NAS БОЛОН ФАЙЛ СЕРВЕРИЙН ЯЛГАА
Таны бизнесийн чухал хэсгийн нэг бол байгууллагынхаа үнэт дата мэдээллээ аюулгүй хадгалах, цаг тухайд нь ажилчид болон харилцагчидтайгаа төвөггүй хуваалцаж нэг файл дээр зэрэг ажиллах зэрэг үйл явцыг нэрлэж болно. Эдгээр боломжуудыг та файл сервер болон NAS зэрэг төхөөрөмжүүдээр шийдэж болно.
Файл Cервер
Файл сервер нь техник хангамж бөгөөд нэг сүлжээнд холбогдсон бүх компьютерын файл, мэдээллийг нэгдсэн серверт хадгалж албан байгууллага файл, мэдээллээ аюулгүй хуваалцах, хадгалах боломжийг олгодог.
Файл серверийн боломж
- Баталгаажуулалт: Нууц үг, биометр зэрэг аргууд ашиглаж болно.
- Нэвтрэх хяналтын систем: Хаалттай файл болон хавтас руу нэвтрэх хандах эрхийг тохируулах боломжтой.
- Firewall: Сүлжээний халдлагад өртөхөд үүнийг илрүүлж блок хийдэг.
- Нөөцлөх болон сэргээх: Дата алдагдсан тохиолдолд нөөцлөгдсөн файлуудыг буцаж сэргээх боломжтой.
- Antivirus болон antimalware: Файл серверүүдийг malware болон вирусийг сүлжээнд нэвтрэхээс өмнө блок хийдэг.
Файл серверийн протокол
Сүлжээний орчинд төхөөрөмжүүд хоорондоо файл дамжуулахдаа серверүүдийн протоколууд ашигладаг. Протокол болгон харилцан адилгүй байдаг. Жишээлбэл:
- SMB (Server Message Block): Windows-д суурилсан сүлжээнд ашиглагддаг.
- NFS (Network File System): UNIX болон Linux-д суурилсан системд ашиглагддаг.
- AFP (Apple filling Protocol): iOS -ын хэрэглэгчдэд хоорондоо файл хуваалцахад ашиглагддаг.
- FTP (File Transfer Protocol): Internet орчин болон компьютерын системийн хооронд файл шилжүүлэхэд хэрэглэгддэг. Дамжуулж буй мэдээлэл нь хамгаалагдаагүй учир заавал нэвтрэх шаардлагатай.
- SFTP (FTP over SSH): FTP – ийн аюулгүй хувилбар. Нууцлалгүй нэвтэрч, шилжүүлж буй мэдээлэл нь хамгаалагдсан байдаг.
- HTTP (Hypertext Transfer Protocol): Файлруу нэвтрэхийн тулд зөвхөн web browser ашиглана.
- HTTPS (HTTP over SSL): HTTP – ийн аюулгүй хувилбар. HTTP адилхан боловч суурилуулат шаардагдаггүй.
- WebDAVs (Web Distributed Authoring and Versioning): байршил үл хамааран хэрэглэгчид нэвтэрч файл дээр ажиллах боломжтой.
NAS Сервер
NAS (Network Attached Storage) нь нэг зэрэг олон тооны хэрэглэгч байгууллагын сүлжээний орчинд их хэмжээний мэдээлэл хадгалах, нөөцлөх, хамтран ажиллах мөн гадны халдлагаас сэргийлэх, хамгаалах боломжийг бүрдүүлэхээс гадна, дата мэдээлэлд төвлөрсөн нэг цэгээс хаанаас ч, хэзээ ч нэвтрэн удирдах боломжийг олгоно.
Файл Сервер болон NAS Харьцуулалт
Уяан хатан байдал
Файл сервер нь hardware болон үйлдлийн системүүдтэй илүү нягт уян хатан ажилладаг. Өөрт хэрэгтэй үедээ hardware–ийн хэсгүүдийг солих мөн Windows, Linux, Solaris, FreeBSD гэх мэтчилэн үйлдлийн системүүдийг суулган ажиллуулах боломжтой. Харин NAS нь зөөвөрлөхөд хялбар бөгөөд хэрэглээндээ тааруулж тохиргоо хийх боломжтой.
Өргөтгөх чадвар
Файл сервер болон NAS хоёулаа хатуу дискийн slot буюу сул зайны (bay) хэмжээгээр багтаамжаа өргөтгөх боломжтой. Харин NAS системийн багтаамжийг давхар өргөтгөдөг бөгөөд зарим NAS нь клауд ашиглан багтаамжаа өргөжүүлж нэмэлтээр хадгалах эрэлт хэрэгцээг шийдвэрлэдэг.
BackUp хийх чадвар
NAS төхөөрөмж нь таны файлыг байршлаас үл хамааран автоматаар backup хийж хадгалах бөгөөд файл устсан тохиолдолд таны файлыг клауд орчин болон Backup хийсэн төхөөрөмжөөс сэргээх боломжтой. Энэ нь файл серверээс ялгарах том давуу тал юм.
Хялбар хэрэглээ
Файл серверийн хувьд илүү тохируулж ашиглах давуу талтай боловч хэрэглэхэд илүү техникийн мэдлэг шаардсан байдаг. Харин NAS төхөөрөмжид үйлдлийн систем урьдчилан суурилагдсан байдаг нь хэрэглэхэд хялбар байх боломжийг олгосон.
Аюулгүй байдал
NAS нь ихэвчлэн аюулгүй байдлын програмаар хамгаалагдсан байдаг бөгөөд энэ нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын системтэй хялбар байдлаар интерфейс хийгдэх боломжтой. Харин эсрэгээрээ файл серверүүд нь ихэвчлэн аюулгүй байдлын прогамыг суулгаж тохируулахыг шаарддаг.
Үнийн харьцуулалт
Үнийн харьцуулалтын хувьд тухайн байгууллагын хэрэгцээ шаардлага, хэмжээнээс хамаараад харилцан адилгүй байдаг ч нэмэлт хадгалалт, хэрэглэхэд хялбар шийдэл, бага цахилгаан зарцуулалт зэрэг боломжуудыг багтаасан NAS төхөөрөмж нь харьцангуй хямд тусдаг байна.
Synology NAS
Synology NAS нь датаг төвлөрсөн файлын санд найдвартай хадгалан нэвтрэх, backup хийх, хуваалцах, хувийн клауд бий болгох боломжуудыг танд олгодог ба хялбар/энгийн өндөр хүчин чадалтай data management шийдлийг санал болгодог. Үүнд:
- Хэзээ ч, Хаанаас ч нэвтрэх хүссэн үедээ дурын компьютер болон ухаалаг утас таблет веб хөтчөөс файлуудаа хянах, удирдах, ажилчид хоорондоо алсын зайнаас хялбар, найдвартай аюулгүй файл дээрээ зэрэг ажиллах боломжтой.
- Өөрт тохирсон хадгалах тохиргоо нь террабайт датаг ч сарын төлөлтгүйгээр хадгалах ба 1 drive bay - ээс 36 болон түүнээс дээш drive bay - ийг өөрийн хэрэглээнд тохируулах боломжтой.
- NAS Data Management протоколууд болон өгөгдөлд хандах, хуваалцах шийдлийг хөнгөвчилсөн учир нь Synology NAS нь MAC, Windows, Linux суурилсан үйлдлийн системүүдийг бүрэн дэмжин ажилдаг.
- Multi-platform NAS нь сүлжээний протокол, үйлдлийн систем, ухаалаг утасны платформуудыг нэгтгэх чадвартай.
- Төвлөрсөн файлын сан бүх файлууд нэг газарт хадгалагдсанаар оффис бүхэлдээ нэг файл дээр ажиллах бүрэн боломжтой.
- Backup PC, Laptop, ухаалаг утас үл хамааран төлөвлөн backup, хийж датаг болзошгүй эрсдэлээс хамгаална. Зөөврийн төхөөрөмжүүд байсан ч төвлөрүүлж ангилан хадгалах, backup хийх боломжтой.
- Файл syncing/дамжуулах Synology NAS төхөөрөмж дээрх их хэмжээтэй файлыг салбар хооронд хялбараар дамжуулан, багуудын хамтын ажиллагааг хялбараар шийдэх боломжтой.
Synology компани нь дэлхий даяар 6 сая хийсэн бөгөөд, дотоод сүлжээгээр дамжуулан Synology төхөөрөмж дээрх өгөгдлийг үр ашигтайгаар хадгалах, удирдах, боломжийг бүрдүүлнэ. Энэ бүх боломжийг нэг удаагийн худалдан авалтаар хийх боломжтой ба лицензийн нэмэлт төлбөр шаардлагагүй.
Synology компаний албан ёсны партнер Вертексмон компани.
Бидэнтэй холбогдох
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.
Баярлалаа.