд орчинд ч Azure, Dynamics 365, Microsoft 365 болон Power Platform дээр SAS-ийг интеграцчлал хэлбэрээр ашиглах боломжтой.

Gartner-аас гаргасан судалгаагаар SAS нь Machine learning болон Дата аналитикийн чиглэлээр сүүлийн 7 жил дэлхийд тэргүүлж байна.

Эх сурвалж: Gartner Magic Quadrant 2020