Private болон Public клауд үйлчилгээний ялгаа
Хэрэглэгчийн хүсэл шаардлага, шинэ зах зээл нээн илрүүлэх боломж гэх мэт хүчин зүйлс байгууллагуудаас багагүй өөрчлөлтийг шаарддаг бөгөөд үүний дагуу байгууллагууд хөгжиж, улам өргөжин тэлж сервер, дата төв, дан ганц платформ, дан ганц клауд үйлчилгээ үзүүлэгч зэргээс татгалзан хурдан хөрвөх чадвартай, хаашаа ч шилжин ажиллуулах боломжтой, уян хатан дэд бүтцийг бизнесийнхээ стратегитай уялдуулан сонгож байна.
Бид үүлэн технологи ашиглах нь бизнесд ямар боломжууд авчирдаг талаар бүгд тодорхой хэмжээнд мэднэ, гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хэрхэн өөрийн бизнесд тохирох стратегийг сонгох вэ? Гэдгийг ойлгохгүй байх тохиолдол байдаг. Бид танд энэ сонголтыг хийхэд хялбар байх зорилгоор доорх стратегиудыг танилцуулж байна.
1. Public клауд систем гэж юу вэ?
Public буюу нийтийн клауд нь бүхэлдээ виртуалчилагдсан орчин бөгөөд мулти-тенант архитектуртай, хэрэглэгч бүрийн өгөгдөл бусдаасаа тусгаарлагдсан байдаг ч, серверийн нөөцийг хуваалцах боломжтой байдаг. Интернэт клауд нь хурдтайгаар өгөгдөл дамжуулахын тулд өндөр хурдны сүлжээнд тулгуурлан ажилладаг. Хадгалах өгөгдөл, мэдээллүүд нь хуулбар байдлаар олон дата төвд байршдаг нь энэ үйлчилгээг илүү нэр хүндтэй, уян хатан болгодог. Интернэт клауд нь доорх хэрэглээний загвар, үйлчилгээг санал болгодог нь үүний бас нэг давуу тал болдог.
Software as a service (SaaS) – үйлчилгээ үзүүлэгч аппликейшныг байршуулах, хэвийн ажиллагааг хангах үүрэг гүйцэтгэх бөгөөд хэрэглэгч нарт интернэт сүлжээгээр дамжуулаан тухайн аппликейшн үйлчилгээг хүргэдэг.
Infrastructure as a service (IaaS) – үйлчилгээ үзүүлэгч виртуал машин, хадгалах нөөц (storage), тооцоолох нөөцийг интернэт болон тусгай холболтоор дамжуулан ашиглах боломжийг санал болгодог.
Platform as a service (PaaS) – үйлчилгээ үзүүлэгч техник хангамж болон аппликейшн хөгжүүлэлтэд шаардлагатай програм хангамжийн хэрэгслүүдээр хангах бөгөөд хэрэглэгч нар тухайн орчинг ашиглан өөрсдөө аппликейшнээ хөгжүүлдэг.
Мөн хэрэглээний зардал нь зөвхөн хэрэглэсэн дата хэмжээгээрээ тооцогдох нөхцөлийг санал болгодог нь энэ үйлчилгээний бас нэг онцлог юм. Интернэт клауд нь бүх байгууллагад тохирсон стандарт үйлчилгээнүүдийг агуулдаг тул энгийнээс эхлээд нарийн төвөгтэй томоохон дэд бүтцийг ч үүсгэх боломжтой байдаг.
2. Private клауд систем гэж юу вэ?
Private буюу хувийн клауд нь public клауд үйлчилгээнүүдийн адил боломжийг агуулсан клауд тооцооллын нэг хэлбэр юм. Public клауд үйлчилгээнүүд нь олон байгууллагад зориулагдсан үйлчилгээнүүдтэй байдаг бол, private клауд нь зөвхөн нэг байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн байдаг. Private клаудын нөөцүүд нь тухайн байгуулагын дотоод дата төв, эсвэл тухайн байгууллагад хамгийн ойр 3-дагч байгууллагын дата төвд байрладаг.
Ихэнхдээ private клаудын хэрэглээ нь public клауд үйлчилгээг зохисгүй гэж үзсэн тохиолдолд гардаг. Тухайн интернэт клауд үйлчилгээ нь тухайн байгууллагын сүлжээ, хэвийн ажиллагааны шаардлагагыг ямар нэгэн байдлаар хангаагүй эсвэл үйлчилгээний нөхцөл, эрсдэл нь тухайн байгууллагын зөвшөөрч чадах эрсдэлээс өндөр байх мөн public клауд үйлчилгээг ашиглах бодлого, дүрэм журамд нийцээгүй байх гэх мэт. Эдгээр тохиолдолууд нь байгууллага клауд үйлчилгээний боломжуудыг сайн мэддэг боловч тухайн систем, дэд бүтцээ бүрэн хянах удирдах сонирхолтой нөхцөлүүдтэй салшгүй холбоотой.
Гэнэтийн нөөцийн өсөлт гардаггүй, нөөцийн хэрэглээ харьцангуй тогтвортой байгууллагууд аюулгүй байдал, засаглал болон дүрэм журмын нийцлийг хангах зорилгоор энэ загварыг ашиглах нь тохиромжтой.
Public Клауд
Олон хэрэглэгч -
Серверийг түрээслэгч хариуцна -
Суурь хөрөнгө шаардлагагүй -
Мэдээлэл технологийн өртөг бага -
Тохиргоо хийх хязгаарлагдмал -
Сүлжээг бусад хэрэглэгчтэй хамтарч хэрэглэнэ -
Хэрэгцээнд нийцүүлж өргөжүүлэх боломжтой -
Private Клауд
- 1 хэрэглэгч
- Серверийг хэрэглэгч эсвэл үйлчилгээ түрээслэгч хариуцна
- Суурь хөрөнгө шаардлагатай
- Мэдээлэл технологийн өртөг их
- Тохируулж өөрчлөх боломжтой
- Сүлжээг зөвхөн хувьдаа хэрэглэнэ
- Ашиглалтыг багасгах боломжтой
Та бидний санал болгож буй Алибаба Клауд үйлчилгээний талаарх веб хуудсыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.