Оффис 365 ашиглан
ажлын бүтээмжээ өсгөх 9 боломж
Сард 2 аяга кофе юу Эсвэл ажлын бүтээмжээ 30-40 хувиар өсгөх үү?
Та 2 аяга кофе-ны үнээр л Оффис 365 програмыг 1 сар ашиглах боломжтой. Та аялалаар орон нутагт, гадаадад, гэртээ эсвэл бүр галт тэргэнд явж байхдаа ч гар утсаа ашиглан ажилаа ямар ч саадгүй цаг алдалгүй хийх боломжтой. Танд бүтээмжээ өсгөх 9 боломжийг танилцуулж байна
1. Office 365 файл хадгалах үйлчилгээ
Сервер түрээслэх үйлчилгээ буюу физик серверийн хэрэгцээ шаардлага өдөр ирэх бүр багасаж байна. Оффис 365 үйлчилгээний нэг хэсэг болох Microsoft One Drive клауд хостын үйлчилгээ нь таныг хаанаас ч өөрийн ажлын файл болон төслийн мэдээлэлдээ нэвтрэн орж оффистой холбоотой ямар ч ажилд цаг хугацаа алдлалгүй хурдтай хариу үзүүлэх чадвартай болох мөн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, физик сервертэй холбоотой асуудлуудад санаа зовох шаардлагагүй болно.
2. Шифрлэгдсэн өгөгдөл, өндөр түвшний нууцлал, стандарт шаардлагын нийцэл
Өндөр түвшний шифрлэлттэйгээр таны өгөгдөл аюулгүй байдлыг бүрэн хангасан Microsoft-ийн серверүүдэд хадгалагдана. Мөн Оффис 365 нь Европын холбооны өгөгдлийн нууцлал хамгааллын байгууллагаар баталгаажсан байдаг.
3. Хаанаас ч хүссэн төхөөрөмжөөрөө ашиглана
Оффис 365 -ийн хэрэглэгч бүр 5 хүртэлх төхөөрөмжинд өөрийн лицензийг холбон ашиглах боломжтой бөгөөд үүнд компьютер, iOS, Android, Windows -ийн таблет утас зэрэг бүх төхөөрөмжүүд багтана. Ажлын өрөөндөө суугаад зөөврийн компьютероороо видео хурал хийх, нислэгийн үед таблет дээрээ үзүүлэн материал бэлдэх, дуртай кофены газартаа имэйлээ шалгах зэрэг маш олон давуу талуудыг та ашиглах боломжтой.
4. Та үргэлж хамгийн сүүлийн үеийн програм хангамжийг ашиглана.
Оффис 365 нь таны хэрэглэж дадсан Microsoft Word, Excel, Powerpoint болон Outlook зэрэг програм хангамжуудыг бүгдийг агуулдагаас гадна, Sharepoint гэх онцгой хэрэгслийг багтаасан байдаг. Үүнийг ашиглан та төслөө удирдах, баримт бичиг, материалуудаа хуваалцах, өөрийн баг хамт олонтойгоо ажлын файл дээрээ ямар ч цаг хугацааны хоцрогдолгүй хамтран ажиллах боломжтой.
5. Та файл болон и-мэйл хадгалахад зориулсан асар их багтаамжийг ашиглана
Хэрэв том хэмжээтэй ч чухал файлууд таны цахим шуудангийн хайрцагыг дүүргэх мөн таны физик имэйл серверийн багтаамж хүрэлцээгүй байх зэрэг асуудлуудад та санаа зовох шаардлагагүй болно. Оффис 365-ын клауд хадгалах нөөцийг ашигласнаар та 50 ГБ хүртэлх багтаамж бүхий цахим шуудангийн хайрцаг, 1 ТБ файл хадгалах үйлчилгээг ашиглах боломжтой юм. Өөрийн файлуудаа онлайнаар нөөцлөн, хадгалж, дэлхийн хаанаас ч хандаж болно.
6. Хурдтай хамтын харилцаа холбоо
Календар, дотоод мессежийг / Teams messenger / ашиглан баг хамт олноо ойр байлгаж, мэдээллийн хоцрогдолгүйгээр ажиллах боломжтой.
7. Sharepoint-г ашиглан багууд төсөл дээр хамтран ажиллана
Та болон танай баг хамт олны ажиллаж байгаа төсөл тань үргэлж Sharepoint-н хамгийн сүүлийн хувилбар дээр явагдана гэдэгт итгэлтэй байж болно.
- Үйл ажиллагааны жагсаалт, дундын календар болон бусад хэрэгслийг ашиглан төслүүдээ төлөвлөж, хянана
- Ажлын ачааллыг автоматжуулж, загварчилна
- Санал асуулга, блог, дотоод мэдээллийн сайт зэрэг бизнесийн хэрэгслүүдийг хөгжүүлэх боломжтой
- Sharepoint-н дундын бичиг баримт боловсруулах, видео хурал зэрэг боломжуудыг ашиглан харилцан холбогдож, бүтээмжээ нэмэгдүүлнэ
8. Өөрийн бизнест тохирсон багцийг сонгоорой
Microsoft Office 365 - ын олон багцуудаас өөрийн бизнесийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн сонголтыг хийх боломжтой.
9. Хэрэгцээгүй зардыг хэмнэж, бүтээмжийн өсгөнө
Зардал хэмнэлтийг хувьд, Оффис 365 нь техник хангамжид зарцуулах зардал, гуравдагч програм хангамжийн зардал, нэмэлт мэдээлэл технологийн тусламжийн зардал, хэрэгцээ шаардлагагүй томилолтын зардлаас чөлөөлнө.
Та бидний санал болгож буй Microsoft Office 365 үйлчилгээний талаарх веб хуудсыг үзэхийг хүсвэл энд дарна уу.