Вертексмон компани нь Check Point компанийн APAC бүсийн 2025 оны хамгийн шилдэг өсөлттэй партнераар шалгарлаа
Мэдээллийн аюулгүй байдлын цогц үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Check Point компани 2025 оны 9 сарын 9-11 ны өдрүүдэд "Check Point APAC Partner Executive Conference" арга хэмжээг Вьетнам улсын нийслэл Ханой хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүсийн 150 гаруй төлөөлөгчид оролцож мэдээлийн аюулгүй байдлын дэлхийн чиг хандлага, шинэ технологи, маркетингийн тренд зэрэг олон сэдвүүдээр санал солилцлоо. Мөн арга хэмжээнийн үеэр Asia-Pacific (APAC) бүсийн шилдгүүдээ тодруулж Вертексмон компани нь "Check Point" компанийн “FY25 Fast Growth Partner” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Энэхүү шагнал нь Вертексмон компанийн Монголын зах зээлд Check Point-ийн дэвшилтэт шийдлүүдийг амжилттай нэвтрүүлж, кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэр, гарамгай амжилтыг нь үнэлсэн томоохон үйл явдал болов.
Вертексмон компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсдаа мэдээллийн технологийн дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, кибер аюулгүй байдлын цогц шийдлээр хангах эрхэм зорилготойгоор ажиллаж ирсэн. Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс илүүтэй, тухайн байгууллагын онцлог, эрсдэлийн түвшинд тохирсон зөвлөгөө өгч, шийдлийг нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах, нэвтрүүлэлтийн дараах тасралтгүй техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйлчилгээ үзүүлсээр ирсэн билээ.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.