card

Mandiant Threat Intelligence шийдэл нь халдлага, кибер халдагчдын зан байдал, тэдний сэдэл, дайралтын тактикийн талаар гүн гүнзгий ойлголт өгөх зорилгоор төрөл бүрийн эх сурвалжаас цуглуулан, дүн шинжилгээ хийж байгууллагуудад аюул заналын цогц мэдээллийг өгдөг. Threat Intelligence нь мэдээллийн аюулгүй байдлын шийдвэр гаргагчдад одоо чухал ач холбогдолтой аюул заналхийлэлд анхаарлаа төвлөрүүлж, шинээр гарч ирж буй халдлагуудыг илрүүлэх, одоо байгаа байгууллагын аюулын эрсдэлийн гадаргууг бууруулах боломжийг олгодог. Threat Intelligence-ийг технологи хэлбэрээр хүргэх, танай багтай зэрэгцэн ажиллуулах эсвэл Mandiant-ийн мэргэжилтнүүд бүрэн удирдаж болно

 

 

.

Mandiant Threat Intelligence-ийн үндсэн чадавхи

.
.

DATASHEET ҮЗЭХ

Mandiant threat intelligence платформын бүхий л боломжууд

 

 

 

 

Mandiant-ийн мэргэжилтнүүдээс ойлголт, зөвлөгөө аваарай

Mandiant-ийн Machine Learning -д суурилсан шалгуур үзүүлэлтийн итгэлцлийн оноо буюу IC-Score нь тухайн хортой файлыг хэр аюултайг оноогоор хялбархан мэдэх боломжтой. Хортой программ хангамж, халдагчид болон эмзэг байдлын тайлангуудын хооронд хурдан шилжиж халдлагын мэдээллийг хялбархан харах бөгөөд, Mandiant-ийн мэргэжилтнүүдээс өдөр бүр дүн шинжилгээний талаарх мэдээг хүлээн авч, ямар мэдээллийн эх сурвалжид итгэх, яагаад гэдгийг нь тодорхойлох боломжтой.

 

 

 

 

 

 

Шинжилгээний тусламжтайгаар цаг алдалгүй халдлагын мэдээллийг хүлээн аваарай

Mandiant-ийн халдлагын мэдээллийг цуглуулах, судлах, боловсруулах, түгээх дэвшилтэт арга нь байгууллагууд халдагад өртөхөөс ч өмнө аюул заналхийлэгчийг олж авах боломжийг олгодог. Mandiant нь үйл ажиллагааны кластер дээр үндэслэн кибер халдлагыг график дүрслэлээр ил тод харуулдаг.

 

 

 

Веб хөтчийн Plug-in ба API интеграци

Mandiant-ийн хөтчийн plug-in эсвэл API функцийн тусламжтай веб хуудас болон SIEM, NTA, EDR зэрэг шийдлүүдтэй интеграцилж хамгийн сүүлийн үеийн аюулын (threat) дүн шинжилгээ, шалгуур үзүүлэлтийн оноог нэмэлт хуудсан дээр бодит цагаар харуулах бөгөөд холбоос дээр дарж илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж авах боломжтой .

 

 

 

 

 

 

 

Аюул заналхийллийг урьдчилан харж, тодорхойлж, оновчтой хариу үйлдэл үзүүлнэ

Mandiant Threat Intelligence-н байгууллагад тань нөлөөлж буй идэвхтэй халдлагуудыг талаарх мэдээллийг өгч, одоогийн болон ирээдүйн учирч болзошгүй аюулыг бууруулан, халдлагаас сэргийлэхэд тусалдаг.

 

 

Mandiant -ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Вертексмон ХХК 

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.