Microsoft Office 365 SharePoint болон OneDrive-ийн 5-н боломж

A- A A+
Microsoft Office 365 SharePoint  болон OneDrive-ийн  5-н боломж

     Та Microsoft office 365 SharePoint болон OneDrive-ийг хослуулан ашигласнаар илүү нягт харилцаатай ажиллах, цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэл солилцох, маш хялбар аргаар файлаа аюулгүй хадгалах, хамт олонтойгоо хуваалцах, дотоод сүлжээний аюулгүй байдлыг хангахаас гадна бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. Microsoft office 365 SharePoint  болон OneDrive-руу шилжсэнээр дараах топ 5-н давуу талыг бий болгох боломжтой.  

1. Өргөтгөсөн аюулгүй байдал 

     Сүүлийн үед бизнесийн байгууллагын хамгийн том асуудал нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын орчин үүсгэх болоод байна. Кибер халдлага, системийн хакер, залилангийн схем болон вирусийн халдлагууд нь байгууллагын датаг устгах, хэрэглэгчдийн мэдээллийг алдах олон нийтэд ил болгох зэрэг эрсдэлүүдийг дагуулж байна. Мөн кибер аюулгүй байдлын хамгаалалт муутай байх нь танай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд, цаашлаад үйл ажиллагааны тогтвортой байдалд доголдол үүсгэх магадлалтай юм.  

    Харин Microsoft SharePoint  болон OneDrive-ийг ашигласнаар танай баг хамт олон файл, мэдээллээ гадагшаа алдахаас хамгаалах, цаг алдалгүй боловсруулан бусадтайгаа хуваалцан ажиллах боломжтой. Таны дата файл нэгдсэн нэг платформ дээр байрладаг учраас олон систем дамжин гацах, устах, мэдээллээ замаасаа алдах, халдлагад өртөх зэрэг эрсдэлийг эрс багасгадаг.  

2. Үр дүнтэй хамтын ажиллагаа 

     SharePoint нь нээлттэй платформтой бөгөөд таныг дурын газраас бизнесийн мэдээллээ үүсгэж бусадтай хуваалцах хялбар боломжийг бий болгож өгдөг. Мөн Microsoft Teams үйлчилгээ нь бизнесийн харилцаанд тулгарч буй цоорхойг нөхөх, байгууллага доторх харилцаа хамтын ажиллагааг бүрэн шийдвэрлэхэд зориулагдсан цогц үйлчилгээ бөгөөд ажилтан бүр өөрт тулгардаг хамтын ажиллагааны асуудлуудыг өөрийн хэрэгцээнд тохируулан шийдвэрлэх, богино хугацаанд өөрийн ажлын онцлогт тохируулан  шинэ баг группийг үүсгэн ажиллах боломжийг танд олгодог. Баг групп болгон өөрсдийн тохиргоо эрхийг тодорхойлж өгөх боломжтой бөгөөд зарим файл руу хандах эрхтэй ажилтныг хянах, эрхийг хаах зэрэг аюулгүй байдлын нууцлалыг тохируулах боломжтой байдаг. 
 


 
3. Мэдээлэл солилцох хялбар арга 

     Байгууллага, хамт олон дата мэдээллээ түргэн шуурхай хуваалцан ажиллах нь хамтын ажиллагааг улам сайжруулдаг. O365 нь цаг алдалгүй анхааруулга, сануулгыг илгээдэг учир үл ойлголцол үүсэх, чухал мэдээллээ цаг алдалгүй хүлээн авах хамтын ажиллагааны доголдол үүсэхээс сэргийлэх боломжтой. Хэрэглэгчид сервер дээр файл хадгалах, хандахад асуудал үүсэхгүй ба олон хэрэглэгчид 1 файл дээр хамтран ажиллах, өөрчлөх, шаардлагатай тохиолдолд өмнө нь ажиллаж байсан хувилбарыг сэргээх боломжтой. 

4. Зардлаа хэмнэх 

     SharePoint болон OneDrive Клауд шийдэл нь биет сервер болон файл хадгалах төхөөрөмж худалдан авах зэрэг томоохон зардлыг хэмнэх боломжийг бүрдүүлдэг. Үүнээс гадна компьютер, сервер, тоног төхөөрөмжийг элдэв халдлага, вируснээс хамгаалах зардлыг давхар бууруулна. SharePoint болон OneDrive-н таны цаг мөнгийг хэмнэхээс гадна сэтгэл амар ажиллахад туслах болно. 

5. Өндөр бүтээмж 

      SharePoint болон OneDrive-г ашиглан компанийн үйл ажиллагаагаа хялбарчлах, цаасаар явагддаг процессуудыг автоматжуулах боломжтой. Үүнээс гадна дата мэдээллээ дамжуулах, бичиг баримт, боловсруулах, дата мэдээллээ хянах, баг хамт олноороо төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах, үйл ажиллагааны саатал, хоцрогдлыг арилгадаг. Microsoft Flow and PowerApps-тай хослуулан ажилчдын онцгой хэрэгцээг шаардлагыг хангах, автоматжуулах, хялбарчлах бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Өндөр бүтээмжтэй ажиллах нь таны бизнесийн ашиг орлого, өсөн дэвжих боломж руу хөтлөх болно.