card

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ КОМПАНИ MICROSOFT 

Майкрософт Корпораци (Microsoft Corporation) нь 1975 оны 4 сарын 4-нд Билл Гэйтс болон Пол Аллен нар үүсгэн байгуулж, өдгөө дэлхийн 190 гаруй оронд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг, олон төрлийн төгсгөлийн цэгийн төхөөрөмж, программ хангамж, мэдээлэл технологийн үйлчилгээг нэвтрүүлдэг дэлхийн хамгийн үнэ цэнтэй корпораци болжээ. 

Microsoft бол mobility болон клауд технологид суурилсан дэлхийн технологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулдаг хуучны акулуудын нэг билээ. Microsoft-н урт хугацааны эрхэм зорилго бол дэлхий дээрх хүн бүр, байгууллага бүр илүү их боломжийг олгож, технологийн талын бүх мэдлэгийг тэдэнд хүргэх явдал юм. Microsoft нь бизнесийн үйл явцыг сайжруулах шинэ боломжуудыг бий болгох, компьютертой харилцах харилцааг хялбарчлах, технологийг хүн бүрд дахин давтагдашгүй болгон хувиргах, ухаалаг клауд платформыг бий болгох гэсэн томоохон зорилготой. 

Microsoft-ын үйл ажиллагааны өөр нэг гол чиглэл бол хиймэл оюун ухааны салбарын хөгжил юм. Энэ зорилгоор тус корпорац Microsoft AI хэмээх судалгааны группийг байгуулсан. Уг групп нь хиймэл оюун ухаан (AI) дээр суурилсан Microsoft-ын бүтээгдэхүүнийг хөгжүүлдэг дэлхийн хэмжээний 5000 гаруй эрдэмтэн, техникийн ажилтнуудыг нэгтгэдэг. Хиймэл оюун ухаанаар ажилладаг үйлчилгээ нь хүн бүрд илүү хүртээмжтэй, тохиромжтой болж, нийгмийн хамгийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг бий болгож байна. 

Microsoft компанийн түүхэн сонирхолтой баримтуудтай танилцвал:

  • Энэхүү компанийн  нэг хувьцаа 1986 оны 3-р сарын 13-ны байдлаар 0.1 доллар байсан аж. Харин өдгөө 404 долларын үнэ хүрсэн буюу нэг хувьцааны үнэ нь 30 жилийн дотор 4000 дахин өссөн байна.
  • “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 1987 онд 31 настай байхдаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан бол 1995 онд 12.9 тэрбумын хөрөнгөтэй хэмээгдэн дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байжээ.
  • “Microsoft”-ийн анхны тооцоолол гаргадаг програм нь “Microsoft Excel” байжээ. Энэ нь тухайн үед шинэ технологийн эрин үеийг мэдрүүлсэн оновчтой шинэчлэл болж байсан юм.
  • Тус компани нь 1994 онд “Timex” цагны үйлдвэртэй хамтран “Datalink 150” цагийг зохион бүтээж байсан гэнэ. Энэ нь дэлхийн хамгийн анхны ухаалаг цаг байсан юм. 
  • “Apple” компани нь 1997 онд дампуурлын ирмэгт очиж, хүнд байдлаас гарах гарцаа олж ядан байхад “Microsoft” тус компанид 150 сая долларын хөрөнгө оруулалт хийн аварч байсан гэдэг.

 

Microsoft 365 болон Office 2021 хоёрын ялгаа юу вэ? 

Microsoft 365 нь сар бүр сунгадаг, лицензтэй, аль ч төхөөрөмж дээр нэвтрэх нэр, нууц үгээ хийгээд ашиглах боломжтой үйлчилгээ бөгөөд танд Office-н программуудын хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглах боломжийг олгоно. Microsoft 365-г гэрийн болон хувийн хэрэгцээнд ашиглахаас гадна жижиг, дунд бизнес, томоохон аж ахуйн нэгж, сургуулиудад ашиглах боломжтой. 

Microsoft 365 гэрийн хэрэгцээндээ болон бизнест зориулсан сонголтуудад Word, PowerPoint, Excel гэх мэт таны мэддэг найдвартай, цоо шинэ Microsoft 365 программууд багтана. Мөн файл дээрээ 100% онлайнаар ажиллах боломжийг олгодог нэмэлт үүлэн хадгалах систем болон түүнд холбогдсон функцуудын хэрэглэгч болох болно. Энэхүү үйлчилгээний хэрэглэгч болсноор та хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэлтүүд болон 24/7 техникийн дэмжлэгийг нэмэлт төлбөргүйгээр хүлээн авах болно. Та төлбөрөө сараар эсвэл жилээр төлөх боломжтой. Microsoft 365 Гэр бүлийн багц нь 5 хүртэлх нэмэлт хэрэглэгчтэй хуваалцах боломжийг олгоно. 

Харин Office 2021 бол зөвхөн нэг удаагийн худалдан авалт юм. Энэ нь та 1 компьютер дээр Microsoft 365 программыг авахын тулд 1 удаагийн төлбөр төлнө гэсэн үг юм. Нэг удаагийн худалдан авалтын иж бүрдлийг Windows болон Mac компьютерт ашиглах боломжтой. Гэсэн хэдий ч тэдгээрийг шинэчлэх боломжгүй. Тодруулбал, хэрэв та дараагийн үндсэн хувилбар руу шинэчлэхийг хүсвэл бүрэн үнээр нь худалдаж авах шаардлагатай болно. 

 

Бидний хэрэглэж заншсан Office 365 план хаачив?

2022 оны 10-р сард Майкрософт "Microsoft Office" брэндээ зогсооно гэдгээ зарласан бөгөөд түүний ихэнх бүтээгдэхүүн, онлайн бүтээмжийн үйлчилгээг голчлон "Microsoft 365" брэндийн дор худалдаалж байна.

Өмнөх Office 365 план нь өөрчлөгдөн доорх план нэрийн дор ашиглах боломжтой болсон. Үүнд:

  • Office 365 Business Essentials нь шинэчлэгдэн Microsoft 365 Business Basic болсон
  • Office 365 Business Premium нь шинэчлэгдэн Microsoft 365 Business Standard болсон
  • Microsoft 365 Business нь шинэчлэгдэн Microsoft 365 Business Premium болсон
  • Office 365 Business нь шинэчлэгдэн Microsoft 365 apps for business болсон
  • Office 365 Pro Plus нь шинэчлэгдэн Microsoft 365 Apps for enterprise болсон

 

Гэр бүлийн гишүүн, жижиг дунд бизнес эрхлэгч, томоохон корпорац хэн ч бай хэрэглээнд тань тохирох гайхамшигт Microsoft 365-г албан ёсны партнер ВертексМон ХХК санал болгож байна. Microsoft Office, Outlook, OneDrive, SharePoint, Planner, Teams зэрэг хүчирхэг программуудын нэгдэл нь танд болон танай хамт олонд хаанаас, хэзээ ч харилцаа холбоо, хамтын ажиллагааг хурдтай, өндөр бүтээмжтэйгээр ажиллах дижитал орчныг танд олгох болно. 

Дэлгэрэнгүй танилцах

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.