card

HIKVISION БРЭНД ДЭЛХИЙН КАМЕРЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН ТЭРГҮҮЛЭВ

Кибер аюулгүй байдлын шинэ эрин: McAfee X FireEye нар одоо Trellix нэртэй боллоо 

2022 оны 1-р сарын 19-ны өдөр кибер аюулгүй байдалд санаа тавьдаг McAfee Enterprise, FireEye компаниуд нэгдэн нэг нэрийн дор явж эхэлсэн.  

Нөхцөл байдал хэрхэн өрнөсөн бэ гэхээр, Symphony Technology Group (STG) 2021 оны 3-р сард 4 тэрбум ам.доллароор McAfee компанийг, харин 6-р сард нь 1,2 тэрбум ам.доллароор FireEye компанийг тус тус худалдан авч тэдэнд Trellix хэмээх нэрийг өгсөн. 

Эрх бүхий хүмүүсийн хэлснээр, тэдний гол зорилго нь "хөдөлгөөнт аюулгүй байдал нь үйл ажиллагааг хамгийн боловсронгуй халдагчдаас хамгаалахад дасан зохицсон аюулгүй байдлын технологи" гэж хэлсэн байдаг. Гол анхаарлаа хандуулах хэсэг нь machine learning, автоматжуулалтыг ашиглан аюулыг илрүүлэх, хариу арга хэмжээ авахад чиглэх болно. 

Цоо шинэ Trellix брэнд нь кибер аюулгүй байдлын хоёр том компаниудын шилдэг дэвшилтэт технологиудыг нэгтгэн хэрэглэгчдийг кибер аюул заналхийллээс хамгаалах хүчирхэг бүтээгдэхүүнийг бий болгодог. Trellix нь кибер орчинд үүссэн асуудлыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, устгах, хамгаалах чадвартай аюулгүй байдлын шинэ шийдлүүдийг санал болгодгоороо өөрсдийн давуу талыг бий болгож чадсан хүчирхэг компани юм. 

Дижиталчлалыг хөгжүүлэх хүрээнд маш олон байгууллага кибер аюулд өртдөг. Технологийн шинэ бүтээгдэхүүн бүр нь шинэ түвшний боловсронгуй байдлыг нэвтрүүлж, аюулгүй байдлын нэмэлт давхаргыг шаарддаг. XDR бол тус компанийн гол бүтээгдэхүүн бөгөөд энэ нь аюул заналхийллийн төрлүүд байнга хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед таныг болон таны эргэн тойронд болж болзошгүй кибер халдлагуудаас найдвартай хамгаална. 

Trellix нь харилцагч байгууллагууд болон төрийн байгууллагын сүлжээн дэх тэрбум гаруй мэдрэгчээс олж авсан халдлагын мэдээллийн санд тулгуурлан хиймэл оюун ухаан, machine learning, дэвшилтэт телеметр зэрэг технологийг ашиглаж шинэ шинэ шийдлүүдийг тогтмол хөгжүүлдэг. 

Trellix нь нээлттэй, харилцан ажиллах боломжтой кибер аюулгүй байдлын платформ шийдлийг хэрэглэгчдэд санал болгодог бөгөөд энэ нь тэд өөрсдийн дахин давтагдашгүй үйл ажиллагаа, бизнесийн төрлийг хамгаалахад шаардлагатай тусгай технологийг хэрэгжүүлэх боломжийг олгодог. 

Trellix Security Innovation Alliance (SIA) нь аюулгүй байдлын салбарын нээлттэй түнш, экосистем юм. Энэ нь үйлчлүүлэгчдэд инновацын мөчлөгийг хурдасгах, зохицуулалттай, нэгдсэн хамгаалалтыг бий болгох, аюулгүй байдалд суурилсан бизнесийн үр дүнг хүргэх технологийг нэвтрүүлэх боломжийг олгодог. Энэ нь үйлдвэрлэгч болон үндсэн бүтцээс үл хамааран бүх бүрэлдэхүүн хэсэг нь нэг цогц систем болон ажиллахын тулд аюулгүй байдлын шинэ эрин үеийг эхлүүлсэн байна. 

 

Hikvision компани хяналтын камераас гадна өөр юу үйлдвэрлэдэг вэ? 

Түүхэн амжилтын эхний жилүүдэд зөвхөн хяналтын камер үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр: 

  • Дижитал болон AHD камер 
  • Видео бичлэг хураагуур (NVR)
  • Видео домофон 
  • Дохиоллын цогц систем 
  • Нэвтрэх хяналтын систем 
  • Сүлжээний бүтээгдэхүүн гэх мэт

Hikvision компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан R&D багууд нь Хятад, Их Британи, Канад, Ази Номхон далайн бүс нутаг зэрэг 11 хотод байрлах R&D төвүүд зэрэг дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр төсвийнхөө 10.13%-ийг судалгаа шинжилгээ, инновац, хөгжүүлэлтийн ажилд идэвхтэйгээр зарцуулдаг байна. 

ВертексМон ХХК Hikvision-г яг хэзээнээс оруулж ирэв?

Манай компани 2016 оноос хойш албан ёсоор Hikvision компанийн хамтрагч болж тэдгээр чанарын өндөр түвшний бүтээгдэхүүнүүдийг монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол улсад нийт 5,000 гаруй төсөл, хөтөлбөр, компани, хувь хүмүүстэй амжилттай хамтран ажиллаж ирсэн байна. Түүнээс дурдвал: NCD Group, Garden Villa, River Garden, Steppe Arena, UG Arena.

Манай мэргэшсэн инженер техникийн баг танай барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, онцлогт тааруулан нэвтрэх хяналтын систем, камержуулалтын шийдлийг боловсруулж, төхөөрөмжийн тохиргоо, суурилуулалт болон түүний дараах засвар үйлчилгээг цогцоор хийж гүйцэтгэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

 

Hikvision-г №1 болоход юу нөлөөлөв? 

Hikvision-ийг богино хугацаанд дэлхийн зах зээл дээр том байр суурь эзлэхэд нөлөөлсөн хамгийн том давуу тал бол шилдэг компаниудын анхаарлыг татах чадвар байж. ADI, Pinnacle, Naros гэх мэт томоохон газруудтай хамтарч ажиллах бүрдээ тэдэнд хамгийн боломжит, хамгийн таатай нөхцөлийг санал болгож байсан учраас Hikvision-ы нэр хүнд огцом өсөж, өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд том түлхэц болж байсан юм. 

 

Амжилтаараа хол буудсан нэгэн үйл явдал болсон нь Hikvision БНХАУ-н ЗГ-тай хамтран Skynet төслийг 2006 онд боловсруулж 2017 он хүртэл нийт 20,000,000 ширхэг ухаалаг, царай таних супер системтэй хяналтын камерыг Хятад улс даяар олон нийтийн газруудад суурилуулсан явдал байв. Харин өнөөдөр энэ тоо 626,000,000 ширхэг болтлоо өссөн байна. 

 

Hikvision компанийн талаарх сонирхолтой баримтууд: 

  • ОХУ-д хамгийн их борлуулагддаг хяналтын камерууд бол Hikvision брэндийнх 
  • Hikvision дэлхийд анх удаа хяналтын камерын тусламжтайгаар дулаан мэдрэх системийг нэвтрүүлсэн 
  • Hikvision компанийн ажилчдын дундаж наслалт дөнгөж 28 байдаг 
  • 2015 онд БНХАУ-н ерөнхийлөгч Си Зиньпин Hikvision-ы үйлдвэрээр зочилж тэдний зохион бүтээсэн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдээр маш их бахархаж байгаагаа илэрхийлж байсан 
Дэлгэрэнгүй танилцах

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.