SharePoint эсвэл ERP систем ?
Бизнесийн байгууллагууд технологийн хурдацтай өөрчлөлтийн үед өрсөлдөх чадвараа сайжруулж өрсөлдөөнд тогтвортой үлдэхийн тулд үйл ажиллагаандаа ERP системийг ихээр нэвтрүүлэх болсон. Ингэснээр байгууллагынхаа бүхий л дата мэдээллийг нэг дор төвлөрүүлэн нэгдсэн нэг систем дээр санхүү, нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний түгээлт, ажилтнуудын мэдээлэл, эд хөрөнгийн бүртгэл, борлуулалт гэх мэт мэдээллийг нэг дороос авах бас хянах боломжтой болдог. ERP системийг ашиглаж цогц програм хангамжтай болсноор сул зогсолтыг хасаж, ажлын бүтээмж хурдсаж, үйл ажиллагаа найдвартай явагдах нөхцөл бүрдэнэ.
ERP систем нь байгууллагын үйл ажиллагааг автоматжуулан ажилтнуудыг илүү бүтээмжтэй ажиллах, удирдлагыг бодит, үнэн зөв тайлан мэдээллээр цаг алдалгүй хангах үр өгөөжтэй. Ингэснээр үйл ажиллагааны зардал буурах ба байгууллагын үйл ажиллагаа илүү менежменттэйгээр зохион байгуулагдан өрсөлдөх чадвар сайжирдаг.
Гэвч ERP систем нь анхны хөрөнгө оруулалтыг ихээр шаарддаг тул жижиг, дунд бизнес эрхлэгчид төдийлөн үйл ажиллагаандаа тус системийг шууд нэвтрүүлэхэд хүндрэл тулгардаг. Хэрэв танд ч бас уг асуудал тулгарч багаа бол бид “Microsoft SharePoint” програмыг санал болгож байна.
Microsoft компаниас бизнесийн хамтын ажиллагааг хурдасгах зорилгоор хөгжүүлэн гаргасан “Microsoft 365” цогц үйлчилгээний “SharePoint” онлайн програм нь баг хамт олны үйл ажиллагааг дэмжин, ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх, бичиг хэрэг, хөрөнгийн менежмент гэх мэт олон харилцаа хамааралтай процессыг автоматжуулан нэгдсэн нэг порталаас хянах боломжыг бидэнд олгодог. Хамгийн гол давуу тал нь та Sharepoint -ийг сонгосноор ERP програм худалдан авах, хөгжүүлэх гэх мэт анхны хөрөнгө оруулалтын том зардлаас зайлсхийх боломжтой.
SharePoint програмыг ашигласнаар үйл ажиллагааны зардлыг 30 хувиар багасгах боломжтой нь судалгаагаар гарсан байдаг. Ихэнх байгууллагууд Sharepoint-ийг ашиглан дараах бүтээгдэхүүн үйлчилгээг автоматжуулсан байдаг:
- Бичиг хэргийн процесс
- Бараа захиалга, түгээлт
- Төлбөр хүсэх
- Гэрээний бүртгэл
- Таскийн хүсэлт гэх мэт таны бизнест нэн шаардлагатай байгаа процессуудыг автоматжуулан үйл ажиллагаагаа хялбарчлах боломжтой.
ERP програмаас ялгарах онцлог нь SharePoint програмын дата бааз нь Microsoft компанийн дата төв дээр байрладаг тул VPN програм ашиглалгүйгээр та клауд үйлчилгээг ашиглан зөвхөн ажлын байран дээрээ бус хаанаас ч ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Ингэснээр танай хамт олон цаг хугацаа хэмнэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх эерэг талтай.
2020 онд Вертексмон ХХК нь Microsoft компанийн “Golden партнер” болсон бөгөөд бид харилцагч байгууллагын бизнесийн хэрэгцээ, шаардлагын дагуу үйл ажиллагааны процессыг SharePoint програм дээр хөгжүүлэх үйлчилгээг үзүүлсээр байна.
Microsoft 365 үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.