Нислэг, буудал, аялал захиалгын нэгдсэн платформ хэрэглээнд нэвтэрлээ

A- A A+
Нислэг, буудал, аялал захиалгын нэгдсэн платформ хэрэглээнд нэвтэрлээ

Дэлхийг нээе / Open the World / уриатай Tapatrip хэмээх шинэхэн старт-ап компани аялал жуулчлалын салбарт шинээр мэндэлж байна. Технологид суурилан аяллын бүх үйлчилгээг хялбар, хүртээмжтэй  хүргэх  зорилготой тус компани олон улсын зочид буудал, онгоцны нислэг, аяллын олон хөтөлбөрийг таны гар утсанд эх хэл дээрээ хэзээ ч, хаанаас ч (24/7) захиалах боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

/Нээлтийн арга хэмжээ /

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж, сүүлийн 18 сард 70 сая хүн энэ салбарт ажилгүй болж, 4.7 триллион долларын хохирол учраад байна. Хямралыг боломж болгож аялал жуулчлалын салбарын эргэн сэргэлтийг хурдасгах зорилготой шинэхэн хамт олон маань Хятад, Англи, Хонгконг, Тайван зэрэг дөрвөн улсад аль хэдийнээ салбараа нээж монгол, англи, хятад гэсэн гурван хэлээр үйлчилгээгээ хүргэхэд бэлэн болоод байна.

Компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал З.Батгэрэл нээлтийн үеэр  хэлэхдээ: Бид дэлхийн 55 улсын 100 гаруй хотод ойрын 3 жилдээ багтааж үйлчилгээгээ хүргэх томоохон зорилготой ажиллаж буй бөгөөд Монгол улсаас төрөн гарах Unicorn компаниудын түүчээ болох зорилготой гэдгээ энэ үеэр дурдлаа.

Хэрэглэгч тантай аялал эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үйлчлээд зогсохгүй дараагийн аялал эхэлтэл 24/7 хамт байж хэрэгцээт бүх үйлчилгээг хүргэх гол зорилготой тус платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглаж, их өгөгдөл дээр анализ хийх, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ, олон хэлний сонголт, олон улс дахь аялалын зөвлөхүүд гэх зэрэг бусад олон шинж чанарыг дурдвал дотоодын зах зээлд урьд өмнө нь байгаагүй шинэлэг үйлчилгээг агуулсан платформ болж байгаа юм.  

Одоогийн байдлаар тапатрип / tapatrip / платформд 195 улсын 900 гаруй авиа компани, 1 сая гаруй зочид буудал, 100 гаруй  мянган аяллын тусгай хөтөлбөр байршаад байгаа бөгөөд цаашид ч өдөр цаг минутаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөж, сайжруулалтуудыг хийсээр байх болно.  

Мөн манай хамт олон аялагч таны тав тухад нийцүүлэн VIP салбараас үйлчилгээ авах боломжийг бүрдүүлээд байна.

Гадаад явахад гадны үйлчилгээ хэрэггүй боллоо. Дэлхийг нээцгээе.

Аппликейшн татах:
            App Store: https://apps.apple.com/us/app/tapatrip-hotel-flight-travel/id1563199559

            Google Play: https://play.google.com/store/apps/details?id=com.tapatrip&hl=en&gl=US

 

Салбарууд:

  1. VIP салбар Хаяг: ХУД, Ривер Гарден, 308
  2. Ордон салбар Хаяг: СБД, 8-р хороо, Сан Бизнес төв, 8 давхарт

 

Холбоо барих

Утас: 7515 4444
Facebook: https://www.facebook.com/TapaTripTravelAgency
Viber: 8515 4444
WhatsApp: 8515 4444
WeChat: 8515 4444
E-mail: crm@tapatrip.com
LinkedIn: https://www.linkedin.com/company/tapatrip

 

ТАПАТРИП ХХК