card

Tapatrip компани түрээсийн скүүтэр, унадаг дугуйн үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна

     

Орон нутаг, тив дэлхийн хаанаас ч аялал жуулчлалын бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой Тапатрип аппликейшны хамт олон үйлчилгээгээ нэмж, их хотын иргэддээ ая тухтай зорчих боломжийг бий болгохоор электрон скүүтер болон унадаг дугуй түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

Хэрэглэхэд хялбар, тухтай

Их хотын иргэдийнхээ ая тухтай зорчих боломжийг хангахаар хоногийн 24 цагийн аль ч үед хэрэглэхэд тохиромжтой тоноглол, доргилт бага мэдрүүлэх технологи бүхий ооо электрон скүүтер, ооо унадаг дугуйг хотын өнцөг булан бүрд байршууллаа.

Та үйлчилгээг авахын тулд Монгол залуусынхаа хөгжүүлж буй Тапатрип аппликейшныг татахад л хангалттай.



Илүү хямд, хүртээмжтэй.

Өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан нэг удаагийн төлөлт төдийгүй, 7 хоног хүртэлх хугацаагаар хязгааргүй түрээслэх сонголтыг санал болгож байна. Мөн ямар ч нөхцөлт таны боломж, цаг хугацааг хэмнэхээр дараа төлөх нөхцөл, төлбөрийн олон сонголттойгоороо онцлог аж.

 

Нэг товшилтоор бүгдийг

Ердөө дугуй, скүүтер түрээслэхийн тулд утсандаа бүхэл бүтэн апп татах хэрэггүй. Тапатрип аппликейшныг татснаар танд:

  • Орон нутгийн нислэг, галт тэрэг, автобусны тасалбар захиалах
  • Дэлхийн 130 гаруй улсын зочид буудлуудаас захиалга хийх
  • Олон улсын нислэг, нисэх буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
  • Аяллын хөтөлбөрүүд

Зэрэг аяллын бүхий л үйлчилгээг Монгол төлбөрийн систем, дараа төлөх нөхцөлтэйгөөр ашиглах боломж үүсэх юм. Үүгээр ч зогсохгүй аялал тутамдаа оноо цуглуулах боломжтой.

 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.